Солонгосын виз мэдүүлэх үйлчилгээний төлбөрийг заавал авах зохицуулалттай

Солонгосын виз мэдүүлэх үйлчилгээний төлбөрийг заавал авах зохицуулалттай

Солонгосын виз мэдүүлэх үйлчилгээний төлбөрийг заавал авах зохицуулалттай

Өмнөд Солонгосын виз мэдүүлгийн төвүүд ачаалалтай байгаа талаар иргэд цахим хуудаст бичиж байна. Мөн үйлчилгээний төлбөрт авч байгаа хураамжтай холбоотой саналыг олноор бичиж буй. Тэгвэл энэ талаар БНСУ-ын Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг өглөө.

Солонгосын виз мэдүүлэх төвүүд үйлчилгээний төлбөр болох 57 мянган төгрөгийг БНСУ-ын Засгийн газрын зөвшөөрөл дээр үндэслэн авдаг байна.

Үйлчилгээний төлбөрийг төгрөгөөр Солонгосын виз мэдүүлэх төвийн дансанд шилжүүлнэ. "International Organization for Migration Country Office in Mongolia" дансанд овог нэр, гадаад паспортын дугаар, "KVAC Service Fee" гэх утгатайгаар шилжүүлэх аж. Хэрэв гүйлгээ хийхдээ зөрүүтэй мэдээлэл бичсэн бол буцаалтыг авах боломжтой гэсэн юм. Мөн виз мэдүүлэгч нь төлбөрөө онлайн банкаар төлж төлбөрийн баталгаа болох баримтаа авч очих боломжтой. Энэ тохиолдолд баримтан дээр тухайн банкны албан ёсны тамга даруулсан байх шаардлагатай байна. Виз мэдүүлэхэд шаардлага бүхий бусад бичиг баримтын хамт банкны баримтаа тушаах ёстой.
Аливаа нэмэлт үйлчилгээний төлбөр болон визний төлбөр, үйлчилгээний суурь хураамж нь визний хариунаас үл хамааран буцаан олгогдохгүйг иргэдэд мөн анхааруулжээ.

БНСУ-Д ӨРШӨӨЛИЙН САР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Мөн Өмнөд Солонгост бичиг баримтгүй амьдарч буй гадаадын иргэдийг өршөөлийн тусгай хөтөлбөрт хамруулахаар болсон талаар мэдээлсэн. Тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлснээр тус улсад “харласан” бичиг баримтгүй 410 мянга орчим гадаадын иргэн байгаагийн найм орчим хувь нь өнгөрсөн жил өршөөлөөр нутаг буцжээ. Тодруулбал, өршөөлийн сард багтаж нутаг буцсан иргэд буюу Өмнөд Солонгосоос сайн дураараа гарсан хүмүүс 30 сая вон (24 мянган ам.доллар) хүртэлх торгууль төлөхөөс чөлөөлөгдөх юм.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас солонгос улсад хууль бусаар оршин суугаа иргэдийг багасгах үүднээс жил бүр өршөөлийн сарыг зарладаг. Энэ жилийн өршөөлийн хөтөлбөр есдүгээр сарын 11-нээс эхэлсэн.
Тодруулбал, есдүгээр сарын 11-нээс ирэх арванхоёрдугаар сарын 31-н хүртэл Өршөөлийн хуулийн хугацаа үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нутаг буцсан тохиолдолд торгуулийн мөнгөнөөс чөлөөлөх, эргэн хилээр орж ирэх эрх нээгдэх зэрэг боломжтой болдог.
Хэрэв энэ хуульд хамрагдан нутаг буцахаар шийдсэн бол цагаачлалын албаны 1345-луу залгаад долоо дугаарыг дарж монгол ажилтнаас сайн зөвлөгөө авах боломжтой байна. Мөн аравдугаар сарын 1-нээс эхлэн хууль бус иргэдтэй тэмцэх баривчилгааны гурав дахь удаагийн шалгалтыг хийхээр яригдаж байгааг анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-08 46.135.17.182

нүдний шил зардаг Баатаржавын Өнөрбаяр Чулуунаа гэх ах дүү 2 дундговиос ирсэн хөдөөний архичин шоучин гарууд олон охид хүүхнүүдийг хүчиндэж хүчирхийлж дуусахгүй заваан юм аа.УБ аас зайлаасай

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Dr. Adity 2023-11-08 102.89.47.160

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Шалга 2023-11-08 124.158.64.163

Визэгд орохдоо орчуулга өгдөг компаниудыг шалгах хэрэгтэй. 70000-аар орчуулаад 7000 төг-ийн баримт өгдөг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж