Өмнөд Солонгосын виз мэдүүлгийн төвүүд ачаалалтай байгаа талаар иргэд цахим хуудаст бичиж байна. Мөн үйлчилгээний төлбөрт авч байгаа хураамжтай холбоотой саналыг олноор бичиж буй. Тэгвэл энэ талаар БНСУ-ын Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг өглөө.
Солонгосын виз мэдүүлэх төвүүд үйлчилгээний төлбөр болох 57 мянган төгрөгийг БНСУ-ын Засгийн газрын зөвшөөрөл дээр үндэслэн авдаг байна.
Аливаа нэмэлт үйлчилгээний төлбөр болон визний төлбөр, үйлчилгээний суурь хураамж нь визний хариунаас үл хамааран буцаан олгогдохгүйг иргэдэд мөн анхааруулжээ.
БНСУ-Д ӨРШӨӨЛИЙН САР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Мөн Өмнөд Солонгост бичиг баримтгүй амьдарч буй гадаадын иргэдийг өршөөлийн тусгай хөтөлбөрт хамруулахаар болсон талаар мэдээлсэн. Тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлснээр тус улсад “харласан” бичиг баримтгүй 410 мянга орчим гадаадын иргэн байгаагийн найм орчим хувь нь өнгөрсөн жил өршөөлөөр нутаг буцжээ. Тодруулбал, өршөөлийн сард багтаж нутаг буцсан иргэд буюу Өмнөд Солонгосоос сайн дураараа гарсан хүмүүс 30 сая вон (24 мянган ам.доллар) хүртэлх торгууль төлөхөөс чөлөөлөгдөх юм.
Тодруулбал, есдүгээр сарын 11-нээс ирэх арванхоёрдугаар сарын 31-н хүртэл Өршөөлийн хуулийн хугацаа үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нутаг буцсан тохиолдолд торгуулийн мөнгөнөөс чөлөөлөх, эргэн хилээр орж ирэх эрх нээгдэх зэрэг боломжтой болдог.
Холбоотой мэдээ