Унгар, Украины хооронд зөрчил үүсчээ

Хуучирсан мэдээ: 2023.11.08-нд нийтлэгдсэн

Унгар, Украины хооронд зөрчил үүсчээ

Унгар, Украины хооронд зөрчил үүсчээ

Үндэсний цөөнхийн асуудлаас болж Киевийг Европын холбоонд элсэхэд саад болж буй Унгарын байр суурь ирэх арванхоёрдугаар сард эхлэх яриа хэлэлцээнд нөлөөлөхгүй гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгджээ.

Тэрбээр Брюссель хотноо хэвлэлийн хуралд хэлэхдээ, "Үндэстний цөөнхийн асуудлыг Унгарын үзэл баримтлал, зарчмын үүднээс авч үзэж байгаа нь нууц биш. Гэхдээ үүссэн асуудлуудыг шийдье. Украиныг Европын холбоонд элсүүлэх тухай хэлэлцээний талаарх Европын комиссын шийдвэр ирэх арванхоёрдугаар сард гарна гэдгийг би дахин сануулж байна" гэсэн байна. Түүнчлэн "Европын холбооны гишүүн орон бүр эвслийн цаашдын тэлэлттэй холбоотой нөхцөл байдлыг ямар нэгэн байдлаар өөрт ашигтайгаар ашиглахыг хичээх болно" гэж тэрбээр онцолжээ.

Унгарын Ерөнхий сайдын улс төрийн зөвлөх Балаз Орбан "Будапешт Украин дахь унгарчуудын боловсролын хэлний талаарх тус улсын шаардлагыг биелүүлэх хүртэл Европын холбоонд элсэх тухай Украинтай хэлэлцээр эхлэхийг хориглоно" гэсэн байна. 

Харин Европ, Евро-Атлантын интеграцийн асуудал эрхэлсэн Украины Шадар сайд Ольха Стефанишина "Киевийг Европын холбоонд элсүүлэхийг хориглосон тухай Будапештийн улс төрийн мэдэгдэл нь Украин дахь Унгарын цөөнхийн боловсролын хэлний асуудлаарх "бодит ажилд саад болохгүй" гэж үзэж байна" гэжээ.

Блүүмберг хэлэхдээ, Европын комиссоос тавьсан бүх долоон шалгуурыг хангасны дараа  Украиныг Европын холбоонд элсүүлэх тухай албан ёсны хэлэлцээг эхлүүлэхийг гишүүн орнуудад санал болгох гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж