"Тэтгэвэр нэмэх нь санал худалдаж авах гэсэн урхи, занга, заль"

"Тэтгэвэр нэмэх нь санал худалдаж авах гэсэн урхи, занга, заль"

"Тэтгэвэр нэмэх нь санал худалдаж авах гэсэн урхи, занга, заль"

Эдийн засагч Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Монгол улсын Засгийн газраас өргөн барьсан 2024 оны улсын нэгдсэн төсөв УИХ-аар хэлэлцэгдэж байна.  Сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдгээрээ онцлог. Та ирэх оны төсвийг хэрхэн дүгнэж байна?

-Ганцхан би ч биш эдийн засагчид болоод улстөрчид данхайсан, сонгуулийн төсөв гэж дүгнэж байна. Миний хувьд татвар төлөгчдийн мөнгөөр УИХ-ын өнөөгийн гишүүдийн ирэх оны сонгуулийн сурталчилгаа хийхэд зориулагдсан, хамгийн хариуцлагагүй төсөв гэж дүгнэж байгаа.  Дэлхийн улс орнууд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралт нөхцөл байдлаа даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогоо чангаруулж, төсвийн зардлаа танаж, алдагдалгүй байхад маш ихээр анхаарч байна.

Гэтэл Монгол Улсын хувьд 2023 оны төсөв өмнөх оноосоо 34 хувь, 2024 оных 31 хувь буюу нийт дүнгээрээ 65 хувиар тэлжээ. Ингэж төсвөө огцом тэлсэн улс НҮБ-д бүртгэлтэй 193 орны дундаас Монголоос өөр улсыг хайгаад олохгүй.

Ирээдүйд Засгийн газрын гадаад өр нэмэгдүүлэх, дунд хугацаанд валютын ханшийг хөөрөгдөж, инфляцийг нэмэгдүүлж дундаж давхрагыг үгүй болгох, аж ахуй нэгжүүдийг үүд хаалгаа барих, ажилгүйдэл ядуурал нэмэгдэхэд түлхэц болсон гамшигт төсөв УИХ-аар батлагдах гэж байна.

-Гамшигт төсөв байтугай эдийн засаг тэлэх учраас таван их наядаар зарлагаа тэлсэн, төсвийн шинэчлэл хийсэн “гайхамшигтай” төсвийн төсөл болсон гэж Засгийн газраас танилцуулж байгаа шүү дээ?

-Эрх баригчид ирэх оны төсвийг төлөвлөхдөө сонгуулийн зардлаа гаргаж авахыг л чухалчилжээ. Үүнийг нийт зарлага огцом өссөн дүнгээс харж болно. Угтаа төсвийн орлогоо зөв тооцоолоод түүндээ тохирсон зардал гаргах учиртай. Харамсалтай нь, эрх баригчдын хувьд толгойгоороо хөл хийж буйн жишээ бол эхлээд гишүүдийнхээ таалалд нийцсэн зарлагаа зураад л ороод ирлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны нийт зарлага 13.9 их наяд төгрөг байсан нь ердөө дөрөвхөн жилийн хугацаанд буюу 2024 онд 27.4 их наяд төгрөгт хүрч хоёр дахин данхайсан. Тоо хэзээ ч худлаа ярьдаггүй. Хэрвээ эрх баригчдын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сөхөж харвал ядуурлыг хоёр дахин бууруулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ гэсэн амлалт дурайж байгаа.

Тэгэхээр МАН-ын эрх баригчид  өөрсдийнхөө зарцуулах мөнгийг хоёр дахин нэмсэн болохоос иргэдийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхэд хуруугаа ч хөдөлгөөгүй байгаа биз. Өргөн барьсан данхар төсвийн 21.3 их наядаар тооцсон урсгал зардлын бараг дийлэнх хувь нь валютын хэрэглээг дэмжиж таарна. Хөрөнгийн зардал нь 6.2 их наяд төгрөг. Хөрөнгийн зардал бараг бүгдээрээ валют болж гадагшаа урсана.  Ингэхээр нийт инфляцийн тал хувийг бүрдүүлдэг валютын ханшаа хөөрөгдөхгүй яах вэ. Өөрөөр хэлбэл, үнэ өсөж, инфляциа алдаж таарна. Иймээс төсөв өөрөө валютын ханш өсгөх, үнэ хөөрөгдөх шалтгаан болно. Инфляци өснө гэдэг дундаж давхрага үгүй болох, тэтгэврийн ахмадууд, орлого багатай өрхийн амьдрал нэн хүндэрнэ гэсэн үг шүү дээ. Иймээс л гамшигт төсөв гэж тодорхойлоод байгаа хэрэг.

