"Их-7" бүлэг Израиль-Хамасын дайныг авч хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2023.11.08-нд нийтлэгдсэн

"Их-7" бүлэг Израиль-Хамасын дайныг авч хэлэлцэв

"Их-7" бүлэг Израиль-Хамасын дайныг авч хэлэлцэв

Аж үйлдвэржсэн, ардчиллаар тэргүүлэгч долоон орны бүлэг өнөөдөр Токио дахь уулзалтаараа Израиль-Хамасын дайны талаар нэгдмэл байр сууриа илэрхийлэхээр ажиллажээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон бусад орны дипломатчид Ойрхи Дорнодод даамжирч буй зөрчлийг намжааж, өргөн хүрээг хамарсан хүмүүнлэгийн хямралыг  зогсоох арга замыг эрэлхийлэв.

"Их 7" бүлгийн Гадаад хэргийн сайд нарын  хоёр дахь буюу сүүлийн өдрийн уулзалтаар дэлхийн хямрал, үймээн самууны асуудлыг авч хэлэлцсэн байна.

Газын зурваст бүтэн сарын хугацаанд үргэлжилж буй аймшигт мөргөлдөөн,  Украин дахь Оросын дайн, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр, хөршүүдтэйгээ газар нутгийн маргаантай Хятад улсын өсөн нэмэгдэж буй цэргийн заналхийлэл зэрэг асуудлыг хөндөв.

Ойрхи Дорнод дахь айлчлалаа дуусгаад Токиод ирсэн Блинкен "Украины дайны нэгэн адил Израилийн мөргөлдөөнд тэд нэгдсэн байр суурьтай байх нь маш чухал" гэж хэлсэн. Сайд нар мөн Газын зурваст үүссэн санал зөрөлдөөнийг гүнзгийрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй гэв. Блинкен болон Их Британи, Канад, Франц, Герман, Япон, Италийн Гадаад хэргийн сайд нар Газын зурвасын дайныг Ойрхи Дорнодын аюулгүй байдлыг тогтворгүй болгохоос урьдчилан сэргийлэхийн тулд зарим талаараа нийтлэг ойлголтыг эрэлхийлж, бусад асуудлаар өнөөгийн байгаа байр сууриа хадгалахыг эрмэлзжээ.

"Их-7"-гийн сайд нар дор хаяж дөрөв нь нийтлэг, хатуу байр суурийг дэмжсэн мэдэгдэл хийснээр Газын асуудлаар  зөвшилцөлд хүрч байгаа бололтой. Уулзалт өнөөдөр өндөрлөсний дараа нэгдсэн байр суурь илэрхийлсэн мэдэгдэл гаргана гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж