"Их-7" бүлэг Израиль-Хамасын дайныг авч хэлэлцэв

"Их-7" бүлэг Израиль-Хамасын дайныг авч хэлэлцэв

"Их-7" бүлэг Израиль-Хамасын дайныг авч хэлэлцэв

Аж үйлдвэржсэн, ардчиллаар тэргүүлэгч долоон орны бүлэг өнөөдөр Токио дахь уулзалтаараа Израиль-Хамасын дайны талаар нэгдмэл байр сууриа илэрхийлэхээр ажиллажээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон бусад орны дипломатчид Ойрхи Дорнодод даамжирч буй зөрчлийг намжааж, өргөн хүрээг хамарсан хүмүүнлэгийн хямралыг  зогсоох арга замыг эрэлхийлэв.

"Их 7" бүлгийн Гадаад хэргийн сайд нарын  хоёр дахь буюу сүүлийн өдрийн уулзалтаар дэлхийн хямрал, үймээн самууны асуудлыг авч хэлэлцсэн байна.

Газын зурваст бүтэн сарын хугацаанд үргэлжилж буй аймшигт мөргөлдөөн,  Украин дахь Оросын дайн, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр, хөршүүдтэйгээ газар нутгийн маргаантай Хятад улсын өсөн нэмэгдэж буй цэргийн заналхийлэл зэрэг асуудлыг хөндөв.

Ойрхи Дорнод дахь айлчлалаа дуусгаад Токиод ирсэн Блинкен "Украины дайны нэгэн адил Израилийн мөргөлдөөнд тэд нэгдсэн байр суурьтай байх нь маш чухал" гэж хэлсэн. Сайд нар мөн Газын зурваст үүссэн санал зөрөлдөөнийг гүнзгийрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй гэв. Блинкен болон Их Британи, Канад, Франц, Герман, Япон, Италийн Гадаад хэргийн сайд нар Газын зурвасын дайныг Ойрхи Дорнодын аюулгүй байдлыг тогтворгүй болгохоос урьдчилан сэргийлэхийн тулд зарим талаараа нийтлэг ойлголтыг эрэлхийлж, бусад асуудлаар өнөөгийн байгаа байр сууриа хадгалахыг эрмэлзжээ.

"Их-7"-гийн сайд нар дор хаяж дөрөв нь нийтлэг, хатуу байр суурийг дэмжсэн мэдэгдэл хийснээр Газын асуудлаар  зөвшилцөлд хүрч байгаа бололтой. Уулзалт өнөөдөр өндөрлөсний дараа нэгдсэн байр суурь илэрхийлсэн мэдэгдэл гаргана гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-08 173.66.93.130

Үгүйээ энэ үхэр монголчууд яаж тархиа угаалгахаараа очиж амьдрах мөрөөдөл болсон АНУ ыг үзэн яддаг байна аа ха ха аргагүй л үхэрнүүд юмдаа

Avatar

Зочин 2023-11-08 91.208.75.153

ДЭЛХИЙН ОРЧИН ЦАГИЙН ТҮҮХЭНД АНУ -ЫН ҮЙЛДСЭН ГЕНОЦИД, ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГ, АЛЛАГА ХЯДЛАГА ҮЙ ТҮМЭЭРЭЭ БАЙХ ЮМ,,,

Avatar

Зочин 2023-11-08 185.220.101.134

1/Японы Хирошима хот, Нагасаки хотын энгийн номхон иргэд, хүүхэд эмэгтэйчүүдийг цөмийн бөмбөгөөр хэн хүйс тэмтэрсэн бэ янкуудын засгийн газар АНУ, 2/Ветьнам, Солонгосын хойгт хэн галт бөмбөг химийн бөмбөгөөр хоморголон иустгал явуулсан бэ АНУ 3/Афган, Ирак, Ливи, Сирид хэн тусгай албадаар дамжуулан үймээн санхүүжүүлж дүнд нь хэдэн зуун мянган энгийн иргэд хүүхэд хөгшид эмэгтэйчүүдийг хядлаа АНУ, 4/ Дайнд бууж өгсөн Германы Дрэйздэн хотын иргэдийг галт бөмбгөөр бас л а**с хүйс тэмтэрсэн

Avatar

Зочин 2023-11-08 185.220.101.134

АНУ бол ардчилал нэрээр халхавчилсан цөөн еврэй хөрөнгөтөн нацистуудын Засгийн газартай зандалчин улс. Дэлхийн өнцөг булан бүрээс аллага хядлага үймээн самуун дайн дажнаар дээрэмдсэн цуст мөнгөөр иргэдээ элбэг хангалуун амьдруулж, Үндэсний аюулгүй байдал нэрээр тусгай албадаараа дамжуулан аллага хядлага, дайны гэмт хэрэг, үй олноор нь хоморголон устгал хийж ирсэн Нацист Засгийн газар…

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

^^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.183.56

газад байгаа хүүхэдүүдийг бөмбөгдөж болно гэсэн шийдвэр гарна

Avatar

Сокол4 2023-11-08 43.242.243.23

Үгүй шүү хө газад байгаа хүмүүсийг хуугаар нь *л гэсэн тушаал гарна ойлгомжтой

Avatar

Нэргүй 2023-11-08 202.131.254.138

Орос бол түрэмгийлэгч, Израиль нь харин эзлэн түрэмгийлэгч биш юм биз дээ, АНУ-ынхаар. Дийлж байгаа талд нь нэмж з****г нийлүүлчихээд, мянга мянгаар нь энгийн иргэд хүүхдүүдийг бөмбөгдөж хядаж байхад хүртэл дэмжиж заваарчихаад, Америк ч дээ, хүмүүнлэгийн хямралыг зогсоолоо юу?

Avatar

иргэн 2023-11-08 103.57.95.96

Их-7 Дайныг өдөөгчид , Нацизмыг дэмжигчид гэдгийг Дэлхийн ихэнхи Улс орнууд ойлгож ухаарч эхэлсэн,

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.180.190

угаасаа империалистуудын нэгдэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж