Төмрийн хордлого, төмөр замын хараал, тэтгэврийн популизм  

Төмрийн хордлого, төмөр замын хараал, тэтгэврийн популизм  

Төмрийн хордлого, төмөр замын хараал, тэтгэврийн популизм  

-Тэр шагнадаг. Эцэст нь энгэрээ цоолуулсан нөхөд гартаа гав зүүдэг. Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Д.Баясгалан, Т.Мөнхбаяр, Д.Жаргалсайхан… Х.Баттулга-

ТӨМРИЙН ХОРДЛОГО  

Түүний золиосууд ээлж дараалан шоронгийн хаалга татаж байна. Ардаас нь ээлжээ хүлээж байгаа уртаас урт дараалал бий. Тэр шагнадаг. Эцэст нь энгэрээ цоолуулсан нөхөд гартаа гав зүүдэг. Зүүсээр байх нь. Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Д.Жаргалсайхан, Д.Баясгалан, Т.Мөнхбаяр… Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Дараалал нь ийм байх дүр зураг харагдаж байгаа. Эргээд харахад, Х.Баттулга дээрх таван хүний гурвыг нь хөдөлмөрийн баатар, хоёрыг нь гавьяат цолоор шагнаж, энгэр цоолжээ.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд Н.Удаанжаргал, Д.Жаргалсайхан, Т.Мөнхбаяр нарыг хөдөлмөрийн баатар, Б.Ганхуяг, Д.Баясгалан нарыг гавьяат цолоор шагнасан. Гэтэл өнөөдөр Х.Баттулгын гавьяа байгуулсан баатрууд бүгд шоронгийн хаалга татахад ойрхон ирэв. Тэд эхнээсээ нүүрсний хэргээр хоригдон 461 дүгээр хорх ангиас захидал бичиж, шүүх танхимд зовлон тоочиж эхэлсэн.

ТӨМӨР ЗАМЫН ХАРААЛ

Монголчууд урагшаа Замын-Үүд, хойшоо Алтанбулагийн боомтоос өөр төмөр замын гарцтай болно гэж мөрөөдсөний хэдэн жилийн ой тохиож байна вэ. Бараг он тооллоо алдсан. Ямартай ч Х.Баттулга гэдэг хүн улс төрд үймүүлсэн 15 жилээр тоологдоно. Түүнийг УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд, Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд Монгол Улс төмөр замын өөр гарц нээж чадаагүй. Хил хүрээд мухардсан. Хоржоонтой нь одоо түүний тавьсан гэх мухар төмөр замуудын баасыг цэвэрлэж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иран, Пакистаны боомтыг ашиглах талаар бүтэшгүй зүйл яриад явж байна.

Энэ хоёрыг холбож байгаа зүйл нь Х.Баттулгын уяач Б.Баатар. Найруулагч Б.Баатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах гэдгийг бүгд мэднэ. Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөс буусны дараа Л.Оюун-Эрдэнэ зөвлөхөөрөө авч, улстөрийн хамгаалалт үзүүлж байсан нь үүнийг илтгэнэ. Харин тэднийг салгаж мэдэх зүйл нь нүүрсний хулгайн хэргээр ил болсон төмөр замын нууцын зэрэглэлтэй оффтейк гэрээнүүд.

Х.Баттулгын сэдсэн төмөр замын санхүүжилтийг шийдсэн Б.Ганхуяг өнөөдөр шүүхийн танхимд шүүгдэж байна. Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нүүрсний хулгайн том бүрэлдэхүүн болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нууцлалтай гэрээнүүдэд санхүүжүүлэгчээр гарын үсэг зурсан. Мөн Б.Ганхуягийн найз Н.Удаанжаргал “Тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа уг төмөр замын ерөнхий захиалагчаар гарын үсэг зурсан. Тэрбээр Монголоос гадагшаа гарч оргон зайлсан гэдэг нэр зүүсэн ч Монголын хууль хяналтын байгууллагаас зугтаагүй. Төмөр замын захиалагчдаас зугтаан улсаас улс дамжин амиа хамгаалж буйг учир мэдэх хүмүүс хэлдэг.

Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүйцэтгэгчээр ажиллаж, тэрбум ам.доллар халаасалсан “Бодь-Интернэшнл” компанийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, төслийн санаагчлагч Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарыг шалгах асуудал Н.Удаанжаргал гадаад руу зугтаасан гэдэг шалтгаанаар гацсан.

Энд тэрбум гаруй ам.долларын хулгай яригдсан. Одоо дахиад 300 сая ам.доллароор  төмөр замын өргөнөөс нарийн цариг руу шилжүүлэн ачих төв байгуулахаар ажиллаж байгаа. Санхүүжилтийг нь “Эрдэнэс Монгол” компани гаргах мэдээлэл бий.

Х.Баттулгын өөр нэг төмөр замын хэргийг УИХ-ын гишүүд тэргүүтэй мэдээлэл ойр албан тушаалтнууд байсхийгээд сөхдөг. Тэр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Х.Баттулга үүнд Зэвсэгт хүчний жанжин штабаар оройлуулан анги нэгтгэлүүдийг татан оролцуулснаар санхүүжилтийг нь улсын нууцад хийж чадсан гэж үздэг. Тиймээс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр яг хэдэн төгрөгөөр боссон гэдэг мэдээлэл бүрхэг ч дор хаяж тэрбум ам.доллар зарцуулсан. Нөгөө “Атар” талх ширхгийг нь 20 мянган төгрөгөөр шахснаас эхлээд  асуудал босож ирнэ. Хэрэв үүнийг шалгаж эхэлбэл, зэвсэгт хүчний хэд хэдэн генералын шалгах учиртай. Гэвч өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийнхэнд элэгтэйн дээр МАН-аар дамжуулан Монголд хаан суухад нь Х.Баттулга дөрөө болж өгсөн. Тиймээс хулгайтай тэмцэнэ хэмээн морин дээр сэлэм эргүүлж явсан У.Хүрэлсүх төмөр замын хэргүүдэд тулаад бүлх залгисан мэт дуугүй суугаа.  Тавантолгой-Зүүнбаян төмөр замын ажлыг Х.Баттулгын гарын хүн Д.Жаргалсайхан гардан удирдсан. Баянхонгорын Засаг даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан гэнэтхэн Зэвсэгт хүчний жанжин штабын бүтээн байгуулалтын газрын даргаар томилогдсон байдаг. Энэ төслийг мөн л “Эрдэнэс тавантолгой”-н захирал асан Б.Ганхуяг нууцын зэрэглэлтэй гарын үсэг зурж санхүүжүүлсэн.

ТЭТГЭВРИЙН ПОПУЛИЗМ

Монголын Гашуунсухайт боомтыг Хятадын Ганц мод боомттой төмөр замаар холбох санхүүжүүлт хийх “Эрдэнэс Монгол” компани өөрөө их наядаар яригдах өртэй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019-2020 он шилжих мөчид Салхитын мөнгөний ордыг барьцаалан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргаж байв.  Үүний үр дүнгээр “Эрдэнэс Монгол” компани их наядын өртэй болж хоцорсон.

Хэрэв тус компани 2024 онд тэтгэврийн зээл тэглэсэн бондын төлбөрөө хийж чадахгүй бол дампуурах эрсдэлд байна. Энэ тохиолдолд Салхитын мөнгөний ордыг Х.Баттулгын популизм болгоход бэлтгэж өгсөн УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбар хийх ёстой.

Г.Занданшатар Салхитын ордыг зэвсэглэн түйвээснийг Х.Баттулга сонгуулийн бэлтгэл болгож байлаа. Тэтгэврийн зээл тэглэн ахмадуудын сэтгэлийг эзэмдэх уг ажиллагааг Салхитын мөнгөний ордыг эзэмшигч “Эрдэнэс силвер ресурс” компанийн захирал асан Т.Мөнхбаяр гардан гүйцэтгэсэн. Х.Баттулгын төлөөх энэхүү зүтгэл нь түүнийг хөдөлмөрийн баатар болгосон юм. Гэвч тун удалгүй Т.Мөнхбаярыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудын сонгуулийн мөнгийг босгосон, Хөгжлийн банк, нүүрс зэрэг хэргээр шалгаж эхэлсэн. Тэрбээр “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирлаар ажиллаж байхдаа бусдад давуу олгох замаар 1.4 тэрбум төгрөгийн авлига авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Манж нар 2023-11-08 66.181.161.11

Хар Түвд хорлол ихтэй н**ш юм даа Бүх хөрөнгийг нь улсын болго!!!!

Avatar

ZOCHIN 2023-11-08 139.5.217.43

ТАВАНТОЛГОЙГООС ЗҮҮНБАЯНРУУ ЖИЛД ЗӨӨХ АЧАА НЬ 2 САЯ ТН-оос,ГАШУУНСУХАЙТРУУ НАРИЙН ЦАРИГИЙГ ӨӨРЧӨН ӨРГӨНӨӨР ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТТАЙГААР ЖИЛД 6 САЯ ТН-оос ХЭТРЭХГҮЙ,ЗӨӨХ АЧААГҮЙ ШАХАМ,ОРЛОГООРОО ЗАРДЛАА НӨХӨХГҮЙ,ЯМАРЧ ҮР АШИГГҮЙ ЗАМУУДЫГ Х.БАТТУЛГА САНААЧЛАН"МАШ НУУЦ"ГЭРЭЭНҮҮДЭЭР БАРЬЖ ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫН ХУЛГАЙГ ХАМТРАН АМЖИЛТТАЙ ХИЙЦГЭЭСНИЙ ТӨЛӨӨ 2-т НЬ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, 2-т НЬ ГАВЪЯАТ ӨГСӨН.ЭНЭ ХУЛГАЙ НҮҮРСНИЙ,ХБ-ны,САНГУУДЫН,НОГООН АВТОБУСНЫ ХУЛГАЙНААС ДАВЖ"ЗУУНЫ"ГЭХ НЭР ЗҮҮХ ИХ МАГАДЛАЛТАЙ ШҮҮ.

Avatar

МоАХ- ны жинэхэнэ партизаны. 2023-11-08 202.21.107.57

Батулгыг шоронд хийгээч ээ! МоАХ гэдэг ариун дагшин байгууллагыг бузарлаж коммунист байгууллага болголоо шүү дээ.

Avatar

Зочин 2023-11-08 66.181.161.98

Яах санаатай юу бичээд байгаа юм бол.

Avatar

Нэргүй 2023-11-08 178.165.179.6

songuuli duhuud ed nar ingedeg shvdee!!! Battulga gedeg hvniig yaawal harluulj muu heleh vv gehees tarhia gashilgadag hvmvvs shvde kkk, ard tvmen daanch teneg bish hoino, yaamaidaaa

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.161.98

Яах санаатай юу бичээд байгаа юм бол.

Avatar

Мояа 2023-11-08 59.153.112.11

энэ гаднын гар хөл болсон сэтгүүлч бна

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Батэр 2023-11-08 174.202.33.21

ХАХА МАНгарууд үнээрийн айжээ!! Өмхий МАНгарууд

Avatar

Нэргүй 2023-11-08 59.153.114.146

Орос үргэлж ялна!

Avatar

Эх оронч 2023-11-08 202.21.107.57

Оросыг бишрэгч бол Монголыг дайсан.

Avatar

Эх оронч 2023-11-08 202.21.107.57

Оросыг бишрэгч бол Монголын дайсан юм.

Avatar

Нэргүй 2023-11-08 103.57.95.168

Шагнал цол тэмдэг утгаа алдлаа. Больж болохгүй юм уу сэтгэлгээний л асуудал шүү дээ. Бүгд л баатар гавьяатууд шагналын хэнээ туслаа ш дээ цолгүй л бол үхчихгээд байгаа юм шиг нэрнийхээ өмнө баахан цол гуншин хамж шимээд тавьчих юм нүүр улайдаг ш дээ

Avatar

Зочин 2023-11-08 121.162.133.130

Хогийн Төвд

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.161.63

Battulga vnrd guitsegdeh udur oirtojdee

Avatar

Нэргүй 2023-11-08 202.179.11.230

Suuliin 30 garan jild uls turch, darga gedeg ug hulgaich gedeg utgatai bolloo. Odoo darga geheer shuud hedii heriig husaj baigaa bol gej bodogdoh yum. Darga nar uursduu iim bolgoson.

