Путин Иран эсвэл Израиль гэсэн сонголттой тулгарна

Путин Иран эсвэл Израиль гэсэн сонголттой тулгарна

Путин Иран эсвэл Израиль гэсэн сонголттой тулгарна

ОХУ-ын ерөнхийлөгч Путин ирэх гуравдугаар сард болох сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан. Тэр дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Иран уу, Израиль уу гэсэн хүндхэн сонголттой тулгарна. Украин дахь дайн ОХУ-ын Иран, Израильтай харилцах харилцааг сориж буйг Дайны судалгааны хүрээлэнгийн тэргүүн Кимберли Каган хэлжээ.

Иран, Израиль улсууд нь дипломат харилцаагүй бөгөөд бие биенийхээ гол дайсанд тооцогддог. Гэвч хэн хэн нь ОХУ-тай муугүй харилцаатай.

Израильд олон тооны орос иргэн амьдардаг. 2011 оны Сирийн дайнаас хойш ОХУ, Израиль хоёр хүчтэй харилцаатай болсон. Харин нөгөөтэйгүүр Иран улс Оросын армийг үргэлжлүүлэн зэвсэглэсээр байна.

Кимберли Каган хэлэхдээ “Путин хоёр улсын аль нэгийг нь сонгохыг хүсэхгүй. Гэхдээ өдгөө Украины дайнаас шалтгаалаад Иран түүний хувьд илүү чухал байгаа. Украин дахь дайнаа үргэлжлүүлэхийн тулд зэвсэг хэрэгтэй учир Путин Ираныг сонгож таарна. Харин Израилийн засгийн газар ОХУ-ыг Сири дэх Ираны үйлдлийг хянана гэж үргэлж найдсаар ирсэн болов уу. Гэвч энэ нь үр дүнгүй болсон гэж Дайны судалгааны хүрээлэн дүгнэсэн. Ямартай ч Израиль улс бодлогын хувьд Сирийн нутаг дэвсгэр дэх Оросын оролцоог тэвчсээр ирсэн. Энэ үлгэр удаан үргэлжлэхгүй. Путин удахгүй сонголт хийх шаардлагатай тулгарна. Украин болон дэглэм нь Путины хувьд нэн чухал учир израильчууд түүнийг тусч, нөхөрсөг анд нь биш гэдгийг олж мэдэх болно” гэжээ.

ОХУ-ын хувьд Иран нь зэвсгийн хамгийн том нийлүүлэгч. Энэ хүрээнд Иранаас 400 дрон худалдаж аваад, ихэнхийг нь ашигласан тул нэмэлтээр довтолгооны дрон худалдаж авахаар хөөцөлдөж байгааг Цагаан ордноос мэдээлж байв.

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-08 202.21.108.41

Путин сонгодоггүй юм. Путиныг, ОХУ аас Израйль, Иран 2 нүүр буруулж чадахгүй. ОХУ ямар нэг улсыг сонгож доошоо ордоггүйг өнгөрсөн хугацаанд харуулсан. Өнөөдөр Хятадтай ч цэргийн эвсэл байгуулахгүй гэсэн байр суурь нь өөртөө, хүч чадалдаа, ирээдүйдээ итгэлтэй байгааг харуулж байгаа юм. Харин худалдааны түншийг хэн ч байж болохыг ОХУ ын уян хатан э/з ийн бодлого харуулж байдаг. Жнь; Хойд Солонгостой худалдаа хийж бхад нөгөө талдаа ЕU нд хийгээ нийлүүлж, Саудтай opek+ тохиролцож, Турктэй бүх талаа

Avatar

МЖЛ дүү 2023-11-08 66.181.168.199

Ай мөн мундаг юмаа. Агуу Пуужин мандтугай

Avatar

Зочин 2023-11-08 202.126.89.171

гомонууд Пүтины хаана ч хүрэхгүй тэнэг юм бичих юм . ха ха ха тэнэг илжиг

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.161.51

шшаалдаа бадамаа

Avatar

Нэргүй 2023-11-08 203.17.23.197

Путин ухаалаг шийднээ

Avatar

Нэргүй 2023-11-08 198.251.88.142

хахаха, Орос Израйлиас айлаа юу? балай утгагүй юм бичих юм, хахаха

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.179.92

israeli husvel orosiig budaa bolgood ogj chadnaa zevsegeer bish ch uhaanaar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж