Оросыг эсэргүүцэхийн тулд батлан хамгаалахын гэрээ байгуулжээ

Оросыг эсэргүүцэхийн тулд батлан хамгаалахын гэрээ байгуулжээ

Оросыг эсэргүүцэхийн тулд батлан хамгаалахын гэрээ байгуулжээ

Европын орнууд Оросын түрэмгийллийг дарахын тулд НАТО-гийн зүүн жигүүрт цэргийн хүчин чармайлтаа эрчимжүүлж байна. Тэгвэл Их Британи, Польш улсууд шинэ үеийн агаарын довтолгооноос хамгаалах системийг Варшавт хүргэх 4 тэрбум фунт стерлингийн (4.9 тэрбум ам.долларын) гэрээнд гарын үсэг зурлаа.

Британийн "MBDA" фирмээс Польшийн батлан ​​хамгаалахын "PGZ" компанитай 40 гаруй километрийн зайд далавчит пуужин болон сөнөөгч онгоцыг эсэргүүцэх чадвартай газар дээр суурилсан агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэх дэд гэрээ байгууллаа гэж Их Британийн Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв.

Энэхүү хэлэлцээр нь 1000 гаруй "CAMM-ER" пуужин буюу үл үзэгдэх нисэх онгоц, өндөр хурдны пуужин зэрэг орчин үеийн агаарын аюулыг устгаж чадах пуужин, мөн 100 ширхэг "iLauncher"-ийг экспортлох юм. Уг пуужингуудыг Их Британи, Итали хоёр улс хамтран бүтээх юм.
Орос улс нь хөрш Украин руу довтолсоны дараа Польшийн үндсэрхэг үзэлтэй засгийн газар АНУ, Өмнөд Солонгос зэрэг орнуудаас цэргийн худалдан авалтаа нэмэгдүүлжээ. Ирэх оны төсөвт батлан ​​хамгаалах зардлыг эдийн засгийн нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний төсөвт тусгасан.

Польшийн засгийн газар Оросын пуужин, нисгэгчгүй онгоц, тагнуулын бөмбөлөгүүдийг сөнөөхөд нь туслах агаарын довтолгооноос хамгаалах шинэ дэмжлэг, технологийг Их Британиас хүссэн гэж "Bloomberg"  мэдээлж байв. Оросын түрэмгийллийн нөлөөгөөр Варшавт түгшүүр ихэссэнээс дээр хүсэлтийг гаргасан юм. Тухайлбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Орос-Украины дайнтай холбоотойгоор пуужингийн хэлтэрхийнүүд Польшийн агаарын орон зайд хэд хэдэн удаа сэжигтэй байдлаар  унасан.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-08 66.181.177.250

Украйны пуужин алдаа гаргаад Польшийн хоёр тариачмнг нухсан шүү дээ. ЮУН ОРОСЫН ПУУУЖИНГИЙН ХЭЛТЭРХИЙ ГЭЖ ХАДУУРААД БАЙГАА ЮМ.

Avatar

Нэргүй 2023-11-08 185.100.87.139

хахаха, Укрийн харвасан пуужин Польшид унасан байх шүү, Орос ямар ч хамаагүй.

Avatar

агаарт унасан? 2023-11-08 202.131.254.138

пуужингийн хэлтэрхийнүүд Польшийн агаарын орон зайд хэд хэдэн удаа сэжигтэй байдлаар унасан?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж