“Sprite” лигийн бүх оддын тоглолт ням гаригт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

“Sprite” лигийн бүх оддын тоглолт ням гаригт болно

“TLG-13” төрийн бус байгуулага, “MCS-Coca Cola” компанитай хамтран зохион байгуулдаг “Sprite” лигийн тэмцээний бүх оддын тоглолт энэ сарын 21-нд Спортын төв ордонд болно. 2010 оны  “Sprite”  лигийн бүх оддын тоглолтод баруун, зүүн бүсийг төлөөлсөн шилдгүүдийн тоглолтоос гадна гурван онооны шидэлт, холимог багийн шидэлт, цагираган дээрээс довтлох зэрэг олон сонирхолтой тэмцээн болох юм. Цагираган дээрээс довтлох тэмцээнд “Sprite” лигийн тамирчдаас гадна МСБХ-ноос зохион байгуулдаг “Сэнгүр” лигийн тоглогчид оролцох боломжтой ажээ.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж