Хотын даргын орлогч асан Ж.Сандагсүрэнг ногоон автобусны хэргээр хуулийн байгууллага шалгаж эхэлсэн талаар тодрууллаа.
Тэрбээр "Хуулийн байгууллагаас мэдээлэл авах боломж байхгүй. Захирамж 2022 оны арванхоёрдугаар сард гарсан байдаг. Ногоон автобусны хэргээр яллагдагчаар татагдсан хүмүүс дунд төрийн албан хаагчдын нэр дурдагдсан байна лээ. Миний хувьд үүрэг даалгаврын дагуу захирамж төлөвлөж, үүний дагуу холбогдох хүмүүсээс гарын үсэг зуруулсан олон албан хаагч байна. Гэм буруутай эсэхийг хуулийн байгууллага шийднэ. Бид орж ирж байгаа автобусуудыг шинэ гэж бодсон. Ард түмэнтэй адил хүлээлттэй байсан. Харах ч боломж байхгүй. Худалдан авах ажлыг зохион байгуулъя гэдэг дээр танилцсан. Нийт 2000 захирамж гарч, би 80 гаруй ажлын хэсэг ахалж ажиллаж байгаа. Өдөр тутам хийдэг ажил. "Тэнүүн-Огоо" компанийг шалгаруулахдаа хотоос албаны хүмүүс хуралдаж сонгоно.
Хуульд заасан чадавхыг нь үнэлж л шалгаруулна шүү дээ. Гэрээ нь нууцад огт хамаараагүй. Хурлын тэмдэглэл нь бүгдэд нээлттэй. Төрийн нууцад хамааруулах эрх нийслэл хотод байхгүй.
Гэм буруутай эсэхийг хуулийн байгууллага шийднэ. Ер нь төрийн албанд хурдан ажлаа хийе гэхээр хүмүүс зугтаад байдаг нь аргагүй юм байна. Нийтийн тээврийн долоон компани бий. Өнгөрсөн 2016 оноос хойш сонгогдсон иргэдийн хурлын комисс болгон үйл ажиллагаа нь шалгаж, аудит хийдэг. Миний харж байгаагаар нэг нь нэгийгээ шахаж, сүүлийн үеийн системийг нэвтрүүлээгүй гэдэг нь харагдаж байгаа. Нөгөө талаас хэнэггүй загнаж, өөрийнхөө зардлыг хэмнэж байгаа асуудал харагддаг. Шинэ автобус худалдан авах ажиллагаа үргэлжилнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн. Гэхдээ энэ ажил тодорхой хэмжээгээр хойшилсон нь үнэн" гэдэг хариултыг өглөө.
Холбоотой мэдээ