"ҮНЭХЭЭР АХМАДУУДЫН АМЬДРАЛ САЙЖРАХ, ИРГЭДИЙН АМЬДРАЛ ДЭЭШЛЭХ БОЛ ЭДИЙН ЗАСАГЧИД БУХИМДААД БАЙХ ШААРДЛАГА АЛГА"

-Ирэх онд ахмадуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр МАН-ын бүлэг гаргалаа. Тийм учраас ахмадуудын амьдрал сайжрах юм биш үү?

-Сонгуулийн өмнө 225 мянга гаруй төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувиар, 478 мянган ахмадын тэтгэвэр дээр зуун мянгыг нэмэх шийдвэр гарч байх шиг байна.

Энэ нь УИХ-ын санал худалдаж авах сайхан арга заль мэт боловч улс орныхоо эдийн засгийг сүйрүүлэх гамшигт шийдвэр. Халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхий нийтэд  байхгүй гэдгийг онцолмоор байна.

Ойрын жилүүдэд тэтгэврийн өр тэглээд зогсохгүй тэтгэврийн хэмжээг ч хэд хэдэн удаа нэмсэн. Цалин ч нэмсэн.  Гэтэл ийм шийдвэр үнэ хөөрөгдөхөөс өөр нөлөө үзүүлсэнгүй. Иргэдийн амьдралд ч бодитоор наалдсангүй. Улам бүр ядуурлын түвшин нэмэгджээ. Төсвийн дэмжлэгийг зөвхөн зорилтот бүлэг буюу орлого багатай өрх, иргэдэд чиглүүлж чадвал төсвийн тэнцвэргүй байдлыг гааруулахгүй байх өндөр ач холбогдолтой байдаг юм. 2016 оны төсвийн гүйцэтгэлээр Засгийн газрын тусгай сангуудаар нийт 2.3 их наяд төгрөг зарцуулж байсан дүн 2024 онд 10.1 их наяд төгрөг болж тав дахин өслөө. 2016 онд Нийгмийн халамжийн сангаар 285 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 2.4 их наяд төгрөг болж ес дахин нэмэгдэх нь тодорхой боллоо. Тэтгэврийг ажилласан жил, төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр тогтоох ёстой. Сүүлийн жилүүдэд тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудал сонгуульд зориулсан амлалт болсон учраас үндсэн зарчим алдагдсан.

“Итгэлцүүрээр тэтгэврийн зөрүүг арилгасан” гэх шоу худал болохыг сонгуулийн урхи болсон 100 мянган төгрөгийн нэмэлтээс харж болно. Тэтгэврийг 100 мянган төгрөг болгож өсгөх үед буюу ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нд инфляци 10 хувиас хол давчихсан байна. Тэтгэвэрийг 100 мянган төгрөгөөр нэмэх нь урхи, занга, заль. Өөр юу ч байхгүй.

Үнэхээр ахмадуудын амьдрал сайжрах, иргэдийн амьдрал дээшлэх бол эдийн засагчид бухимдаад байх шаардлага алга. Монгол Улс хуулиа мөрдөхөө болиод сонгуулийн амлалтад анхаардаг “сонгуулийн Монгол” болж хувирчээ. Цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэгдүүлэх хууль батлаад удаагүй байна. Гэтэл шинэхэн баталсан хуулийг зөрчиж тэтгэвэр нэмэх асуудал орж ирж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг гадаад өрийн хавханд оруулчихсан гэдгийг Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд тогтмол анхааруулж тайландаа тусгаж ирсэн. Монгол Улсын ирээдүй ч туйлын бүрхэг боллоо. Бид 2020 оны тавдугаар сарын 25-нд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд: “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа орлого, төсвийн бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн зарлага болон алдагдлыг нэмэгдүүлж болохгүй” гэж заасан. Уул нь төсвийн тогтвортой байдлыг хангах санаа л даа. Гэтэл нэг намын бүлгийн хурал дээр төсвийн бүтцийг өөрчлөх шийдвэр гарчихаж байгаа биз. Тэгэхээр бусад хуулиа зөрчих бол энгийн үзэгдэл юм.

Гэхдээ төсвийг хэт нэмэхгүй тодорхой хувь хэмжээнд барих учиртай Төсвийн хүрээний мэдэгдэл гэж байгаа шүү дээ?

-Энэ УИХ-ын бүрэлдэхүүн Төсвийн хүрээний мэдэгдлийг гуравхан сарын өмнө батлахдаа 2024 оны Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 22.9 их наяд төгрөг байхаар тооцсон боловч Сангийн яамнаас оруулж ирсэн төсөв таван их наядаар нэмэгдүүлсэн байна. Тиймээс эрх баригчдад хууль огт хамаагүй болчихоод байна. Дунд хугацааны бодлогын баримт бичиг болох Төсвийн хүрээний мэдэгдлээ 2021 онд гурван удаа, 2022 онд хоёр удаа, энэ онд хоёр удаа өөрчилж ирсэнээс ийм дүгнэлт хийж байгаа юм.

Энэ нь өнөөгийн Засгийн газар тооцоо судалгаагүй, алсын хараагүйг баталж байна. Өөрөөр хэлэх юм бол хэт олонхи хуулиа ч мөрдөхгүй дураараа дургиж байна.

Улсын төсвийг хэт тэлэх нь төсвийн орлогод хэрхэн нөлөөлөх бол?

-Төсвийн алдагдлаа бага хэмжээтэй харагдуулахын тулд орлогоо хийсвэрээр нэмж эдийн засгийн макро үзүүлэлтүүдээ өөдрөгөөр төсөөлөхөөс өөр аргагүйд хүрдэг. Үүнийг 60 сая тн нүүрс экспортлох, зэсийн үнийг 9000 ам.доллараар тооцох, эдийн засгийн өсөлтийг долоон хувь, ДНБ-нийхээ хэмжээг 75 их наяд төгрөгт хүргэх зэрэг сайхан амлалтуудаас  нь харж болно. Ийм өөдрөг тооцооллууд төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсгэж, төсөвт тодотгол хийх нөхцөл байдалд хүргэдэг. Энэ бүхнийг энгийнээр тайлбарлая. Монгол Улсын эдийн засаг эрдэс баялаг, түүхий эдээс хараат. Бүр тодруулбал, гаднаас олдог 10 ам.доллар бүрийн наймыг нь зэс, нүүрсний борлуулалтаас олдог.

Гол түүхий эдийн борлуулалтаа өмнөд хөршид экспортлодог. Тиймээс Хятадын эдийн засгийн нөхцөл байдлыг сайн судалж, түүнд тааруулж төсөөлөл хийх ёстой байдаг. Сүүлийн 25 жилийн хугацаанд Хятадын эдийн засагт оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалт анх удаа сөрөг утгад хүрлээ. Энэ нь Хятадад асуудал хуримтлагдаж байгаатай холбоотой хөрөнгө оруулагчид урд хөршийн зах зээлээс гарч эхэллээ.

Өмнөд хөршийн гадаад худалдааны эргэлт ч буурч байна. Ирэх онд нүүрсийг 140 ам.доллараар зарна гэсэн тооцоолол хэр зэрэг баримжаатай вэ.  Өнөөгийн байдлаар коксжих нүүрсний үнэ 100 гаруй ам.долларт хэлбэлзэж байна. Зэсийн үнэ ч 8000 орчимд байгаа. Дээр нь шатахууны импорт ОХУ-аас бараг зуун хувь хараат. ОХУ дотоодод үүссэн шатахууны үнийн өсөлтөө шийдвэрлэх зорилгоор экспортоо эрс багасгах шийдвэр гаргасан. Украинтай хийж буй дайны төгсгөл тодорхойгүй байна гээд гадаад эрсдэл нэн хүнд байна. Гэтэл орж ирсэн төсвөө харчих. Ийм хариуцлагагүй байж болохгүй.

-Уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос нийт төсвийнхөө 30 гаруй хувийг л бүрдүүлдэг. Тэгэхээр бусад салбарт ямар өөрчлөлт гарах дүр зураг харагдаж байна?

-Үнэн. Төсвийн нийт орлогын 30 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Тус салбараас улсын төсөвт 2021 он 3.4 их наяд төгрөгийн орлого олохоор тооцож байсан бол 2024 онд найман их наяд болж огцом өсчихсөн байна. Эрх баригчид ам ангайх бүртээ эдийн засгаа солонгоруулна гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр  уул уурхайгаас улам бүр хараат болох бодлого төсвөөр дамжин хэрэгжиж байна. Дээр нь аж ахуй нэгж, иргэдээс авах татварын хэмжээ өсөж байгаа. Мэдээж татварын хэмжээгээ өсгөөгүй боловч буруу бодлогынх нь гайгаар буюу үнэ огцом өсөж, инфляци өндөр болсонтой холбоотой татварын хэмжээ улам бүр нэмэгдсэн.

2021 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 1.9 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо хийж байсан. Тэгвэл ирэх жил 4.2 их наяд төгрөг болжээ. Хувь хүний орлогын татвар гэхэд л 1.0 их наядаас 1.9 их наяд төгрөг, дотоодын барааны НӨАТ 1.3 их наядаас 2.4 их наяд төгрөгт хүрч нэмэгдэх юм байна лээ. Эндээс аж ахуй нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг харж болно.

Монгол Улсын эдийн засагт төрийн оролцоо улам бүр нэмэгдэж байна гэж ярих боллоо. Угтаа төрийн оролцоо хамгийн бага байж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх бодлогыг иргэд, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид хүсдэг шүү дээ?

-Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн төсөв, улсын төсвөөс “угждаг” дарга ангийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн худалдан авалт, тендер дээр данхар төсвийн зарлагаа нэмбэл манай улсын нийт эдийн засгийн дийлэнх төрөөс хамаардаг болжээ.  “Монголын төр хувийн хэвшлийн орон зайг төсвөөр дамжуулан булааж байна” хэмээн дүгнэж болно. Төсөв бүхнийг шийдэж, төр толгойгоо даахгүй болтлоо “данхайсан” нь төрийн өмчид “хувалз” мэт шигдсэн авилгал хээл хахуулийг гааруулж байна.

"УЛС ОРНЫ НИЙТЛЭГ ЭРХ АШГИЙГ ИЛЭРХИЙЛЭХ УЛС ТӨРЧ МАНАЙ ПАРЛАМЕНТАД БАРАГ АЛГА ГЭЖ ХЭЛЖ БОЛОХООР БАЙНА"

Төсвийн хөрөнгө оруулалт чамгүй нэмэгдэж 3.2 их наяд төгрөг болсон харагдаж байна. Энэ онд шинэ хөрөнгө оруулалт тавиагүй. Тиймээс ирэх онд хөрөнгө оруулалт түлхүү тавигдсан гэж харж байна уу?

-Төсвийн хөрөнгийн оруулалтад хуваарилалт, байршуулалт жигд, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зарчим мөрдөгдөх ёстой. Гэтэл, Хэнтий аймгийн нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт 14 сая 507 мянган төгрөг байхад Өмнөговь аймгийн хувьд 541 мянга, Орхон аймагт 931 мянган төгрөг оногдохоор төсөвлөсөн нь дээр дурдсан зарчим алдагдсаныг харуулж байна. Хөрөнгө оруулалтын 1050 арга хэмжээний 80 хувь нь цаашид төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байгаа нь аюулын дохио.

Иймээс хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлж, ердөө 241-ийг нь царцаахад 927 тэрбум төгрөг хэмнэх боломж харагдаж байна. Энэ хөрөнгөөр Монгол Улсын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой.

Үндсэн хуулиндаа Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах баталгаатай эрх эдэлнэ гэж маш тодорхой заасан. Харамсалтай нь, манай иргэд хорт хавдрын хэд хэдэн өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлж байна. Иймээс хавдрын өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх эмнэлэг барих ёстой юм л даа. Нэг ийм орчин үеийн томоохон эмнэлгийн иж бүрэн цогцолбор барихад 300 орчим тэрбум төгрөг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өнөөдөртөө ач холбогдолгүй арга хэмжээг царцаасан мөнгөөр ийм гурван цогцолбор барьж болно. Жил бүр олон зуун сая сая ам.долларыг импортын эрчим хүчний зардалд өгөхийн оронд өөрсдөө үйлдвэрлэх бүтээн байгуулалт хийх ёстой.

Харамсалтай нь улс орны нийтлэг эрх ашгийг илэрхийлэх улс төрч манай парламентад бараг алга гэж хэлж болохоор байна.

Ярианыхаа төгсгөлд сүүлийн жилүүдэд монголчуудын бодит амьдралын чанар хэрхэн дээшлэсэн гэж дүгнэж байгааг тодруулъя?

-Огт дээшлээгүй. Өрхийн орлого, иргэдийн орлого олигтой нэмэгдээгүй байхад өргөн хэрэглээний болон хүнсний бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өсчихөөд байна. Харин дарга нарын зарцуулдаг төсвийн зарлага сүүлийн жилүүдэд огцом өссөн. Цалин тэтгэвэр нэмлээ гэж байгаа боловч энэ нь үнийн өсөлтөө гүйцэхгүй байна.

Юун амьдралын чанар ярих вэ дээ. Иддэг уудаг зүйлээ хасаж танаж амьдралаа дөнгөн данган залгуулж буй өрхүүд олширсон.

Монголбанкны мөнгөний бодлогод “Сүүлийн жилүүдэд банкны салбараас олгосон иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт эрчимжсэнээс өрхийн өрийн дарамт нэмэгдэж, иргэд татварын дараах орлогынхоо дийлэнх буюу дунджаар 69-70 хувийг зээлийн төлбөрт зарцуулж, амьжиргааныхаа наад захын хэрэгцээгээ танах ,эсхүл дахин зээл авах байдлаар зээлийн циклд орох эрсдэл нэмэгдэж байгаа” гэж анхааруулсаар байгаа. Энэ нь өнгөрсөн хугацаанд Төв банк ч тэр, Засгийн газар ч тэр иргэдийн бодит орлогыг дээшлүүлэх зүйлийг огт хийгээгүйгээс иргэд өрийн дарамтанд улам бүр шигдэж буйг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Ажилгүйдэл, ядуурлын түвшин буурсан дур зураг ажиглагдаж уу. Огт буураагүй. Эсрэгээрээ нэмэгдсэн.

Хамгийн сүүлд 2020 онд зарлахад Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу буюу ядуурлын түвшин 27.8 хувьтай гарсан. Ойролцоогоор нэг сая иргэн нэн ядуу ангилалд багтаж байсан. 2020 онд ядуурлын шугамын дөнгөж дээр буюу ядуу гэдэг ангилал руу орох эрсдэлтэй иргэдийн тоо нийт хүн амын 15 орчим хувийг эзэлж байсан юм. Тиймээс өнөөдрийг хүртэл албан ёсны статистик гараагүй боловч хоёр хүний нэг нь ядуу ангилалд орсон байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

З 2023-11-08 66.181.189.80

Жил бүр тэтгэвриыг инфляцтай уялдуулж автоматаар нэмнэ гэсэн хууль баталсан. Хуулиа барьж биелүүлэхэд юу нь болохгүй гээд зүтгээд бгаа нөхөр вэ. Хаанаас юу хулгайлчихаад ийм бардам онгиоррд бгаа юм бэ. Ойлгохгүй бна.

Avatar

ташуурдагч 2023-11-08 139.5.219.189

ТИИЙМ Ч БАЙХ ҮГҮЙ Ч БАЙХ. 10 :: хувь нэмсэнээс 100000 ₮ нэмсэн нь хөгшдэд илүү хожоотой.

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

R 2023-11-08 66.181.182.164

Elbegdorjin bichij ugsun hend ch herehgui bantan bna

Avatar

Нэргүй 2023-11-08 202.9.40.121

100 МяНГА БАГА БАЙНА. БАГА ТЭТГЭВЭРИЙГ АХИУХАН НЭМЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2023-11-08 202.9.40.121

Тэтгэвэр нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа бол АН эрх баривал бүр балрах юм байна. Өөрсдийгөө илчлээд өглөө 400, 500 мянгаар бөөнөөрөө гуйранч амьдарч байна,

Avatar

Нэргүй 2023-11-08 202.9.40.121

Иргэдээс тасархай амьтдын үг ямар ч хэрэггүй, 100 байтугай саяар нэмэх шаардлагатай байна Хулгайн наяд наядуудаа иргэдээ Амар тайван, хангалуун амьдруулахад зориулах ёстой сон 3 хан сая хүн….хэдхэн цөөхөн тэтгэвэрийнхэн, хэдхэн нялх үрсээ ямар их туйлдуулж, цөхрөөж байна вээээ Хогийн цэгт амьдруулж байгаа биз дээ!!!!!!!!!!!!????? Цалин тэтгэврийг арав дахин нэм!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.186.118

ан гэж дампуурсан новшнууд та нхрт өгөхгүй анал өгөхгүй дээ

Avatar

Зочин 2023-11-08 59.153.112.243

Тэтгэвэр цалин нэиэхийг эмэргууцэж АН УИХ дээр завсарлага авлаа

Avatar

Хөдөөний хүн 2023-11-08 103.212.118.184

таалагдсангүй

Avatar

Ddavaa 2023-11-08 202.21.107.30

Ali ch naming gishuun baisan tetgeveriig adilhan nemeh shuu Buh name urhi baina Hen ni yaaj urhiig changalah ni naming gotood hereg bish uu?

Avatar

Зочин 2023-11-08 202.126.89.113

БИТГИЙ ХУЦААД БАЙ ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГЭЭР АХМАП НАСТАНД ХӨГШЧҮҮЛЭЭ ЯАЖ ЗОВООЖ ТАРЧИЛААЖ БАЙГААГ ЧИ МУУ. МЭДЭХ ЮМУУ. ЧИ ТЭГЭЭД ЗОВОЖ БАЙГАА НАСТАНГУУДЫГ ХАРААД БАЯРЛАДАГ ХЭРЭГ ҮҮ? ТЭТГЭВРИЙН ДООД. ХЭМЖЭЭГ Л 700000 БОЛГОХОД БОЛНО

Avatar

Нэргүй 2023-11-08 202.9.40.121

САЯ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2023-11-08 66.181.161.37

Энэ Хандсандаа улс төржиж, хэрүүл хийхээс өөр арга барил, мэдлэг алга даа, тэтгэврийг бүх хүнийг ижил 2сая өг болгох хэрэгтэй, хүнийг ажилласан жил, авч байсан цалин, хулгайлсан мөнгөөрөө нд өрөөнд нь төлсөн хадгалагдан гадуурхаж, хүний эрхийг зөрчиж болохгүй, хөгшин хүн бүгд адил эрх эдэлж хангалттай ижил тэтгэвэр авах ёстой, үүнийг ойлгож шийдвэр гаргаж чадвал хэн ч төр барьж болно

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.179.90

донгос. даатгал төлөөгүй байж тэтгэвэр авна, 2 сая төгрөг авна гэнээ, эргүү ухна

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.179.90

донгос. ажил хийж даатгал төлөөгүй ургүү ухнад юу боллоо гэж тэтгэвэр өгч байдаг юм

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.185.236

Tetgever nemex zuv. Xarin baga nemj baina. Xugatsaag ni jooxon naashluulsan bol zugeer baisan yum. Gexdee yaxav dee

Avatar

Нэргүй 2023-11-08 43.242.241.151

Ардчилсан нам тэтгэвэр нэмэх хэрэггүй гэж байгаа юм байна. Хэлэх үг алга та нарт. Сонгууль болдгоороо болоол өнгөрнө. Хөгшид тэтгэврээ нэмүүлмээр байна. Ойлгож байна уу, мал минь. Та нар хөгшчүүд бушуу далдраасай тэгвэл АН сонгуульд ялна гэж хуцацгаадаг гэсэн. Байж байгаа энэ хандлагаараа бол үнэн юм байна л даа.

Avatar

Зочин 2023-11-08 66.181.187.161

Энэ зөнөг байсгээл баахан худлаа бурах юм. Тэтгэвэр нэмэх болсон ахмадууд хүнд байнаа. Нөгөө АН тэтгэвэр нэмэх тухай гуцаад байсан саяхан даа. Ийм ч нам байх гэж

Avatar

зочин 2023-11-08 66.181.179.20

АН-хаан та нар аливаад тушаа болохоос өөр зүйл хийсэнгүй 33 жил болсон..тэгээд ч ёс юм шиг аливаад бүтээлчээр бус СӨРӨГ үг гаргачаар ажилласаар түмэнээс улам холдлоо!! 90-ээд оны төгөсгөл хүртэл дэмжиж байсан..гэтэл та нар намаа буталж, засаглал булаацалдсан арчаагүй байдлаар үргэлжилүүлсээр "ХЭРҮҮЛЧ" нохойн нам боллоо..та нараас найдах зүйлгүйг ойлголоо…

Avatar

Нэргүй 2023-11-08 103.212.116.236

тэтгэвэрээ нэмүүлчээд сонгуульд хулгачуудыг сонгохгүйл дээ

Avatar

Нэргүй 2023-11-08 202.126.90.95

АРДЧИЛСАН НАМ ТА НАР ТЭТГЭВЭР НЭМЭХ НЬ ЯАСАН АЦНУУД ВЭ ХОХЬ НЬ НШД

Avatar

Зочин 2023-11-08 66.181.177.250

АН-ын гишүүд дэмжигчид гэж эдийн засагч нэртэй улс төржсөн эдгээд шиг, энэ дор хөгшчүүлийн төгсөг гэж доромжилж байгаа троллууд шиг хүмүүс байыгаа тул сонгогчид санал өгөхгүй байгаа юм. МАН-д санал өгөхгүй хүмүүс ХҮН-д өгөх магадлал өндөр.

Avatar

ХНХЯ сайд Х.Булгантуяа Сангийн сайд Б.Жавхлан нарын итгэлцүүр хэдэн сарын настай бодлого байж 2023-11-08 139.5.217.199

Халамжийн тэтгэвэрийг жигд 100 мянгаар нэмж болно.Харин өндөр насны тэтгэвэр бол ажилсан жил авч байсан цалингаас хамаардаг .НДШ 5 жил төлж 15 жилийг нөхөн тооцох хуулиар хэдхэн төгрөг төлөөд бүрэн тэтгэвэр тогтоолгосон ,эсвэл 20 жил тасралтгүй НДШ төлсөн хоёр ижил 100 мянгаар нэмнэ гэдэг сонгууль угтсан МАН заль хахууль .

Avatar

Зочин 2023-11-08 139.5.217.82

Тэтгэвэр нэмэх нь зөвөө, хөгшчүүл хэцүүхэн л амьдарч байна шүү, харин төрийн албаны цалин нэмэх хэрэггүй, хангалттай цалинтай болсон, цалин нэмэхээр юмны үнэ өсдөг

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.186.118

НАМЫН ХӨТӨЛБӨР, ХУУЛЬД ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ ИНФЛЯЦААР ЖИЛД ХОЁР УДАА НЭМНЭ ГЭЖ ОРСОН. ТӨСВИЙН ХУУЛИА ИНГЭЖ БООСОН. НЭГДҮГЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Ч ХИЙГДСЭН ТӨСВИЙН ХУУЛИЙГ ЗАДЛАХ ХУУЛЬГҮЙ. ХЭРВЭЭ ЗАДАЛВАЛ УИХ ТАРАХ ХУУЛЬТАЙ. ТӨРИЙН ОЙ САНАМЖ ИЙМ ОЙРХОН МАРТАЛТТАЙ БАЙЖ, АРД ТҮМНЭЭ ДОРОМЖЛОХОО БОЛИМООР БАЙНА. МӨНГӨНИЙ ИНФЛЯЦ НЭГ ТӨГРӨГИЙГ Ч, НЭГ ТӨГРӨГИЙГ АДИЛХАН ИДДЭГ. ЯМАР Ч АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ, НДШ ТӨЛӨӨГҮЙ ХҮМҮҮСТ 500000 ТӨГРӨГИЙН ТЭТГЭВРИЙГ ХУУЛЬ БУС АРГААР НДШ ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ОЛГОЖ БАЙГАА. 30,40 АЖИ

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.186.118

ҮРГЭЛЖЛЭЛ: 30,40 АЖИЛЛААД НДШ ТӨЛӨӨД ТӨЛСӨН МӨНГӨНӨӨСӨӨ ТЭТГЭВЭРЭЭ АВЧ БАЙГАА. ЯЛГААГ НЬ ЗӨВ ОЙЛГОЖ, СОНГУУЛИЙН САНАЛЫН АВИЛГАА ТУСАД НЬ, ИНФЛЯЦЫН ИДЭЛТИЙГ ХУУЛЬ ХӨТӨЛБӨР, ӨМНӨ ХЭЛСНИЙХЭЭ ДАГУУ ХУВИАР ТООЦОЖ ОЛГОХ НЬ ЗӨВ. ИНФЛЯЦ ХУВИАР ТООЦОГДДОГ ҮЗҮҮЛЭЛТ.

Avatar

НДШ төлөөгүй байж тэтгэвэр нэмүүлнэ гэж үлсууд ичиж амьдраач 2023-11-08 103.212.117.64

Би өөрөө тэтгэвэр авагч. Гэхдээ тогтолцоо нь шударга бус байхад нэмэх хэрэггүй. 2 найз маань шударга бусын тод жишээ байна. 1 нь 1989 онд дээд сургуулиа төгсөөд ажиллаж эхлээд 1995 оноос НДШ төлсөөр 2022 онд тэтгэвэр тогтоолгоход 550 мянгаар тогтоогдож байхад, нөгөө найз маань 1986 онд ТМС төгсөөд ажиллаж эхлээд 1990 оноос хойш НДШ төлж ажиллаж байгаагүй, нөхөн төлөөд тэтгэвэр тогтоолгоход адилхан 550 мнгаар тогтоож байна шд. Төлсөн төлөөгүй ялгаагүй байхад нэмнэ гэхээ боль. Төлөөгүй улсууд ичи

Avatar

Настан 2023-11-08 202.9.40.254

Тэтгэврийг нэмнэ нэдэгт баярлалаа. 100 мянгаар нэмчихэд маш их нэмэртэй.

Avatar

ХУУЛЬЧ 2023-11-08 202.9.47.41

АХМАД ҮЕЭЭХЭЭ ХИЙЖ БҮТЭЭСЭН 70 ЖИЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЦУСАЛЖ,,УСТГАЖ ,,,НУРААЧИХААД ,,, ТЭР ЛЕБИРАЛААР АМЬСГАЛАГЧИД ЯАЖ МОНГОЛД ТӨРТ ЁС БАЙДАГ ГЭДИЙГ ОЙЛГОХОВ ДЭЭ.,,МОНГОЛЧУУДЫН ФИЛОСОФИ ЧИНГИС ХААНЫ " ИХ ЗАСАГТ ХУУЛЬЧИЛСЭН ТЭР АХМАД ,ХҮҮХЭД ТЭТГЭХ ЗАРЧИМ ТЭДЭН ХЭРЭГҮЙ Л ДЭЭ .,,ИХС ДЭЭДС МААНЬ ХААНААС ХЭНЭЭС ҮҮСЭЛ ГАРАЛТАЙГАА МЭДДЭГ БАЙЖ.,,,ИХ МЭДЭГЧ НАР АХМАД ҮЕЭЭСЭЭ ТӨРӨӨРӨГҮЙ БОЛОХООР ХУЦАЖ БАЙГАА НЬ ТЭР,,,ХАРИН ,,,МАН-д жоохонч гэсэн ичих нүүр үлдсэн бололотой.,,,,

Avatar

Зочин 2023-11-08 59.153.112.243

За иймэрхуу улс торжсон эдийн засагчдаас болж тэтгэвэр цалин гэиэхгуй бололтой

Avatar

Нэргүй 2023-11-08 202.21.104.2

Маш зөвдүгнэлт хийж байна. МАНгарууд дотор олигтой эдийн засагчид ч алга.

Avatar

ЗОЧИН 2023-11-08 66.181.169.108

Нэмэхээр нэмлээ гэнэ. Нэмэхгүй гэхээр нэмээч гээд байна яах ёстой вэ. Тамын тогооны үлгэрээсээ салаач Монголчууд аа

Avatar

Л.Оюун-Эрдэнэ 2028 он хүртэл ерөнхий сайд 2023-11-08 59.153.115.45

Зорилтод бүлэгт чиглээгүй хавтгайрсан халамжийн суурь тавьсан Н.Энхбаяр Л.Гүндалай С.Баяр Х.Баттулга С.Эрдэнэ (НДШ нөхөн тооцох) У.Хүрэлсүх (100к ) Монголын эдийн засаг төсөв үйлдвэлэл хөгжихөд хүнд дарамтыг төрүүлсэн

Avatar

Нэргүй 2023-11-08 43.242.241.151

үнэндээ л Оюун-Эрдэнэ шиг ажиллаж байсан Ерөнхий сайд мааш ховор доо. Жасрай гуайтай их төстэй арга барилаар ажиллаж байгаа. Чимээгүй хэрнээ салбар бүрээ харж чадаж байгаа залуу даа. Муулах нэг нь муулж л байдаг. Угаасаа муулах шалтгаантай асар олон хүний эрх ашиг хөндөгдсөн дөө. хууль бусаар олсон эд хөрөнгө, мөнгөө хураалгасан, хураалгах гэж байгаа мянга мянган шимэгч нар түүнд ууртай байдаг. Амжил залуу минь, урагшаа

Avatar

Нэргүй 2023-11-08 43.242.241.151

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд амжилт хүсэж байна

Avatar

Зочин 2023-11-08 59.153.87.54

тэтгэвэр нэмлээ гээд бүх хөгшчүүд МАН д саналаа өгнө гэж юу байх вэ. Эргүү төгцөгүүд л магад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж