Унгар, Украины хооронд зөрчил үүсчээ

Унгар, Украины хооронд зөрчил үүсчээ

Унгар, Украины хооронд зөрчил үүсчээ

Үндэсний цөөнхийн асуудлаас болж Киевийг Европын холбоонд элсэхэд саад болж буй Унгарын байр суурь ирэх арванхоёрдугаар сард эхлэх яриа хэлэлцээнд нөлөөлөхгүй гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгджээ.

Тэрбээр Брюссель хотноо хэвлэлийн хуралд хэлэхдээ, "Үндэстний цөөнхийн асуудлыг Унгарын үзэл баримтлал, зарчмын үүднээс авч үзэж байгаа нь нууц биш. Гэхдээ үүссэн асуудлуудыг шийдье. Украиныг Европын холбоонд элсүүлэх тухай хэлэлцээний талаарх Европын комиссын шийдвэр ирэх арванхоёрдугаар сард гарна гэдгийг би дахин сануулж байна" гэсэн байна. Түүнчлэн "Европын холбооны гишүүн орон бүр эвслийн цаашдын тэлэлттэй холбоотой нөхцөл байдлыг ямар нэгэн байдлаар өөрт ашигтайгаар ашиглахыг хичээх болно" гэж тэрбээр онцолжээ.

Унгарын Ерөнхий сайдын улс төрийн зөвлөх Балаз Орбан "Будапешт Украин дахь унгарчуудын боловсролын хэлний талаарх тус улсын шаардлагыг биелүүлэх хүртэл Европын холбоонд элсэх тухай Украинтай хэлэлцээр эхлэхийг хориглоно" гэсэн байна. 

Харин Европ, Евро-Атлантын интеграцийн асуудал эрхэлсэн Украины Шадар сайд Ольха Стефанишина "Киевийг Европын холбоонд элсүүлэхийг хориглосон тухай Будапештийн улс төрийн мэдэгдэл нь Украин дахь Унгарын цөөнхийн боловсролын хэлний асуудлаарх "бодит ажилд саад болохгүй" гэж үзэж байна" гэжээ.

Блүүмберг хэлэхдээ, Европын комиссоос тавьсан бүх долоон шалгуурыг хангасны дараа  Украиныг Европын холбоонд элсүүлэх тухай албан ёсны хэлэлцээг эхлүүлэхийг гишүүн орнуудад санал болгох гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-11-08 76.67.107.193

Украйнууд даанч xэтэрxий үндсэрxэг улс юм аа.

Avatar

zochin 2023-11-08 76.67.107.193

Унгарчууд Украйнд яг манай Өвөрмонголчууд шиг xэлний асуудалтай байxаар xэцүү л юм байна. Тийм улсыг Европ xүлээн зөвшөөрнө гэдэг.

Avatar

Нэргүй 2023-11-08 59.153.115.103

😂😂😂

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-08 27.123.214.2

Ганц Оростой ч биш бас Унгартай хэл амтай л байдаг юм байна

Avatar

Нэргүй 2023-11-08 27.123.214.2

Украйн ч яг цагаа тулахаар тийм ч ариухан улс бас ч биш л дээ. Ялангуяа үндэсэрхэг үзэл, үндэсний цөөнхд хандах хандлага зэргээрээ . Оросуудыг алж , байшинд оруулаад гаднаас нь шатаадаг гэжуугаа

Avatar

Нэргүй 2023-11-08 27.123.214.2

Ганц Оростой ч биш , Унгартайгаа бас хэл амтай л амьдардаг юм байна

Avatar

Нэргүй 2023-11-08 192.82.92.204

Мэдрэл нахуй юмаа чи өөрийнхөө дор өөрөө коммент бичээд хахаха

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.183.56

манай слава укр нарт таалагдахгүй мэдээ битгий оруулаач ээ

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.160.77

Унгарчууд иргэдээ газар нутагтайгаа аваад л асуудал шийдэгдэнэ ш дээ , тэгээд л Украийчууд НАТО – д элсэг …

Avatar

zochin 2023-11-08 203.98.77.101

ukrain evropiin holboonii terguun uls bolno
tsaashid evropiig udirdah bolno.

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.180.190

муу бандера зүүдээ ярив.

Avatar

Нэргүй 2023-11-08 202.70.37.178

Орбан Путины суганы үс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж