Орчин цагийн “Гурван улсын үлгэр”

Орчин цагийн “Гурван улсын үлгэр”

Орчин цагийн “Гурван улсын үлгэр”

Дэлхийн хэмжээнд өрийн асуудал хэрхэн тодорхойлогдож буйг бидэнд бэлээхэн харуулах гурван улсаар Гана, Замби, Шри Ланкыг нэрлэжээ. Мөн эдгээр улсын өрийн дарамтыг бууруулахад Хятад ямар үүрэг гүйцэтгэж буйг доор тоймлон хүргэе. Өрийн хямралд өртөөд буй хөгжиж буй улс орнууд нь өндөр хөгжилтэй гүрнүүд болон олон улсын байгууллагуудын толгойн өвчин болоод байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс саяхан гаргасан тайланд дурдсанаар хөгжиж буй 54 эдийн засаг өрийн асуудалтай тулгарчээ. Эндээс Гана, Замби, Шри Ланка гурав нэн хүнд байдалтай байна.

Шри Ланкын засгийн газар 2022 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарлаж, Олон улсын валютын сангийн эдийн засгийн зохицуулалтын хөтөлбөртэй уялдуулан бүтцийн өөрчлөлт хийх зөвшилцөлд хүрэх хүртэл гадаад өрийн эргэн төлөлтөө түр зогсоосон. Харин Гана улс 2022 оны арванхоёрдугаар сард дефолт зарласан бол Замби улс 2020 оны зургадугаар сард зээлээ эргэн төлөх боломжгүй болжээ.

НИЙТЛЭГ СОРИЛТ

Гана, Шри Ланка, Замби улсуудад тулгараад буй асуудлаас бодлогын буруу менежмент харагдаж байна. Хэт их мөнгө хэвлэж, хөдөө аж ахуйн бодлогоо бусниулсан Шри Ланка, сонгуулийн үр дүнгүй амлалттай Гана, ажил эрхлэлт, цаг уурын эмзэг байдалтай тулгарсан Замби. Эдгээр улс аль аль нь өөрийн гэсэн өвөрмөц сорилттой тулгарсан ч далд асуудал нь зөвхөн дээрхээр хязгаарлагдахгүй байв.

Тодруулбал, дээрх гурван улс татварын зохисгүй бүтэц бүхий тогтолцоо, дундаж орлогын урхи, Хятадтай хийх өрийн бүтцийн өөрчлөлт зэрэг нийтлэл сорилтуудтай тэмцэж байна.

Бодлогын алдаа, эдийн засгийн буруу менежмент нь Шри Ланкыг олон талт гамшигт хүргэсэн. Татварыг бууруулж, органик хөдөө аж ахуйг нэвтрүүлэх гэж яарсан, өр барагдуулах үйлчилгээг өөгүй байлгахын тулд нөөцөө шавхсан, валютын ханшийн зохицуулалтыг хойшлуулсан, эдийн засгийн сүйрлийн дохиог эртнээс анзаараагүй зэрэг нь тус улсын эдийн засгийн сүйрэлд нөлөөлсөн. Валютын нөөц багасч, эдийн засгийн өсөлтийн хурд буурахын хэрээр хөрөнгө оруулагчдын итгэл ч нуран унажээ.

Гана улсын хувьд мөнгөний буруу зарцуулалт, сонгуулийн үр дүнгүй амлалтаас үүдэлтэй татварын бууралт зэрэг нь эдийн засгийн уналтыг түргэсгэсэн байна. Тус улс татварын томоохон шинэчлэл хийх нэрийдлээр үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ, импортын татварт ногдуулах татварыг цуцалж, үндэсний цахилгаанжуулалтын схемийн татвар, нийтийн гэрэлтүүлгийн татвар, газрын тосны тусгай татварын хувь хэмжээг бууруулжээ.

Замби улсад нөхцөл байдал арай өөр байсан ч төсвийн тэнцвэргүй байдал нь өрийн нэмэлт дарамтыг бий болгосон. Цаг уурын эмзэг байдал, ажил эрхлэлттэй холбоотойгоор зарим тэтгэмжийг сэргээсэн зэрэг хүчин зүйл нь тус улсын дотоодын эдийн засагт дарамт болж байна.

Дээрх шалтгаануудаас улбаалаад гурван улс ижил үр дагавартай тулгарчээ.

Тэд гадаад өр төлбөрөө гадаад валютаар төлөхөд улам хүндрэлтэй болж, хувийн зээлд найдахад хүрэв. Энэ нь эцсийн дүндээ өрийн асуудлыг улам хүндрүүлж, дефолтод хүргэжээ.

ОУВС-ГИЙН САНХҮҮГИЙН ТУСЛАМЖ

Гурван улс өрийн хямралаа шийдвэрлэх эцсийн арга зам болгон Олон улсын валютын сантай зөвлөлджээ. Олон улсын валютын сан ч тодорхой нөхцөлд дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ хүрээнд Гана гурван тэрбум ам.долларын Өргөтгөсөн зээлийн хөтөлбөр, Шри Ланка гурван тэрбум ам.долларын Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, Замби 1.3 тэрбум ам.долларын Өргөтгөсөн зээлийн хөтөлбөр тус тус хүлээж авчээ.

Харин Замби улс Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон зээлдүүлэгчидтэй өрийн бүтцийн өөрчлөлт хийх боломжийг олгосон Өндөр өртэй ядуу улсуудын санаачлагын үр шимийг хүртэх боломжтой цор ганц улс болсон. Энэ нь Замби улсыг тогтворгүй өрөнд өртөхөөс хамгаалж, өрийг хөнгөвчлөх илүү найдвартай хувилбаруудыг ашиглах боломжийг олгожээ.

ӨРИЙН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭНД ХЯТАДЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ

Хятад улс өрийн хямралын талаарх дэлхийн яриа хэлэлцээнд чухал үүрэг гүйцэтгэж байгааг дээрх гурван улс харуулна. Тодруулбал, Замбийн гадаад өрийн 17.6 хувийг, Гана улсын гадаад өрийн гурван хувийг Хятад бүрдүүлдэг. Гана улсын хувьд харьцангуй бага тоо боловч энэ өрийг какао, боксит, газрын тос зэрэг байгалийн баялгийн барьцаанд тавьдаг ажээ.

Хятад бол Шри Ланкын хувьд хамгийн том хоёр талын тохиролцоот зээлдүүлэгч. Шри Ланкын өрийн 45 орчим хувийг Хятад бүрдүүлж байна.

“Бүс ба зам” санаачлагаар дамжуулан Хятад улс дэлхийн томоохон хоёр талын тохиролцоот зээлдүүлэгчийн статустай. Өрийн үйлчилгээний төлбөр нь Хятадын засгийн газрын орлогын томоохон эх үүсвэр болдог. Тиймээс Хятад улс өрийн бүтцийн өөрчлөлтийг өгөөмөр бөгөөд шууд хийх жишиг тогтоохоос болгоомжилж байна. Учир нь энэ нь дефолтод хүргэх үүдийг нээж, эдийн засгийн дарамтыг улам даамжруулах эрсдэлтэй. Алдагдал хүлээх сонирхол багатай стратегийн зээлдүүлэгч болохын хувьд Хятад улс эргэн төлөлтийг удаан хугацаагаар сунгахыг илүүд үздэг. Нөгөөтэйгүүр үндсэн зээлийн үлдэгдлийг бууруулахыг эсэргүүцдэг аж.

Жишээлбэл, Замби улсыг аваад үзье. Хятадын Экспорт-Импортын банктай хийсэн эцсийн тохиролцоогоор хоёр тал Замби улсын дөрвөн тэрбум ам.долларын нэхэмжлэлийн купоны хэмжээг нэг хувь хүртэл бууруулахаар тохирчээ. Хятадтай хийсэн хэлэлцээрийн дагуу Замби улс 2037 он хүртэл нэг хувийн хүү төлөх ба хоёр талын 6.3 тэрбум долларын өрийн хугацааг 2043 он хүртэл хойшлуулсан байна.

Шри Ланкын хувьд аравдугаар сарын дундуур ерөнхийлөгч Ранил Викремесингхэ Хятадад айлчилсны дараа Хятадтай 4.2 тэрбум ам.долларын өрийн асуудлаар тохиролцоонд хүрснээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-08 213.87.154.7

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Ядаж МАА-гаа хөгжүүлэхсэн дээ 2023-11-08 202.131.254.138

Энэ 3 гурвуулаа газрын баялгаа экспортолдог эдийн засгийн бүтэцтэй болчихсон улсууд байсан. Өөрөөр хэлбэл, эдийн засаг нь уул уурхайгаас шууд хамаардаг болгож, бусад салбарынх нь хөгжлийг орхигдуулж, одоо түүхий эдийн нөөц нь шавхагдаад ирэхээр цаад өндөр хөгжилтэй хөрөнгө оруулагчид нь зугатаачихсан. Өөрсдийнх нь бодлогын гайгаар улс орнууд бүхэл бүхлээрээ сүйрээд ирэхээр толгойных нь өвчин болохоос ч аргагүй. Яг энэ арга барил Монголд давтагдсан. Бидний ирээдүй ийм байх вий, чааваас…

Avatar

Нэргүй 2023-11-08 59.153.114.207

SEKSEER TAICHNA MERGJLN

Avatar

Нэргүй 2023-11-08 203.17.23.177

МОЯА НАР ӨӨРСДӨӨ ЧИНГИСИЙН ӨВӨӨ ХЭН БЭ, ЧИНГИЙН АЧ ХҮҮ ХЭН БЭ ГЭСЭН АСУУЛТАНД БҮГДЭЭРЭЭ ШАХУУ ХАРИУЛЖ ЧАДАХГҮЙ. ТИЙМ БАЙХАД ЯАЖ 3 УЛСЫН ҮЛГЭРИЙГ МЭДЭХ ВЭ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж