Сэлэнгийн Т.Аубакир Баян-Өлгийд 2.4 км замын тууз хайчлав

Хуучирсан мэдээ: 2023.11.08-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн Т.Аубакир Баян-Өлгийд 2.4 км замын тууз хайчлав

Сэлэнгийн Т.Аубакир Баян-Өлгийд 2.4 км замын тууз хайчлав

Сонгуулийн жил гарах дөхөж, УИХ-ын гишүүд тойрогтоо хайр зарлах марафонд ороод байна. Энэ нь амбаар ч хамаагүй босгож, тууз хайчлах маягаар илэрч байгаа. Түүнийгээ их бүтээн байгуулалт гэж магтана. Татвар төлөгчдийн татвараас бүрдсэн санхүүжилтийг өөрийнхөө халааснаас гаргасан мэт аяглана. Эсвэл баяр наадам, уулзалт цуглаан далимдуулан бэлэгт сэлт тараах бөгөөд түүнийгээ эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн үүдээр оруулж байна хэмээн сайрхах нь холгүй. Бэл бэлчингээ гайхуулан өглөгч гэж жигтэйхэн болж хувирна.

Энэ удаад тэдний нэгээр УИХ-ын гишүүн Т.Аубакир тодроод байна. Тэрбээр улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд тавигдсан 2.4 км хатуу хучилттай авто замын тууз хайчилж, нээж буйгаа гэрэл зурагт мөнхлөхөөр шийдсэн нь энэ. Бас болоогүй аймгийн Засаг дарга А.Камелият, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нарын бараа бологч омгийнхноо дагуулжээ. Тэд энэхүү үйл ажиллагаагаа албан ёсны нээлтийн ёслол хэмээгээд, ганган хивс дэвсэж олонд гайхуулав.

Т.Аубакир гишүүний хувьд Баян-Өлгий гэхээсээ илүүтэй Сэлэнгэд төрж, өсөж хүмүүжсэн нэгэн. Сэлэнгэд 20-иод жил газар тариалан эрхэлж хөлжсөн айлын эрх хүүхэд. Энэ шалтгаанаар хамаатны ах, УИХ-ын гишүүн Х.Баделханыхаа шахаасаар 2016 онд Хөдөө аж ахуйн дэд сайдад нэр дэвшиж байлаа. Гэвч АТГ-аас газар тариалангийн бизнестэй хутгалдсан хүн Хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшсэн нь ашиг сонирхлын зөрчил гэж үзсэн байдаг. Улмаар 2020 онд мөн л Сэлэнгээс Баян-Өлгийд ахынхаа татаасаар нэр дэвшиж, омгийн нөлөөллөөрөө УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Т.Аубакир өөрийгөө дэвшилтэд үзэлтэй залуу үеийн төлөөлөл гэж тодорхойлдог ч ийнхүү тууз хайчлах эрдмийг ахаасаа өвлөж буйгаа гэрэл зурагт мөнхлөв.

Д.ШАРХҮҮ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж