Засгийн газрын ээлжит /2023.11.08/ хуралдаан болж байна. Эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан онцолсон. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д цаашид дахин онцгой дэглэм тогтоож ажиллах талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн билээ.
Өнөөдөр:
- Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- “Их өгөгдлийн сан байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглан төлбөр тооцоо хийх боломж, өнөөгийн байдлын талаар
- Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2023 оны хагас жилийн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар
- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын талаар (COP17) зэрэг 16 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