Houston-тэй хийсэн сэтгэл хөдөлгөм яриа
Whitney Houston дэлхий даяар нийт 140 сая албум зарж, дуу хөгжимийн
ертөнцйн хамгийн их шагнал хүртсэн хүнээр тодорсон билээ. Гэсэн ч түүний
энэ амжилтын цаана 14 жилийн турш үргэлжилсэн гэр бүлийн дарамт(дуучин
Bobby Brown тай гэрлэсэн бөгөөд түүнийг байнга зодож, гэмтээдэг байжээ),
хар тамхинд орсон гашуун дурсамжууд байсан юм.
Гэсэн ч тэрбээр өөрийн амьдралын талаар хэзээ ч өмнө нь ил гарч ярьж
үзээгүй байжээ. Харин Oprah-гийн шоунд тэрбээр өөрийн сэтгэлээ бүрэн
нээсэн
байна. Oprah ч өөрийн шоунуудаас хамгийн сэтгэлд үлдсэн нь Whitney
Houston-тэй хийсэн яриа байсан гэж ярьдаг гэнэ.
2. Oprah нарийн жинстэй гарч ирсэн нь (11 сарын 15, 1988)
Oprah 1988 оны 11 сарын 15 ны өдөр шоу дээрээ Calvin Klein-ы нарийн
жинс өмсөж, өөрийн хассан жинтэй тэнцэх хэмжээний гахайн өөхийг чирж
гарч ирсэн байна. Харамсалтай нь тэрбээр жингээ хадгалж чадаагүй юм.
“Би шоу дууссаны дараа жин хассанаа тэмдэглэх гэж шууд л идэж эхэлсэн.
Харин 2 өдрийн дараа л нөгөө жинс надад таарахаа больсон доо” гэжээ.
Үргэлжлэл