Австралийн нүүрсний экспорт Хятад руу бүрэн сэргэх нь

Австралийн нүүрсний экспорт Хятад руу бүрэн сэргэх нь

Австралийн нүүрсний экспорт Хятад руу бүрэн сэргэх нь

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез энэ долоо хоногийн эхээр Хятад улсад айлчилсан. Энэ үеэрээ тэрбээр Хятадтай "чөлөөт, саадгүй худалдааг бүрэн сэргээхийг" Ерөнхий сайд Ли Цянтай Мягмар гаригт уулзахдаа уриалжээ. Түүний айлчлал хоёр орны хооронд ковидын гарал үүсэлтэй холбоотой асуудлаас болж худалдааны хязгаарлалт тогтоосноос дөрвөн жилийн дараа дахин хэлэлцээ хийх боломжийг олгож байна.

Хамтарсан мэдэгдэлд, Хятад улс Австралиас импортлох бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар болон бусад хязгаарлалт тавьж, харилцаа эрс муудсаны улмаас зогссон  удирдагчд нарын хоорондох уламжлалт уулзалтыг сэргээхээр тохиролцжээ.

Либерал намын удирдагч Скотт Моррисон өнгөрсөн жил огцорч, Албанес болон түүний Хөдөлмөрийн нам засгийн газрыг орлох болсноор Хятадтай харилцаа сайжирч эхэлсэн. Хятад улс худалдааны зарим хязгаарлалтыг цуцалсан юм. Хятад улсаас тавьсан хязгаарлалт, тариф нь Австралийн экспортлогчдод жилд 20 тэрбум австрали.долларын хохирол учруулсан тооцоолжээ.  Австралийн  нүүрс, дарс, үхрийн мах, арвай, хавч зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүний томоохон зах зээл нь Хятад улс байсаар ирсэн.

Долоон жилийн дараа Хятадад айлчилсан Австралийн анхны удирдагч Албанезе "Бид санал зөрөлдөөнтэй үед ухаалгаар удирдаж чадвал тус тусын ашиг сонирхлоо ахиулахын зэрэгцээ харилцаагаа хөгжүүлж чадна" гэж хэлжээ. Хариуд нь "Хятад улс Австралийн талтай яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулахад бэлэн байна" гэж Ли  Цян хэлээд хамтын ажиллагаа нь тэдний харилцааны гол онцлог байх болно гэдгийг тодотгосон байна.

Сүүлийн жилүүдэд Австралийн засгийн газар Хятадыг аюулгүй байдлын заналхийлэл гэж үзэж эхэлсэнтэй холбоотойгоор таагүй харилцаатай болсон юм. Австралийн парламент дотоодын улс төрд гадныхан далдуур оролцохыг хориглосон нь Хятадтай холбоотой гэх хардлагаас үүдэлтэй. Удалгүй аюулгүй байдлын тодорхой бус асуудлаас болж тус улсын засгийн газар Хятадын өмчит харилцаа холбооны аварга компани болох "Huawei"-г Австралид "5G" сүлжээгээ нэвтрүүлэхийг хориглосон.

Үүний зэрэгцээ Австралийн зүгээс COVID-19 вирусийн гарал үүслийг судлахыг олон улсад уриалж, АНУ-тай аюулгүй байдлын харилцаагаа гүнзгийрүүлсэн.  Тухайлбал, Австралид АНУ-ын цөмийн технологиор шумбагч онгоц нийлүүлэх "AUKUS" гэрээг Хятад улс хүчтэй эсэргүүцсэн юм.

Гэхдээ Энтони Албанез эрх барих болсноосоо хойш Бээжинтэй яриа хэлэлцээ хийхээр зорьж ирсэн ч түүний засгийн газар "AUKUS" эвсэлд тууштай хандаж, Австралийн Хятадаас хараат байдлыг бууруулахад чиглэсэн эрсдэлээс ангижруулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байна.

Айлчлалынхаа туршид тэрбээр Хятадтай санал зөрөлдөөнтэй байдгийг хүлээн зөвшөөрч, хоёр улс хамтран ажиллах боломжтой салбаруудаар уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, үндэстэн дамнасан гэмт хэргийг нэрлэжээ. Харин Ли Цян хэлэхдээ, Хятад улс эрчим хүч, уул уурхай болон ногоон хөгжил, дижитал эдийн засаг, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, эрүүл мэндийн салбар зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэсэн байна. Мөн  эдийн засаг, худалдааны асуудлыг улстөржүүлж, аюулгүй байдлын үзэл баримтлалыг эдгээр бүс нутагт хэтрүүлэхээс зайлсхийхийг уриалсан гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

Албан ёсны айлчлалын өмнө тагнуул хийсэн хэргээр Хятадад гурван жил хоригдсон Австралийн сэтгүүлч Ченг Лэйг өнгөрсөн аравдугаар сард сулласан байна. Энэ нь хоёр орны хооронд хурцадмал байдлын гол сэдэв болсон хэрэг юм.

Австралийн  Хятад руу экспортлож буй  нүүрсний хэмжээ он гарсаар тасралтгүй нэмэгдсээр байна. Австралийн нүүрсний экспортын хэмжээ 20 сая тонн болж өсөх хандлагатай байгаа талаар судалгаа бий. Хоёр орны хооронд зөрчил үүсч, худалдааны хязгаарлалт тогтоохоос өмнө Хятад улсын нүүрсний импортын тал хувийг Австрали улс дангаараа бүрдүүлдэг байв. Гэвч өнгөрсөн хугацаанд Австрали улсаас авах нүүрсний хэмжээ огцом буурснаар ОХУ, Монгол зэрэг орнуудаас авах хэмжээгээ нэмэгдүүлээд байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-09 213.87.157.37

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

ЗОЧИН 2023-11-09 139.5.217.43

ХЯТАД ЖИЛД 3 ТЭРБУМ ТН НҮҮРС ХЭРЭГЛЭД,ҮҮНИЙ 300 САЯ ТН-ыг ГАДНААС АВДАГ.АВСТРАЛИ 140 САЯ ТНН НИЙЛҮҮЛДЭГ.ХЯТАД АНУ, КАНАД,КОЛУМБ,АФРИКИЙН МОЗАМБИК,ӨАБНУ-аас,ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН НӨГӨӨ ТАЛААС,ТИВ,ТЭНГИС ДАЛАЙ АЛГАСААД 20 000 КМ-ийн ЦААНААС АВЧ БНА.МУ ХИЛ ЗАЛГААД ХАЯА НИЙЛЭЭД 260 КМ-ийн ЗАЙД БУЙ 7.5 ТЭРБУМ ТН НӨӨЦТЭЙ АГУУ ТОМ ОРДООСОО АХИУ НҮҮРС НИЙЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БГАА НЬ БИДНИЙ АРЧААГҮЙНХ,10 ЖИЛ ЖЕНКОГИЙН ГАЦААСАН ТӨМӨР ЗАМАА ЯАЖ БАРЬСНАА ХАР,БӨӨН ХУЛГАЙЧ НАРЫН ХУЛГАЙ,ЦАРИГ ӨӨР,ХИЛ ГАРААГҮЙ ТЗ.

Avatar

Нэргүй 2023-11-09 202.9.46.54

Урд нь 7 доллараар Астрал нүүрсээ зардаг байсан. Энержи ресус 15 доллар нийлүүлдэг байсан дээхэн үед. Одоо 30 -ээс дээш доллар хятад зарж байгаа. Одоо Астрал нүүрсээ хямдаар нийлүүлнэ гэхэд Манайх б** болох уу.

Avatar

Нэргүй 2023-11-09 43.242.242.59

Хятад руу нүүрс гаргах боломж хумигдаж байгаад АН-ынхан баярлаад байгаа юм байна. тэд намаа л бодохоос эх орноо бодохгүй юмаа.Угаасаа тийм л байсан.өөрчлөгдөөгүй байна.

Avatar

Нэргүй 2023-11-09 43.242.242.59

Энэ бол муу мэдээ байна. Болдог бол энэ хоёр улсын хооронд хэрүүлийн алим хаяж дахиад 2-3 жил муудалцуулмаар байна. Бид маш их боломжийг алдсан даа.

Avatar

Зочин 2023-11-09 66.181.161.233

Ингээд ирэх оны 60 саяын нүүрсний импорт чинь үлгэр болж байна. Инээдэм биш шүү. Ханиадам нь борчууд бидний нуруун дээр бууж бид муугаа үзнэ. Өнөөдөр 3000-аар авч буй талх чинь 6000 болоод ирэхээр инээх биш ханиагаад эхэлнэ дээ. Бид төмөр зам барьж тээвэрлэх чадлаа нэмэгдүүлэх яахав. Айл нүүрсээ авах авахгүй нь биднээс үл хамаарах асуудал. Бид эрсдлээс сэргийлэхийн тулд өнөөдөр л жагсах ёстой. Ирэх оны төсвийн захдлыг бууруулъя. 27 трилион төгрөгийг 22 трилион болгоё! Жагсацгаая, Монголчууд аа!

Avatar

Оноч 2023-11-09 202.5.205.34

Хөөе хөөс ингэж уншсан юмаа шүүлтүүргүй шаахаа боль тэх үү. Хятадууд тэнэг биш. Австрали ч тэнэг биш. AUKUS буюу америкийн байгуулсан Ази-Номхон далай дахь эвсэл байгаа цагт хятадууд хэзээ ч Австрали-д найр тавихгүй. 100 хувь лав тавихгүй хуучин шигээ зүгээр л чөлөөтэй австраличуудыг баяжуулаад бна гэж бхгүй. Тэд Австралийг л AUKUS эвслээс гаргачих гээд уяагаа суллаад чангалаад л байна. Энэ уулзалтын үр дүнгээс хамааруулан маргааш нь л хятадууд уягаа чангалж магадгүй. Энэ бүхэн AUKUS-аас хамаарн

Avatar

Нэргүй 2023-11-09 66.181.188.83

Австрали нүүрсээ Энэтхэг, Япон, Солонгос руу гаргасан нь дээрээ. Монгол л Хятад руу гаргах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-09 139.5.217.111

МАН-ЫН 60 САЯ ТОНН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН МӨРӨӨДӨЛ ПАГ ХА ХА, ИНГЭХ ГЭЭД БАЙСАН МАА

Avatar

харанхуй 2023-11-09 103.212.118.105

Хил нэвт төмөр замаа тавихгүй мухар төмөр зам тавьж өөрсдийгөө 30 жил хуурлаа, зарим хүмүүст ашигтай байдаг байх, Монгол Улсад ашиггүй л дээ

Avatar

Женкодоо л гомддоо өөр юу хэлхэв 2023-11-09 103.212.117.18

Женкодоо л гомддоо өөр юу хэлхэв

Avatar

Иргэн 2023-11-09 202.21.103.226

Австрали Хятад 2-ын харилцаа үе үе мууддаг. Тэрнийг ашиглан Монгол нүүрсээ боломжын үнээр тогтмол борлуулан тодорхой орон зайг эзлэж авах бүрэн боломжтой ч арчаагүй бүтэлгүй бид төмөр замаа ч оруулчиж чадахгүй, морин тэргээр шахуу зөөж, дээр дооргүй хулгай хийж идсээр 20 жил боллоо доо. Арчаагүй новшнууд шүү

Avatar

Зочин 2023-11-09 202.126.90.147

Австрал хятад хоёр байлдаасай. Монголын нүүрс ноёлох болно.

Avatar

Нэргүй 2023-11-09 103.254.123.78

уйлан дуу тавих яах вэ. төмөр замаа янзлаачээ…

Avatar

Нэргүй 2023-11-09 202.131.225.242

Энэ хугацаанд асар их боломж байсан: 1-рт нөгөө ЖЭНКО-гийн Оросын төлөө зүтгэсэн "ТАНК"-ны үлгэр үнэхээр ТОМ ГАЦАА болсон. Одоо ч тэр урвагч ЖЭНКО-г хэдэн тэнэгүүд дэмжээд байгааг ойлгохгүй юм. 2-рт шинэ боомт, шинэ гарц нэмэх гэж ухантаад л байх юм. Шийдэж чадахгүй – тэр боомтын удирдах газар гэж ХЗЯ- нь дээр байдаг хэдэн ү****ц юмнууд ажлаа явуулж чадахгүй улам л гацаа хүнд суртал хийхээс чадваргүй дуракууд. Энэ нүүрс чинь 2030 оноос эхлээд 70-80% буурна, дагаад үнэ ч буурна.

Avatar

Нэргүй 2023-11-09 202.9.46.54

Манай нүүрс хямдрах нь дээ. Төсөв хумигдаад цалин нэмэх доллар өсөх нь тодорхой болно гэсэн үг биздээ. Мэдлэгээ хуваалцаач

Avatar

Нэргүй 2023-11-09 66.181.188.70

manaid yamarch ch nuluu baihguiee. nuursnii iluu bolomj, uniin usultuus Mongol uls ashig hurtej chaddagui. nuursnii bulegleluuded ochsog yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж