Хятад улс дэлхийгээс 1 их наяд долларын авлагатай

Хуучирсан мэдээ: 2023.11.08-нд нийтлэгдсэн

Хятад улс дэлхийгээс 1 их наяд долларын авлагатай

Хятад улс дэлхийгээс 1 их наяд долларын авлагатай

Хятад улс "Бүс ба Зам" дэд бүтцийн төслөөрөө дамжуулан олон улсаас нэг их наяд гаруй ам.долларын авлагатай болсноор дэлхийн хамгийн том өр цуглуулагч болжээ. Тэгвэл нийт зээлийн 80 орчим хувь нь санхүүгийн хямралд орсон улс орнуудад дэмжлэг үзүүлсэн байна. 

Хятадын дарга Ши Жиньпин 10 жилийн өмнө танилцуулснаас хойш дэлхийн дэд бүтцийн өргөн хүрээг хамарсан "Бүс ба Зам" төсөлд 150 гаруй улс орон нэгдсэн гэж Бээжин мэдэгдэв. Санаачилгын эхний 10 жилд Хятад улс бага, дунд орлоготой орнуудад гүүр, боомт, хурдны зам барих ажилд асар их хэмжээний зээл олгосон. Гэвч эдгээр зээлийн талаас илүү хувьд үндсэн зээлийн эргэн төлөлтийн хугацаа дууссан гэж Виржиниа мужийн Уильям, Мэри коллежийн хөгжлийн санхүүжилтийг хянадаг "AidData" судалгааны хүрээлэнгийн  гаргасан тайланд дурджээ. Энэ тоо 10 жилийн эцэс гэхэд 75 хувьд хүрэх төлөвтэй байна.

Хятад улс нь 165 оронд 21 мянга орчим төслийг санхүүжүүлсэн талаарх мэдээллийг нэгтгэсэн "AidData" мэдээлснээр Бээжин одоо бага, дунд орлоготой орнуудад "жилд 80 тэрбум ам.долларын" тусламж, зээл олгож байна. Харин АНУ ийм улс орнуудад жилд 60 тэрбум ам.долларын тусламж үзүүлдэг аж.

"Хөгжиж буй орнуудын зээлдэгчдээс Хятадад төлөх үндсэн өрийн үлдэгдэл, гэхдээ хүүг тооцохгүйгээр нийт өрийн хэмжээ дор хаяж 1.1 их наяд доллар байна. Хятадын хөгжиж буй орнуудын гадаадад олгосон зээлийн багцын 80 хувь нь одоогоор санхүүгийн хямралд орсон орнуудад дэмжлэг үзүүлж байна" гэж AidData хэлэв.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж