Их өгөгдлийн сан үүсгэх тухай тогтоолын төслийг баталлаа

Их өгөгдлийн сан үүсгэх тухай тогтоолын төслийг баталлаа

Их өгөгдлийн сан үүсгэх тухай тогтоолын төслийг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн /2023.11.08/ хуралдаанаар ЦХХХЯ-аас өргөн барьсан "Их өгөгдлийн сан" үүсгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Дэлхийн улс орнууд төрийн их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглан цаг хугацаа, хөрөнгө, хүн хүч зэрэг нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох замаар үндэсний эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж байна.

Цахим шилжилт хурдацтай өрнөж, медээллийн технологи, түүний хэрэглээ улам бүр тэлсээр байгаа манай улсад нийгмийн салбар бүрийн их өгөгдлийн мэдээлэл цугларсаар байгаа бөгөөд түүнийг боловсруулж төр хувийн хэвшлийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад ашиглах, ухаалаг, оновчтой, шинжлэх ухаанч шийдвэр гаргах нь чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын хувьд төрийн байгууллагууд хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд салбарын хэмжээнд анхдагч мэдээллийг бүрдүүлэх, бүртгэл мэдээлэл хөтлөх чиглэлээр өөрсдийн нөөц боломж, чадавхын хэмжээнд мэдээллийн санг бүрдүүлж байна. Төрийн байгууллагуудын бүрдүүлж, ашиглаж буй өгөгдөл, мэдээллийг нэгтгэн, нөхцөл байдлыг дүгнэх, үнэлгээний үр дүнд их өгөгдөл бий болгоход шаардлагатай арга, хэрэгслийг тодорхойлох зорилгоор “Их өгөгдлийн (big data) сан” үүсгэх тухай шийдвэрийг МУ-ын засгийн газар ийнхүү гаргалаа.

Статистикийн мэдээлэлд үндэслэн нийгэм эдийн засгийн хэмжээнд бодлогын шийдвэр гаргах үндэслэл болгодог. Биг дата үүсгэхдээ тухайн иргэнийг тодорхойлох боломжгүй болгож төрийн байгууллагуудын бусад мэдээлэлтэй холбосноор төрөөс гаргаж байгаа зарим шийдвэрийг урьдчилан шинжлэх, дүгнэх боломжийг хиймэл оюун ашиглаж тооцох урьдчилсан нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар “6.2.5.хүнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх.” гэж заасан байдаг. Энэ хуулийн хүрээнд мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй байдлаар өгөгдлийн сан үүсгэхийг ЦХХХЯ, И-Монгол академид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.

Их өгөгдлийн сан үүсгэж мэдээлэлд дүгнэлт хийж шийдвэр гаргалтад ашигладаг дэлхийн улс орнуудын сайн жишээг дурдвал Австрали улс 2015 онд 7 байгууллага (эрүүл мэнд, боловсрол, засгийн газрын төлбөр, орлого, хөдөлмөр эрхлэлт, хүн ам зэрэг)-ын 18 өгөгдлийн санг нэгтгэж халамжийн нөлөө болон засгийн газрын дэмжлэг, нийгмийн хамгааллын бодлогод ашигласан байна. Мөн Солонгос улс 2017 онд татвар, эрүүл мэнд, халамж, тэтгэвэрийн мэдээллийн сангийн өгөгдлийг нэгтгэн амьжиргааны түвшин, орлого, тэтгэвэр болон татаасын талаарх бодлого тодорхойлоход ашигласан бол 2015 оноос Хүн амын тооллогыг 14 агентлагийн 25 төрлийн захиргааны бүртгэлд суурилсан аргаар явуулдаг болсон байна.

Энэ жишгийн дагуу манай улсад ч түгжрэлийг шийдэхийн тулд бүс тогтоох нь зөв үү, нийгмийн халамж яг зорилтот бүлэгтээ хүрч чадаж байна уу, эсвэл халамж авах шаардлаггүй иргэд халамжид хамрагдаад байна уу,  төрийн үйлчилгээ хир оновчтой байна вэ гэх мэт ээр тулгамдсан асуудал шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан, оновчтой шийдвэр гаргахад “Их өгөгдлийн (big data) сан” суурь болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

ашгүй дээ 2023-11-08 202.126.89.31

хамгаалалт, бэкап сайн хийгээд нийтэд хүртээлтэй болгоорой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж