АН: Х.Нямбаатар Д.Сумъяабазарын "бохир"-ыг цэвэрлэх гэж томилогдсон

АН: Х.Нямбаатар Д.Сумъяабазарын "бохир"-ыг цэвэрлэх гэж томилогдсон

АН: Х.Нямбаатар Д.Сумъяабазарын "бохир"-ыг цэвэрлэх гэж томилогдсон

Ногоон автобусны худалдан авалтын талаар өнөөдөр /2023.11.08/ АН-ын гишүүд мэдээлэл хийж байна.


Ардчилсан намын гишүүн Ц.Уянга:

-Бидэнд ногоон автобусны талаар хагас дутуу мэдээлэл өгсөн. Шууд худалдан авалт хийсэн нь хулгайн гэрээ байж болзошгүй гэж үзсэн. Та бүхний санаж байгаагаар 2022 оны арванхоёрдугаар сард нийтийн тээврийн парк шинэчлэлийн төсөв батлахдаа УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар 317 тэрбум орчим төгрөгөөр нийт 816 автобус авна гэж тусгасан. Үүнд, 606 дизель автобус, 50 дунд оврын автобус, 160 цахилгаан автобус, 41 ширхэг цахилгаан автобусны цэнэглэгч авна гэсэн байгаа. Гэтэл нэг сарын дараа 2023 оны хоёрдугаар сарын 10-нд нэмэлт өөрчлөлт оруулж, хоёр тэрбум төгрөгийн зургаан автобус хасагдаж, 810 ширхэг автобус болсон. Бараа бүтээгдэхүүний тоо, гэрээний үнийн дүн өөрчлөгдөх ёстой ч 317 тэрбум төгрөг хэвээрээ үлдэж, батлагдсан. Анхны урьдчилгаа төлбөрийг хотын дарга асан Д.Сумъяабазар 82 тэрбумыг олгооч гэсэн хүсэлтийг Сангийн яаманд тавьсан байна.

2023 оны нэгдүгээр сарын 27-нд "Тэнүүн-Огоо" компанид давуу байдал бий болгож, 318 тэрбум төгрөгийн шууд худалдан авалтын гэрээг байгуулсан. Нийт таван удаагийн санхүүжилтийн эрх хүссэн хүсэлтийг Сангийн яаманд тавьжээ. Хоёр дахь удаад 12.5, гурав дахь удаад 17 тэрбум, дөрөв дэх удаад 11, хамгийн сүүлд 12.5 тэрбум төгрөгийг шилжүүлжээ.

Нийт мөнгөн дүнг "Тэнүүн-Огоо" компанид 100 хувь 134.5 тэрбум төгрөгийг Д.Сумьяабазар шилжүүлж, нийт гүйцэтгэлийн хэмжээ 42 хувь байна гэсэн үг. Энэ мөнгийг хүлээн авсан компани нийслэлийн Нийтийн тээврийн газарт дизель 20 ширхэг, 55 цахилгаан том оврын автобус, 50 дунд оврын автобус, 10 цахилгаан автобусны цэнэглэгч хүлээн авсан. Нийт 53 орчим тэрбум төгрөг буюу 16 хувийн нийлүүлэлтийг хүлээн авсан. Гэтэл 318 тэрбум төгрөгийн 82 тэрбум төгрөг тэр чигээрээ дутсан. Эхний зургаан сард нэг ширхэг ч автобус нийлүүлээгүй байж урьдчилгаа мөнгө санхүүжилтээ авсаар байсан. Хотын дарга асан Д.Сумъяабазар ажлаа хүлээлгэн өгч, Х.Нямбаатарыг шинээр томилсон. Гэтэл 2023 оны аравдугаар сарын 18-нд эхний А/1223 тоот захирамжаа гаргаж, зөрүүтэй 82 тэрбум төгрөгийг эхний гэрээг 100 хувь гүйцэтгэсэн гэж хаасан. Төсөв өөрөө хууль. Тэр хуулийг хэн нэгэн албан тушаалтан захирамж гаргаж хаах эрхгүй байдаг. Гэтэл Х.Нямбаатар Д.Сумъяабазарын ногоон автобусны "бохир"-ыг цэвэрлэх гэж томилогдсон" гэв.

Ажлын хэсгийн илрүүлсэн зөрчлүүдийг нэрлэвэл,

  • Хууль зөрчин шууд гэрээ байгуулсан байж болзошгүй
  • Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа автобусны тоо багассан боловч үнийн дүн өөрчлөгдөөгүй
  • Цахилгаан автобуснууд техникийн шаардлагын найман заалтыг хангаагүй боловч хүлээн авсан
  • "Тэнүүн-Огоо" компанид хийсэн ажлаас нь 81.7 тэрбумын илүү мөнгө шилжүүлсэн
  • 100 хуучин автобус нийлүүлсэн
  • Зургадугаар сард орж ирсэн 20 ширхэг дизель автобус мөн техникийн найман шаардлагыг хангаагүй ч мөнгийг нь шилжүүлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнхөө 2023-11-08 202.9.40.40

намын томилгоогоор чадваргүй хулгайчдыг хотын том төсөвт шургуулах буруу, гадны орнууд шиг сонгуулиар нам бус чадварлаг залуу хүнийг өрсөлдүүлэн сонгоод намууд өөрсдөө хяналтаа тавьж явбал хот маань илүү хөгжинө, хулгай багасна шүү.

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-08 103.212.117.181

Ногоон цавчаа бол МАН-ын мөнгө дээрэмдэх бодлогыг хэрэгжүүлэх нэг л арга. Ийм ч учраас энэ авилгалыг удирдан зохион байгуулсан Д.Сумьяабазар, Ж.Сүхбаатар нарыг МАН өмгөөлж, хамгаалж үлдэнэ. Бас МАН 2024 оны сонгуулийн дараа Д.Сумьяабазарыг ГОК-ын даргаар томилохоор тохиролцсон…

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.188.19

ДҮҮРГИЙН ДАРГААР ЭНЭ НӨХРИЙГ СУМ ТАВЬЖ БАЙСАН ОДОО ХАРИУ БАЙГАА БАЙХОО

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.188.19

БОХИРЫН ХООЛОЙ НЬ БӨГЛӨРЧИХӨӨД ГАРААРАА УХААД ХЭЦҮҮ БАЙГАА ГЭСЭН.МАШ ТОМ ТОМ БОХИР ГАРГАЖЭЭ НАЙЗ ЧИНЬ

Avatar

Нэргүй 2023-11-08 202.9.40.121

Энхболдоос эхэлсэн гэмт хэргийг, хотын уналт, хулгай завхралыг цэвэрлэх гэж ядаж байна. Нэгэнт эхэлсэн ажлаа шантралгүй тууштай үргэлжлүүлээрэй. Дараагийн шинэ үрс маань ч үргэлжлүүлнэ. Эх орноо эвийлэх ирээдүйн үрс минь өсөж торниж байгаа шүү Засгийн газар, хотын захиргаа сайн ажиллаж байгаа Олон нийт иргэд маш талархаж байгаа шүү Эсэргүүцэгчид ХЭН БЭ???????

Avatar

Зочин 2023-11-08 59.153.115.117

сумка нямбаа 2нэг дүүргээс СХД 2. 2 удаа гишүүн болцгоосон жалга довныхон гэж хэлж болно дүүрэгтээ юуч хийгээгүй байж хотын дарга болцгоосон ноход

Avatar

Нэргүй 2023-11-08 59.153.114.207

VAWALDN MERGJL SEKSEER TAICHNA80955877

Avatar

Нэргүй 2023-11-08 15.229.17.82

Сумьябазарын бохир автобусаар зогсохгүй байх. Зөндөө газар олгосон байж таарна. Нөгөө хөрөнгө оруулалтын банк нь бидний мөнгийг буцааж өгсөн үү

Avatar

Нэргүй 2023-11-08 59.153.114.207

SEKSDN80955877

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.161.51

уянга яяаашка тэр тай руугаа тонилмой бузар эм балиар гудасаа

Avatar

Е 2023-11-08 202.179.2.21

Өөрөө гудас болохоор хүн тэгэж хардаг уу х****л хар толгой дээр

Avatar

Монголчууд 2023-11-08 203.17.23.197

Сумъяабазарын хулгай дээрмийг илчилж хөрөнгийг нь хураа. МАН аас хөө

Avatar

Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх 2023-11-08 146.70.109.78

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. ТАМГА ТЭМДЭГ ээ боль, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбумын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж