Сурвалжлага: Автобусанд суух гэж уйлахаас наагуур болж байна

Сурвалжлага: Автобусанд суух гэж уйлахаас наагуур болж байна

Сурвалжлага: Автобусанд суух гэж уйлахаас наагуур болж байна

2023.11.07, 18:00 цаг. Багшийн их сургуулийн автобусны буудал

…Ажлын цаг дуусч түгжрэлийн цаг хэдийнэ эхэлжээ. Багшийн дээдийн буудалд гэр гэр рүүгээ яарсан хүмүүс автобус ирэх зүгийг харц салгалгүй ширтэнэ. Гадаа хэсэг зогсоход хацар даарч, гар бээрч байлаа. Автобус хүлээж зогссон оюутнуудын нэг нь “хөл хөлдөх нь ээ” гэж шогширсон бол өөр нэг нь утасныхаа аппликейшнээр ирэх автобусыг харан зогсоно. Цаана нь зогсч байсан ахимаг насны эмэгтэй  "Эндээс Мишээл экспо явах уу" гэхчлэн лавлан асууна. Ингээд дунджаар 15 минут хүлээсний эцэст автобус ирэв.

“ХМК-Офицеруудын ордон" чиглэлийн автобусанд хүмүүс ар араасаа биенээ түлхэн чихэлдэн орлоо. Автобусны жолооч “Багтахгүй байна дараагийн автобус ирж байгаа, наад шатан дээрээсээ буучих” гэж нэгэн эрэгтэйг загнаж гарлаа. Гэтэл арын автобусны бараа сураг  ч үзэгдсэнгүй. Хэзээ харих юм бүү мэд…

Хөлдөж үхэх шахам хүлээсэн хүмүүс зодолдох нь холгүй бөөн хэрүүл. Үнэндээ гадаа хүйтэнд автобусанд сууж л байвал гар хөлөө хавчуулах юу ч биш. Товчхондоо хүйтний эрч чангарч, түгжрэлийн цагаар хөлд дүүжлэх унаа олдохгүйгээс гэртээ харих гэж үйлээ үзэж байна. Зарим хүүхдээ хөтөлсөн ээжүүд такси барихаар гараа өргөсөн ч төв зам дагуу нэг ч машин зогссонгүй. Арга буюу автобусны буудал өнгөрөөд дахиад гараа өргөх нь тэр. Автобус хүлээвэл хөлдөж үхчих гээд, алхвал халтирч уначих гээд даанч хэцүү.

Автобус хүлээн зогсч байгаа иргэдээс байр суурийг сонслоо.

  • Иргэн “Ажлын цаг дуусахаас өмнө буюу 16:00 цагаас эхлэн түгжрэл эхэлж байна. Автобуснууд түгжрээнд их удаж байна. Манайхан автобус худалдаж авсан гэдэг. Гэхдээ хүрэлцээгүй байна. Их хол явдаг хүмүүс түгжрээнд хамаг цагаа авч байна. Иргэд бухимдаж байна. Үүнийг яаж зохицуулах вэ. Хотын дарга арга хэмжээ авмаар байна. Доод тал нь 30 минут, дээшээгээ цаг хүлээлгэж байна. Оройн 17:00 цагаас хойш бүр баларч байна. Арай гэж суутал хөл гишгэх ч зай байдаггүй. Шинээр авах автобус нь томхон багтаамжтай баймаар байна” гэлээ.

19.30 цаг. Хүнсний 20-ын автобусны буудал.

Энэ буудал дээр автобус хүлээсэн хүмүүс маш их байлаа. Учир нь Багшийн их сургуулиас хөдөлсөн автобус Сүхбаатарын талбайн урд зам дээр илүү их түгжирдэг учраас даарсан, автобусаа хаана явааг харсан, шалгасан, бухимдсан хүмүүс олон аж. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амарсан учраас автобусны буудалд хүүхдүүд харагдах нь бараг л үгүй. Иргэдийн зүгээс орой ажил тарах цагаар автобус үнэхээр удаан хүлээж байна. Цас орсноос хойш 50 минут хүлээсэн тохиолдол ч гарсныг иргэн Ц.Заяа хэлж байв. Тэрбээр өдөр бүр л энэ автобусны буудлаас харьдаг. Цас орсноос хойш бүр их хүлээж байна. Өчигдөр гэхэд автобус хүлээж 50 минут зогсоод, даараад ёстой улмаар л байсан. Сүүлдээ гэр лүүгээ харих автобус биш ямар хамаагүй автобусанд суумаар санагдаж байсан. Томчууд бид ингэж даарч байхад хүүхдүүд бол яаж энэ өвлийг давна даа л гэж бодож байна даа хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Түүний хувьд өглөө, оройдоо автобусаар зорчдог бөгөөд өглөөдөө бол автобус хүлээх нь харьцангуй гайгүй байдаг. Харин орой л автобус маш удаан хүлээж байгаагаа хэлж байв.

  • Иргэн П.Батдорж “Жоохон хүлээж байна. Гэхдээ гайгүй. Тасрахгүй яваад л байна. Дунджаар 20 минут хүлээдэг” гэж яарсаар алхлаа.
  • Иргэн Д.Ариунжаргал “Арав, хориод минут хүлээж байна. Уг нь төвийн автобуснууд гайгүй байна. Гэр хорооллын автобус олдохгүй байна. Манайх Дарь-эхэд байдаг. Түгжээнд хоёр цаг зарцуулж байна” гэж бухимдангуй ярилаа.
  • О.Оргилболдын хэлж буйгаар “Автобус арваад минут хүлээж байна. Хоёр дамжаад явдаг болохоор харих гэж хоёр цаг болдог. Нэлээд түгжирч харьдаг. Олдоц муутай, их хүлээлгэж байна. Зах дүүргүүдэд олдоц муутай байгаа. Түгжээг бууруулахын тулд гарц гүүр нэмэх хэрэгтэй” гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Иргэдийн ярианаас автобус дунджаар 20 минут хүлээлгэж, ирэхдээ хөл гишгэх зайгүй ирдэг нь бухимдал төрүүлдэг бөгөөд аль болох тоог нь нэмэгдүүлэх ёстойг хэлж байна.

“НО-ТОЙ НОГООН АВТОБУС БАЙГААГҮЙСЭН БОЛ НИЙСЛЭЛЧҮҮД ХҮЙТЭНД ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНААТАЙ БАЙХ БАЙЛАА”

Хүйтний эрч чангархад но-той ногоон автобусны дуулиан дэгдэж, Түгжрэлийн сайд, Хотын дарга нар хариуцлагаа хүлээж огцорсон. Одоогийн байдлаар АТГ-аас өгсөн мэдээллээр ногоон автобусыг худалдан авсан, тендер зохион байгуулсан 25 хүнийг шалгаж байгаа гэх мэдээллийг өгч байгаа. Тодруулбал, АТГ-аас өнгөрсөн сард дээрх автобусны хэрэгтэй холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ “Нэр бүхий компани хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал олгосон гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор 11 иргэн, албан тушаалтны 16 обьектод нэгжлэг хийн, 25 хүнийг эрүүгийн хэрэг яллагдагчаар татсан. Нэр бүхий яллагдагч нарын 31 үл хөдлөх хөрөнгө, арилжааны банкинд дахь 3.4 сая ам.долларын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ дөрвөн хүний хоёрыг цагдан хорьсон, хоёр хүнд нь хилийн хориг тавьсан" гэж тодотгож байв.

Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх хүрээнд “Тэнүүн огоо” компани нь Вьетнам улсад угсарсан 100 ширхэг автобусыг нууцад оруулан, тендер зарлалгүйгээр оруулж ирсэн нь хууль зөрчсөн төдийгүй хуудуутай худалдан авалт хийсэн болох нь батлагдаж, өнгөрсөн сараас эхлэн АТГ тус асуудлаар холбогдох албаны хүмүүсийг саатуулан шалгах болсон. Худалдан авалтад холбогдох хүмүүсийг шалгаж байгаа ч нөгөө талд ногоон автобусыг буцаасан эсэхийг иргэд сонирхож байна. Тэгвэл энэ талаар нийслэлээс өгсөн мэдээллээр, “Тэнүүн огоо” компаниас автобус авахгүй гэдгээ мэдэгдсэн. Автобуснуудыг буцаах эсэхийг тус байгууллага шийднэ гэсэн юм.

Тиймээс ногоон автобусны “горыг” нийслэлчүүд амсч байна. Хүйтэнд  хөлөө хөлдөөх шахам автобус иртэл аргаа баран зогсч байгаа дүр зураг ажил тарах цагаар өрнөнө.

ШИНЭ АВТОБУСНЫ ТЕНДЕРИЙГ ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ШАЛГАРУУЛНА

Хотын дарга Х.Нямбаатар нийслэл хотын түгжрэлийг бууруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийхдээ автобусны тендерийн талаар мэдээлэл өгсөн. ТэрбээрНогоон автобусны дуулиан намжаагүй байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотойгоор олон улсын нээлттэй тендер шалгаруулсан. Арваннэгдүгээр сарын 23, 24-ний өдөр гэхэд нээлттэй тендерээ шалгаруулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Ойролцоогоор 700 орчим евро стандартын шаардлага хангасан автобусаар Улаанбаатар хотын парк шинэчлэлийг амжилттай хийнэ" гэж байлаа. Үнэндээ эрх баригчдын хулгай, луйврын золиос нь иргэд болж байна гэхэд хилсдэхгүй. Хэрэвзээ идэр есийн хүйтэн эхлэхээс өмнө автобусны тендерээ шалгаруулж, шинэ автобустай золгохгүй бол энэ байдлаараа нийслэлчүүд ихээхэн зутарч мэдэх нь ээ.  Жилийн жилд парк шинэчлэл гэж гоё юм ярьдаг ч хэлдэг, хийдэг нь даанч алга.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-08 103.212.119.182

Ногоон автобусны гайгаар ард иргэд хохирсоор байх уу. У.Хүрэлсүх чи яагаад дуугарахгүй байна. Сонгуулийн үед солиортлоо ард түмэнтэй хамт гээд байсан.Одоо ерөнхий сайдаас огцорсон шигээ огцрооч.

Avatar

Нэргүй 2023-11-08 185.56.211.16

хохь чинээ үхэр монголчууд. Хүхэртийн хөндийдөө хөлдүү царайлаад төлгөн коммунистуудад дарлуулаад байхдаа таарсан амьтад

Avatar

Нэргүй 2023-11-08 202.21.124.141

Хүн ард хөлдлөө. Засаг төр юу бодож байна аа. Даруй арга хэмжээ аваачээ. Ёстой хэтэрч байна ах

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.161.196

30-н жилийн өмнө автобус ирхэд алаан болдог байсан яг хэвээрээ тийм байж хувь хүний үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах боох хавчин гадуурхах иргэндээ ээлгүй хууль тогтоомж гаргаад өөрсдийн амьдрах орчин зорчих хэсгээ тусгаарлах баян хоосон дээд доод давхрага бий болгох зүйл санаачлаад сууж байгаа пизданууд үхээсэй Нямбактерааа

Avatar

Нэргүй 2023-11-08 202.126.89.224

МАН бүтэхгүйээ дахиад 4 жил сонгох арга алга,иргэдээ самраад дууслаа,ниигнм даяараа хов жив,хэрүүл,шорон.Тайван амьдрах юмсан.Ямар сайндаа хотод төрж өссөн би хөдөө уулын мухарт ч амьдардаг юм уу гэж бодох вэ дээ,тайван баймаар бна МАН ын хүүрнүүдээ,АН үөд бас ч засаг нь ажилаа хиидэг байсан

Avatar

Нэргүй 2023-11-08 202.126.89.224

Одоо Есайд нь буруугаа Хотын даргаруу чихнэ,Хотын дарга нь буруугаа Тэнүүн огооруу чихнэ.Боддоо хүмүүсээ хүмүүсээ хэний буруу бна?

Avatar

Нэргүй 2023-11-08 202.126.89.224

Энэ улс бүр сүйрлээ,засаг нь шоронгоос өөр юм ч ярихаа болилоо,бүгд улных боллоо,бүх буруугаа ХБ Нүүрс Ногоон автус БЗСан гэчээд бүр амар юу ч хиихгүй,Засгииг энэ хэдэн бацаан удирдах гэж баллаж бна даа,улсыг ингэж ойворгон сагсуу,сэтгэрийн хөдлөлөөр боловсрол муутай хүмүүс удирдаж ,иргэдээ самарч дууслаа,иим байж юун төлбөртэй бүс вэ ,

Avatar

Нэргүй 2023-11-08 202.126.89.224

Ногооноо явуулдгиинмуу яадгиин кккк

Avatar

б 2023-11-08 202.126.90.68

30 жилийн булхай авилгал харин ч илрээд байгаа юм биш үү дуугүй идээд сууж байхад тэр үед ч автобусгүй хүйтэнд хөлдөх шахаад л яваад бхад дуугарч байхгүй яасын

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Richard 2023-11-08 45.154.108.18

Би монгол хүн биш гэхдээ, Нэг юмыг маш тодорхой хэлье. 21 Зууны хамгийн тохиромжгүй улс бол монгол.

Avatar

Zochin 2023-11-08 43.242.242.65

Uneheer gunigtai yaa manai Mongol uls bur l dampuurch suirch baina zailmaar baina

Avatar

Иргэн 2023-11-08 185.165.160.156

Нийтийн тээврийн түгжрэл зохион байгуулалтаас шууд хамаарч байна, өнгөрсөн баасан гаригт Багшийн дээдээс зүүн 4 зам хүртэл баруунаас зүүн чиглэлд 65 автобус вагон түгжрэлд ороод хоосон зогсож байлаа. Зүүнээс баруун чиглэлд явах нэг автобус ирэхгүй буудал дээр бөөн хүмүүс, зам дагаад олон хүмүүс алхаж байсан. Хоосон зогсож байгаа тэр олон автобусыг Багшийн дээд, Сүхбаатарын талбайгаас яагаад эргүүлж явуулж болдоггүй юм бэ, түгжрэл, хүлээлтийн зовлонгоор мөнгө хийдэг төр засгийн үнэн дүр юм.

Avatar

зочин1 2023-11-08 202.21.124.3

Намрын сар дуусаагүй байхад хэдэн хуучин автобус маань явгалаад эхэллээ. Бүр хөлдөөд бамбардахдаа тулж байна. Өчигдөр орой 18.30-д Тэнгисийн буудлаас хороолол руу хөдөлсөн Ч51 чиглэлийн автобус хэдхэн м яваад хөлдөөд зогссон. Жолооч нь тэс хөлдүү зам дээр хэвтээд бамбардаад үлдсэн

Avatar

Нэргүй 2023-11-08 183.177.97.14

Ирэх жил дахиад МАН аа сонгоод 2018 онд МАН удирдсан 12 жилийн ойгоор хотоороо явган явцгаах байх

Avatar

Уулын өвгөн 2023-11-08 66.181.160.9

за ямар гээчийн мулган үзмэрч төрөөд гарав тэгж ч удаан хүлээхгүй бх шүү.Ажил хийх гэхээр гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр хуруу нь бус хошуу нь хөдөлдөгүүд гай л тарина зайлж үз

Avatar

Нэргүй 2023-11-08 183.177.97.14

МАН хөгжүүлсэн 8 жил бүр хог боллоо шүү.

Avatar

Иргэн 2023-11-08 202.126.88.205

Эрх баригчид ард түмний толгой дээр угаадас асгаж дуусдаггүй юм байх даа

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.186.190

Ер нь нийслэлээ нүүлгэх хэрэгтэй, арай дулаахан газар нүүлгэвэл эдийн засгийн хувьд маш их ашигтай байх болно. Хархоринд Орхоны хөндийд ялгаагүй хүйтэн, хамгийн тохиромжтой газар бол Сайншанд болж таарч байгаа юм, Улаанбаатарыг бодвол хамаагүй урин дулаан уур амьсгалтай, -30 хүрч хүйтрэхгүй, бэлэн дэд бүтцүүд нь байна, газар нутаг тавиу сайхан тал газар, халаалт дулааны зардал бага гарна гэдэг маш том давуу тал шүү

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.160.21

Хан Богд ёстой сайхан даа

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.187.153

Микрогоо явуульяа

Avatar

зочид 2023-11-08 192.82.65.200

дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдардаг бидний хувьд хамгийн чухал унаа нь нийтийн унаа . гэтэл энэ муу хулгайчууд дунд нь орж мөнгө хийгээд өдий хүрлээ. Ямар муухай харгис, шуналтай, нүгэлтэй хүмүүс вэ. Одоо үйлчилж өайгаа автобуснууд нь тав тухгүй, хүйтэн , бохир . жолооч нар нь бүдүүлэг . маршрут нь ямар ч тооцоо судалгаагүй . Хэлэх ч муу үг олдохгүй юм. яаж энэ өвлийг давна даа

Avatar

Нэргүй 2023-11-08 192.82.92.204

МАН-ыг 30 жил сонгосны үр дүн, одоо яахавдээ тавилан юмдаа, хөөрхий

Avatar

Иргэн 2023-11-08 202.21.103.226

Татвар төлөгчдийн мөнгөөр тэдэнд шинэ дулаахан, тухтай автобус авч өг гээд хэдэн зуун тэрбумын төсөв баталсан чинь хэдхэн сдакууд хувааж идээд хуучин автобус будаад оруулаад ирдэг мөн их бөх зүрхтэй лалрууд шүү нээрээ

Avatar

б 2023-11-08 202.126.90.68

30 жилийн туршид л идэж ууцгаасан харин энэ жилүүдэд төрийн луйварчид ингэж идэж уудаг шүү гээд илчлээд гаргаад цэгцлэх гээд л оролдож бна. том мафи авилгал тиым амархаан буугаад алга болохгүй ард түмний дэмжлэг ил тод байдал хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-11-08 139.5.217.82

Төрийн албаныхан дулаан машинаар хувийн ажлаа амжуулсаар …

Avatar

Нэргүй 2023-11-08 202.126.90.142

Ногоон гэж шар тос аманд ирээд ороход буцаасан бна.

Avatar

Нэргүй 2023-11-08 202.179.11.230

Uhej baisan darga nar bidniig alj baina. Uursduu ulsiin mashin unaad daarah zovlong medehgui. Buh darga nar uhej dald oroosoi.

Avatar

Нэргүй 2023-11-08 122.201.17.98

Төр автобус худалдаж авахаа л болчих, ер нь автобусны үйлчилгээнд оролцохоо болчих. Аяндаа өөрөө зүгширнэ.

Avatar

зочин 2023-11-08 103.140.10.215

Эрх хэмжээ, тагнуул, дотоод яам, цагдаагийн болон авилгын хов жив хүнийг дураараа аашлах боломж олгодогийг манай хийгээд дэлхий дахины түүх харуулдаг аа. Лам нарыг яаж хядлаа, Мао яаж соёлын хувьсгал хийлээ. Орчин цагийн үед ийм зүйл хаагдсан уу Хууль эрх зүйгээ судалцгаая

Avatar

Иргэн 2023-11-08 202.131.227.82

Зах зээлд шилжээд 30 гаруй жил болоход Хотын нийтийн тээвэрт дэвшил гарсангүй, нөгөө л нэг түгжрэл, шопрот шиг шахалдаж явна, бөөн стресстэй.

Avatar

Нэргүй 2023-11-08 64.119.29.111

Tenuun ogoogiin zahialgaar bichj bn uu tee. s*** shuu

Avatar

Бадарч тахар 2023-11-08 66.181.188.222

Ногоон автусаа хуучин ч гэсэн тохиролцоод тал үнээр нь аваад бушуухан явуулах ёстой байсан юм ! тэнэг Нямбаатар тэнэгээ их харуулж байна да !

Avatar

Монгол улсын иргэн 2023-11-08 202.131.241.13

иргэдээ ингэж "зовоож" байх нь та нарт сайхан байдаг юм байна тиймүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-11-08 64.119.29.111

iim songolt hiisen sghdee

Avatar

Нэргүй 2023-11-08 202.9.47.36

Зүгээр хэдэн автобус ч худалдаад авчихаж чадахгүй, арчаагүй МАН. Сонгуулиар зайлуулна шүү, манайхаан

Avatar

Хөлдөж үхэх нь 2023-11-08 59.153.87.54

ногооныг нь буцаагаагүй бол тэрийг нь ч гэсэн явуулаач, ккк

Avatar

Эрүүл 2023-11-08 103.57.94.203

Алхаж болдоггүй юу ядаж даарахгүй шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-08 43.228.128.226

хальтиргаатай замаар алхаад яваад үздээ

Avatar

Сүх 2023-11-08 202.55.191.194

1990- ээд оны үед ийм байсан, 30 жилийн дараа нийтийн тээврийн үйлчилгээ яг л хэвэндээ бараг дордсон байдалтай байна.
Бид машинтай түгжрээд байгаа тул автобусанд сууя гэж нэлээд үзэж байна, бохир заваан, цагтаа ирдэггүй- ийм учраас хүмүүс автобусанд суухгүй машинаа бариад түгжирсэнч яахав гээд аргагүй гарч байна.

1-р эгнээг бүрэн чөлөөлөөд автбусаа цагаар нв явуулах асуудлыг юуны өмнө зохион байгуулчээ, хотын дарга автобусны буудал дээгүүр өглөө, орой нэг явээд үзээрэй.

Avatar

Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх 2023-11-08 149.202.51.169

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. ТАМГА ТЭМДЭГ ээ боль, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2трбм хулгач

Avatar

уншигч 2023-11-08 43.228.129.139

одоо шинээр авах автусныхаа доторх багтаамжийг сн бодолцоорой дарга мэргэжилтнүүд ээ… одоо явж бгаа улаан автус схан л юм, даанч багтаамж тааруу юм, сөүлд гэхэд оргил ачааллын үеэр метроныхоо сандруудыг авдаг болсон гэж бн лэ, тэхээр багтаамж чухал бн шүү, дээрээс нь нэмэхэд одоо явж бгаа солонгос автуснуудын тэр зэрэгцээ суудлуудыг хойд хаалга орчмын 5-6 г нь тайлаад авчмаар юм, угаасаа зогсох зориулалтгүй автус, тэр нарийхан зайгаар зөрж багталцахгү бн шдэ, хөлдүү юмаа нээрэ

Avatar

Нэргүй 2023-11-08 202.126.90.142

Улс орон 1990 оны үеэс дордлоо. Ийм болгосон эздэд хатуу

Avatar

Зочин 2023-11-08 66.181.160.21

Төрд нуль дөхөөнийхөн … Яаж ажил урагшлах вэ дэ ….

Avatar

Зочин 2023-11-08 139.5.219.46

Хэ буруу хүмүүс (оюунлаг биш мэргэжил мэдлэг сэтгэл маш тааруу) төр засагт хотын дарга удирдлага ажилтан байсны байгаагийн том Балаг юм даа одоо бүр хотын жирийн иргэд ч хотоороо машинтайгаа явах боломжгүй болгохоор шийдэх бололтой уг нь асуудалгүй бухимдалгүй хотод явах зорчих бүрэн боломж байгаа даа

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.190.80

аль нам удирдахааас биш хэн удирдахааас тэр ЗАСГИЙН ажлын үр дүн шалтгаална. Данхыг зайлуулъя аа

Avatar

Нэргүй 2023-11-08 202.21.107.65

МАН засаглал 1 иймэрхүү. Олон тооны хулгайчийг төрд орогнуулан, тэд нар нь хулгайгаа хийж тансаг байшин, машин, амьдралын төлөө ийнхүү ард түмнийг золигт гаргах энүүхэнд. Гэхдээ энэ бүх үйл явдал тэртээ 2008 онд шар, цагаан ягаан автобуснаас эхлэсэн шүү. АН-ын Батлага, Баярцогт нар ч гэсэн цэвэр байгаагүй.

Avatar

Нэргүй 2023-11-08 43.242.242.247

Хаа байсан 10 жилиййн өмнөх юм ярьж одоогийн идээ уугаа хулгайгаа цайруулна гэж бодоо юу? Энэ олон жилд МАН засаглахдаа өнөөдөр л мэдээ юу? хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж