Европын орнууд Оросын түрэмгийллийг дарахын тулд НАТО-гийн зүүн жигүүрт цэргийн хүчин чармайлтаа эрчимжүүлж байна. Тэгвэл Их Британи, Польш улсууд шинэ үеийн агаарын довтолгооноос хамгаалах системийг Варшавт хүргэх 4 тэрбум фунт стерлингийн (4.9 тэрбум ам.долларын) гэрээнд гарын үсэг зурлаа.
Британийн "MBDA" фирмээс Польшийн батлан хамгаалахын "PGZ" компанитай 40 гаруй километрийн зайд далавчит пуужин болон сөнөөгч онгоцыг эсэргүүцэх чадвартай газар дээр суурилсан агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэх дэд гэрээ байгууллаа гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Польшийн засгийн газар Оросын пуужин, нисгэгчгүй онгоц, тагнуулын бөмбөлөгүүдийг сөнөөхөд нь туслах агаарын довтолгооноос хамгаалах шинэ дэмжлэг, технологийг Их Британиас хүссэн гэж "Bloomberg" мэдээлж байв. Оросын түрэмгийллийн нөлөөгөөр Варшавт түгшүүр ихэссэнээс дээр хүсэлтийг гаргасан юм. Тухайлбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Орос-Украины дайнтай холбоотойгоор пуужингийн хэлтэрхийнүүд Польшийн агаарын орон зайд хэд хэдэн удаа сэжигтэй байдлаар унасан.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG