“Авто март” автомашины худалдааны төв гурав дахь салбар болох Монголын хамгийн том автомашины "showroom" ТЭЦ-3-ын урд нээв. “Авто март” худалдааны төв нь баталгаатай автомашиныг төлбөрийн уян хатан нөхцөл, бага хүүтэйгээр худалдаж, хэрэглэгчдийн танил болоод 15 жилтэйгээ золгож байна.
Тус худалдааны төвийн шинэ салбар нь “ТЭЦ-3”-ын урд байрлаж байгаа бөгөөд 250-300 автомашины багтаамжтай, оношилгоо, даатгал, банк, санхүүгийн байгууллагуудыг нэг дор бүрдүүлж, хэрэглэгчиддээ түргэн шуурхай үйлчлэхээр ийн шинэ салбараа нээгээд байна.
"Авто март" худалдааны төвийн Худалдааны менежер Г.ЧИМЭД-ОЧИР:
-Манай худалдааны төв гурав дахь салбараа хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ ойртуулж байна. Энэ салбарын маань 250-300 автомашины багтаамжтай, бүх үйлчилгээ нь нэг дор гэдгээрээ давуу талтай байгаа. Авто тээвэр, оношилгоо, даатгал, банк санхүүгийн байгууллага гээд бүх үйлчилгээ нэг дор. Манай шинэ салбар хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн тав тухыг нэгдүгээрт тавьсан байгаа. Манай байгууллага 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2017 онд эхний салбараа нээсэн бол 2020 онд хоёрдугаар салбараа нээсэн. 2023 ондоо гуравдугаар салбараа нээж байгаадаа маш их баяртай байна. Манай байгууллагын хувьд чанартай, баталгаатай автомашинуудыг үйлчлүүлэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна" хэмээлээ.
Холбоотой мэдээ