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.179.251

Тэтгэвэр нэмэхийг яагаад буруутгаад, сонгуультай хутгаад байна. Тэтгэврийнхэн ажил хийх хориотой. авч байгаа нь идэх хоолонд хүрэхгүй байхад юунд нэмлээ гээд чарлалдаад байна. Чи ч гэсэн хур хөрөнгө, хулгайлж аваагүй бол удахгүй тэтгэвэрт гармагцаа энэ зовлонг амсах болно. Яаралтгүй удахгүй тэр цаг чинь ирнэ. Нэг их төрийн ажил мэдэгч болж, засагт зааварлаад байх хэрэггүй. Сонгуульд санал авахад нь дэмжлэг болдог байлаа ч, намын мөрийн хөтөлбөртөө ц-н, тэтгвр-г инфиляцтай уяялалдуулна гэсэн.

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.179.90

ажил хийх хориотой гэж хэн хэлээд байгаа юм.

Avatar

Нэргүй 2023-11-08 103.212.117.29

Х.Баттулга бол Төрийн тэргүүн байтугай сайндаа л Бөхийн холбооны толгойлогч байвал байх зиндааны хүн атал нийгэмд нэр хүндгүй М.Энхболд гэдэг дурак Ерөнхийлөгчид нэр дэвшсэний уршгаар иргэд Миеэгийн эсрэг санал өгсний ачаар Төрийн толгойд тохиолдлоор гарсан хүн шүү дээ!! Тэгээд 4 жил монголын төрийг чадлаараа самарсан!!!

Avatar

Нэргүй 2023-11-08 124.158.67.116

Үнэндээ Миеэ. Энхболдын тооцоо алдсаны уршгаар жонхуу ерөнхийлөгч болсон. Энхболд жонхуугийн нэр дэвших эрхийг нь хаах бүрэн үндэслэл байхад нь хаагаагүй. Түүнийг харинч сонгож амархан ялна гэж тооцсон нь том алдаа байсан.

Avatar

zochin 2023-11-08 66.181.182.41

Ard tumend yamar ch nam xereggui sht.nam baigaad xugjsun yim.alga Ylsaa xugjuul dee bid delxiin xugiliin eroold uldlee dee.

Avatar

зочин 2023-11-08 66.181.180.120

эрдэнэс таван толгойгоос а зүгээррд түмэнд өгөх хувьцааны ашиг баттулгын баасыг цэвэрлэхэд зарцуулагдах болж дээ. Даанч хувьцааэы ашиг гэж хэдэн төгрөг өгснөөс ард түмэнд хэрэгтэй бүтээн байгуулалт хийе гэж тархи угаагаад байсан юм. Баттулгын царигийн зөрүүг арилгахад зарцуулах болсон юм байна. Ингээд бодохоор хувьцааны ашгаа мөнгөн хэлбэрээр авах юмсан

Avatar

Нэргүй 2023-11-08 59.153.114.207

SEKSEER TACHAANGUI XNGAAD VAWALDI80955877

Avatar

Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх 2023-11-08 51.77.149.226

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. ТАМГА ТЭМДЭГ ээ боль, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбумын

Avatar

Эрх чөлөө 2023-11-08 139.5.217.122

МАН ынхан ганц Баттулгатай ноцолдож их тамираа барж байнаа .
Муу хулгайч луйварчин маныхан дарханы замыг одоо хүртэл тавьж чадаагүй тоочвол их юм бий .
Энэ улс орон чинь сүйрлээ шүү дээ .

Avatar

Нэргүй 2023-11-08 59.153.114.207

SEKSDN80955877

Avatar

Зочин 2023-11-08 192.82.65.120

Дашзэвэг Мягмардорж гэж хөлсний сэтгүүлчийг шалга

Avatar

Монгол ялсан 2023-11-08 202.55.188.93

тийм хөлсний х***а бна

Avatar

зочин 2023-11-08 202.126.89.12

Кобид гэх аюулт өвчин гарч, үүнээс 10–хан хоногийн дараа гиополитикийн өрсөлдөөн ширүүсч, хүчирхэг орнуудын хооронд дайн үүсч,дэлхийн эдийн засаг донслон,импляц эрс өдөөд байна.Ийм нөхцөлд боломж гарвал, орлогоо өсгөн, цалин тэтгэвэр нэмж ,иргэдийн амьдралыг дэмжихээс өөр аргагүй.Саяханаас БНХАУ-ын хил нээгдэж,нүүрс ахиу гарган, орлого өсч, энэ ажлыг хэрэгжүүлэх боломж гарав. Энэ бол сонгуульд зориулсан биш , аль ч засгийн үед хэрэгжүүлэхээс өөр аргагүй зүйл.Бүү үнэнийг гуйвуул.Бүү туйлшир…

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.183.49

Гуцдаг халтар гөлөг вэ, чи муу Женкогийн бууны нохой хүн үнэмшихээр гаргалгаа хийж чадахгүй байж битгий улин ху цаад бай !!!

Avatar

Иргэн 2023-11-08 202.21.104.2

Бүгдийг нь шоронд хийж, улсыг хохиролгүй болгооч ээ! Жирийн аж ахуйн харилцааны гэрээ яахаараа нууцад ордог юм? Эдний хэн байх нь хамаагүйшдээ. Цусгүй, сүнсгүй, монголоосоо урвасан хулгайчуудад гэсгээл цээрлэл үзүүлэхгүй бол байдал улам хүндэрч бн. Төрийн дээр мафи, бүлэглэлүүд гарцан ийм ямар улс байдгийн? Бүүр гавьяа байгуулцийм шиг.. Женког бүгд мэднэ. Хийсэн хэрэг нь ил. Гэхдээ хариуцлага тооцдоггүй.Why??

Avatar

зочин 2023-11-08 202.126.89.12

Хууль гажуудуулсан, хөрөнгө мөнгө завшсан зэрэг ноцтой хэргүүдийг хууль хяналтын зохих байгууллага шуурхай шалгаж,шийдвэрлэх ажил идэвхтэй явагдаж байна. Гэвч аливаа хэргийг сайтар шалган баримтаар хөдлөшгүй нотолсоны дараа хэргийг шийдвэрлэх хуультай.Нотлогоогүйгээр, хэн нэгнийг аливаа нэг хэрэгт холбогдуулан гүтгэж хилс хэрэгт унагах нь хориотой.Хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй, Гэтэл манайд улс төржилт хэтэрч,сэтгэлийн хөөрөлд автан,хууйь завхруулах хандлага гараад байна.

Avatar

ЖИРИНОВСКИЙ 2023-11-08 66.181.190.80

Хулгар бөх,Баясгалан нар төмөр замын хулгай луйвраа салбарыг нь солин Бөөрөлжүүтийн 300 мВТ-ын цахилгаан станц барих замаар үргэлжлүүлж байна. Хүрэлсүх бас л эд нарт барьцаалагдан дахин хүчин чадлыг нь нэмэх замаар томруулах тус хүргэж явна. Нэг талаас нь харвал ажил хийдэггүй чадваргүй ЗАСГИЙН ГАЗРЫН ажлыг хувийн хэвшил гүйцэтгэж байгаа мэт харагдавч өнөөх л хулгай, мөнгө угаалт энд үргэлжлэх нь эргэлзээгүй. Ийм учраас л Данх Оюун-Эрдэнэ ачлалт ах Хулгар бөхдөө хайртай байдаг.

Avatar

Нэргүй 2023-11-08 66.181.183.49

Муу шүгэлддэг данх минь Тангадын тайрдасыг толгойгий нь илээд байвал ард түмэн чиний данхар толгойг хага цохино шүү !!!

Avatar

Буруу биш 2023-11-08 103.212.118.168

Яг бодит ажил хийгээд яваа хүмүүсийн буруу биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж