ХХБ харилцагч нартаа илүү ойртсон хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн төлөө олон төрлийн ажлыг шат дараатай хийж гүйцэтгэж байна. Үүний нэг нь 2022 онд дэлхийд тэргүүлэгч "Genesys Pure Cloud" системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн явдал юм. Мөн олон улсын стандартчиллын ISO байгууллагаас 2021 онд боловсруулан гаргасан “Үйлчилгээний төгөлдөршлийн” ISO 23592:2021 стандартыг Монгол Улсад нэвтрүүлсэн анхлан нэвтрүүлсэн.
Тэгвэл энэ удаад Контакт центрийн үйлчилгээ, үүлэн технологиор салбартаа тэргүүлэгч Genesys компаниас ХХБ-г "GENESYS CX 2023" шагналаар шагналаа. Энэ нь Америкийн программ хангамжийн компаниас монгол компани шагнал авч байгаа анхны тохиолдол юм.
ХХБ "Genesys Pure Cloud" системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр харилцагчийнхаа дуудлагыг цаг алдалгүй, тасалдалгүй зэрэг хүлээж авах, санал гомдолд хурдан шуурхай хариу хүргэх, зайн борлуулалт, үйлчилгээг хийх боломжууд бүрдээд байна. Мөн нэгэн зэрэг дуудлага хүлээж авах чадамжаа нэг дахин нэмж байгаагаараа давуу талтай. Өмнө нь бид нэгэн зэрэг 35 дуудлага хүлээн авч байсан бол одоо 75 дуудлага авах боломжтой болсон. Ингэснээр санал гомдолд хурдан шуурхай хариулж, харилцагчийнхаа сэтгэл ханамжийг бодитоор нэмэгдүүлж байна.
Түүнчлэн "CLOUD" буюу үүлэн шийдлийг нэвтрүүлсэн нь тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд ногоон эдийн засгийн шийдлүүдийг дэмжих зорилготой уялдаж байгаагаараа онцлогтой юм.
Цаашид ч Худалдаа Хөгжлийн Банк үйлчилгээний хурдаа нэмэгдүүлж, харилцагчидтай холбогдох харилцааг сайжруулж, дижитал сувгуудаар нэгэн зэрэг цогц үйлчилгээ үзүүлэхийн төлөө ажиллах болно.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Холбоотой мэдээ