Пёньяны эсрэг суртал ухуулгын хариуг суман мөндрөөр барина

Хуучирсан мэдээ: 2023.11.08-нд нийтлэгдсэн

Пёньяны эсрэг суртал ухуулгын хариуг суман мөндрөөр барина

Пёньяны эсрэг суртал ухуулгын хариуг суман мөндрөөр барина

Өмнөд Солонгосоос Хойд Солонгос руу суртал ухуулгын үгс бичсэн агаарын бөмбөлөгүүдийг үе үе илгээдэг. Хувийн идэвхтэнүүдийг ийнхүү Пёньян руу суртал ухуулгын бөмбөлөг явуулахыг Сөүл хуулиар хориглодог байсан ч үүнийгээ цуцалжээ. Иргэдийн үг хэлэх эрх чөлөөг хэтэрхий хязгаарласан гэх үндэслэлээр Өмнөд Солонгос хуулиа цуцалсан аж.

Хойд Солонгос улс энэ шийдвэрийг шүүмжилж байна. Мөн Хойд Солонгосын эсрэг суртал ухуулгын хариу нь суман мөндөр байх болно гэсэн мэдэгдэл хийлээ.

Хууль цуцлах шийдвэрийг Өмнөд Солонгост дүрвэж очсон умардын дүрвэгсдийн гомдолд тулгуурлан гаргажээ.

Пак Сан-хак тэргүүтэй идэвхтнүүд Хойд Солонгосын засгийн газрын овоо хараанд удаа дараалан өртсөн. Хойд Солонгос улс хил даван орж ирдэг суртал ухуулгын бөмбөлгүүдэд онцгойлон эмзэг ханддаг. Улсынхаа иргэдийг гадаад эх сурвалжаас мэдээ мэдээлэл авахыг нь эрс хязгаарладаг Ким Жон Ун үүнийг эрх мэдлийг нь саармагжуулах гэсэн оролдлого гэж үздэг.

“Суртал ухуулгын бөмбөлгийг өндөр түвшний сэтгэл зүйн дайн, тэр бүү хэл дайн эхлэхийн өмнөх урьдчилсан довтолгоо” гэж Хойд Солонгос авч үзэж буйг “KCNA” агентлагт мэдээлжээ.  Мөн “Европ, Ойрхи Дорнодод үргэлжилж буйтай адил дайн Солонгосын хойгт гарахгүй гэх баталгаа үгүй. Цаашид суртал ухуулгын кампанит ажил дахин үргэлжилбэл Хойд Солонгосын арми суман мөндөр оруулахад бэлэн байна” гэв.

Суртал ухуулгын хуудас бүхий бөмбөлгүүдтэй хамт дэлхийн мэдээтэй “Usb” диск илгээх нь бий. Хамгийн сүүлд Пак тэргүүтэй идэвхтэнүүд 200 мянган суртал ухуулгын хуудас, 1000 “Usb” бүхий 20 бөмбөлөг хөөргөжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж