Путин Иран эсвэл Израиль гэсэн сонголттой тулгарна

Хуучирсан мэдээ: 2023.11.08-нд нийтлэгдсэн

Путин Иран эсвэл Израиль гэсэн сонголттой тулгарна

Путин Иран эсвэл Израиль гэсэн сонголттой тулгарна

ОХУ-ын ерөнхийлөгч Путин ирэх гуравдугаар сард болох сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан. Тэр дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Иран уу, Израиль уу гэсэн хүндхэн сонголттой тулгарна. Украин дахь дайн ОХУ-ын Иран, Израильтай харилцах харилцааг сориж буйг Дайны судалгааны хүрээлэнгийн тэргүүн Кимберли Каган хэлжээ.

Иран, Израиль улсууд нь дипломат харилцаагүй бөгөөд бие биенийхээ гол дайсанд тооцогддог. Гэвч хэн хэн нь ОХУ-тай муугүй харилцаатай.

Израильд олон тооны орос иргэн амьдардаг. 2011 оны Сирийн дайнаас хойш ОХУ, Израиль хоёр хүчтэй харилцаатай болсон. Харин нөгөөтэйгүүр Иран улс Оросын армийг үргэлжлүүлэн зэвсэглэсээр байна.

Кимберли Каган хэлэхдээ “Путин хоёр улсын аль нэгийг нь сонгохыг хүсэхгүй. Гэхдээ өдгөө Украины дайнаас шалтгаалаад Иран түүний хувьд илүү чухал байгаа. Украин дахь дайнаа үргэлжлүүлэхийн тулд зэвсэг хэрэгтэй учир Путин Ираныг сонгож таарна. Харин Израилийн засгийн газар ОХУ-ыг Сири дэх Ираны үйлдлийг хянана гэж үргэлж найдсаар ирсэн болов уу. Гэвч энэ нь үр дүнгүй болсон гэж Дайны судалгааны хүрээлэн дүгнэсэн. Ямартай ч Израиль улс бодлогын хувьд Сирийн нутаг дэвсгэр дэх Оросын оролцоог тэвчсээр ирсэн. Энэ үлгэр удаан үргэлжлэхгүй. Путин удахгүй сонголт хийх шаардлагатай тулгарна. Украин болон дэглэм нь Путины хувьд нэн чухал учир израильчууд түүнийг тусч, нөхөрсөг анд нь биш гэдгийг олж мэдэх болно” гэжээ.

ОХУ-ын хувьд Иран нь зэвсгийн хамгийн том нийлүүлэгч. Энэ хүрээнд Иранаас 400 дрон худалдаж аваад, ихэнхийг нь ашигласан тул нэмэлтээр довтолгооны дрон худалдаж авахаар хөөцөлдөж байгааг Цагаан ордноос мэдээлж байв.

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж