Автобусаар зорчих төлбөрийг 1000 төгрөг болгоно

Автобусаар зорчих төлбөрийг 1000 төгрөг болгоно

Автобусаар зорчих төлбөрийг 1000 төгрөг болгоно
Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар өнгөрсөн есдүгээр  сард нийтийн тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон бөгөөд олон санал гарсан талаар мэдээлж байв.
Тэдний нэг нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд автобусаар зорчих үнийг нэмэх нь зөв гэв. Тодруулбал, автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох талаар иргэдээс санал авч зорчих хөлсийг нэмнэ гэдгийг онцолсон. Тус саналыг үргэлжлүүлэн авч байгаа бөгөөд 1000 төгрөгөөр бүтэн өдрийн турш автобусаар зорчдог зохицуулалт руу шилжихийг мөн судалж байгаа аж.
Нийтийн тээврийн газраас үйлчилгээ болон үнэ тарифтай холбоотой иргэдээс асуулга авч байгаа бөгөөд та бүхэн  энд дарж QR кодыг уншуулж саналаа өгөх боломжтой.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос өгсөн мэдээллээр, автобусны тарифт өөрчлөлт оруулах хүсэлтээ Зам тээврийн яаманд хүргүүлсэн. ЗТЯ баталсан тохиолдолд ИТХ-аар оруулж, маршрут чиглэлээс хамаарч нийтийн тээврийн шинэ үнэ тарифыг тогтооно гэлээ.
Үйлчилгээний төлбөрийн хувьд 1000 төгрөгөөр нэг бүтэн өдөр зорчих эсэхийг шинчилсэн зохицуулалтад нарийвчлан тусгахаар тооцоолсон байна.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТ ЗАРДЛАА ТООЦВОЛ ИРГЭД АВТОБУСААР ЗОРЧИХДОО 1350 ТӨГРӨГ ТӨЛӨХ ЁСТОЙ
Нийслэлийн Нийтийн тээврийн газраас өгсөн мэдээллээр, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж байна. Тодруулбал, 2020 оноос хойш цахилгаан 79 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобус, хоёр давхар, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 10 автобус, хүүхдийн 75 автобус, дунд багтаамжийн хоёр автобус, нийт 450 автобусаар парк шинэчлэл хийгээд байгаа юм. Харин 2023-2024 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл нийт 704 автобус оруулж ирэхээр төлөвлөж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний өнөөдрийн нөхцөл байдалд бид иргэдээс санал авч судалгаа хийсэн. Улаанбаатар дотор автобус 500 төгрөг, хот орчим чиглэлд 700 төгрөг байгаа. Нэгэнт бусад зардал нэмэгдсэн учир зорчих хөлсийг зайлшгүй нэмэх шаардлагатай болсон.
Үндсэн хугарлын дүн буюу зорчих тээврийн хөлс, үйлчилгээний зардал нэмэгдээд автобус 1350 төгрөгөөр зорчих ёстой. Энэ бол зөвхөн нийтийн газраас хийсэн судалгаа биш. Олон улсын судалгааны байгууллага, бусад холбогдох нэгжүүдийн гаргасан дүн.
Гэхдээ бид эхний ээлжид 1000 төгрөг болгохоор иргэд, аж ахуй нэгжүүдээс санал авч байна гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэрэнпунцаг 2023-11-07 91.141.52.124

Автобус 2000 болгох хэрэгтэй .Маш хэцүү ажил шүү.Дуртай үедээ тамхи татах, бие засаж болохгүй.Хэцүү л юм бн лээ..!

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.181.23

Европид нэг удаа нийтийн тээврийн хэрэгслээр явахад 2.50 Евро буюу 9000 төгрөг төлдөг. Тэгээд бас дамжин өөр тээврийн хэрэгсэл рүү суухад нэмж төлдөг. Монголд автобусны төлбөр хэт бага байгаа учраас гэр хорооллынхон орон сууцны хорооллоор бүтэн өдөр явж байна.

Avatar

ner 2023-11-07 202.9.46.79

Хоёрын хооронд ийм улс байхаар нэг мөсөн гадаадын цугаараа боол болчихвол яасын. Дандаа л иргэдийн хоолойг шахсан шийдвэр гаргаж, өлмөн зэлмэн амьдруулах санаа сэдэж байх юм. Өөрсдөө энэ орны хамаг хөрөнгөөр тансаглаж байж. Монгол гэдэг улс тусгаар тогтносон нэртэй болохоос хэдхэн наймаачдын гарт шдээ. Ядуу байлгавал илүү юм сэтгэж өөрсдийнхөн шуналын замд нь саад болж чадахгүй гэж арай гэсэн амьдралтай байлгах гэж толгойгоо ажиллуулж суудаг шдээ

Avatar

Зочин 2023-11-07 202.126.88.196

луйварчид тэрбум, их наядаар нь завшиж байхад автобусны үнэ яриад хэрэггүй.

Avatar

Нэргүй 2023-11-07 59.153.115.97

бүгдээрээ л төлдөг байя.коммунизм байгуулах гэж байгаа биш.

Avatar

Эрднээ 2023-11-07 66.181.176.91

жолооч нар бэлэн мөнгө авч байгаа энэ үeд болохгүй шүү. Автобус баазууд.маш их ашигтай байдаг болохоороо жолооч нарын бэлэн мөнгө авдагийн зогсоох арга хэмжээ авахгүй байгаа юм

Avatar

Нэргүй 2023-11-07 202.126.89.162

Энэ олон төлбөргүй зорчих журмыг өөрчилж бүгдийн төлбөртэй болгоочээ. Ахмад настнууд өдөр бүр зорчихгүй юм чинь төлөөд явахад юү нь болохгүй гэж… Цагдаа, дотоодын цэрэг,,, донор ч гэх шиг… болиоч. Адилхан л хүн ш дээ

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.188.222

хүн нь хүн ахмад настан гэдэг амьжиргааны чадвар , олдог байсан орлого нь буурсан настай чадал дорой улс нийгмийн халамжинд байхаар , цагтаа хийдэг ажлаа хийж нийгмийн даатгал төлсөн хүн, донор гэж бусдын төлөө эрүүл мэнд амь насаа дэнчин тавьсан баатарлаг хүн ӨӨРӨӨС ЧИНЬ АРАЙ Л ӨӨР ХҮН БАЙГАА БИЗ !!!

Avatar

Баагий 2023-11-07 202.126.90.32

7 буудлаас Ард кино таетр орох хооронд(10-11цаийн үе) 7 хүн жолоочид 500 төгрөг өгч,2 хүн ямарч мөнгө төлөхгүй,1хүний карт үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж уншигдав .Энэалдагдлыг бууруулвал нийтийн тээврийн үнэ нэмэх ямарч шаардлага байхгүй.зөвхөн ажлын бус цагаар 10 аад буудалд 5000 төгөргийн алдагдал хүлээж байхад өдрийн турш 1автобус олох ёстой орлогоосоо 100 000 төгрөг алдаж байна.Үүнийг бүрэн авхын төлөө ямарч ажил зохион байгуулахгүй хялбараар нь үнэ нэмж зорчигчдыг хохироож болохгүй.

Avatar

иргэн 2023-11-07 202.131.227.82

ОЮУТНУУДЫГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОО.

Avatar

Нэргүй 2023-11-07 202.9.47.36

Үнэгүй явдгийг болиул. Бүгд мөнгөө төлбөл 1000 болгох шаардлагагүй.

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.191.201

Микро автобусаа сэргээвэл таарна.

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-07 202.9.40.62

Үнээ нэмээд үйлчилгээгээ сайжруул! Жолооч гэж халтар, муухай тамхи татсан, утсаар ярьсан хүмүүсээ больж үз!

Avatar

Baagii 2023-11-07 66.181.183.239

жолоочид ихэнх орлого чинь ороод байгааг эхлээд шийдээрэЙ

Avatar

Нэргүй 2023-11-07 122.201.19.2

Мөнгөө эхлээд бүрэн хураачих, бүгдээс нь ав, автобусны жолоочид өгөхөө болиод мөнгөний хайрцаг ажиллуул.

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.168.8

ХЭНИЙГ Ч ҮНЭГҮЙ ЯВУУЛАХАА БОЛЬ, МӨНГӨӨ БҮТЭН ХУРАА, ТЭГЧЭЭД ТӨЛДӨГ ХЭДЭЭ НЭМЖ ХОЛГО

Avatar

2024 онд ман ялагдана 2023-11-07 66.181.161.223

Ард түмний ихэнх нь нэн ядуу, улс төр ойлгохгүй, лам бөө, элдэв мухар сүсэг л мэднэ. Тэр масстаа ингэж хандвал 2024 онд ман ялагдана.

Avatar

Нэргүй 2023-11-07 122.201.19.2

Автобусны жолоочид өгөхгүй, мөнгөө бүтэн ав.

Avatar

Нэргүй 2023-11-07 202.21.108.3

Луйварчдын олон зуун тэрбумын цавчаасыг иргэд төлөх боллоо гэж үү?

Avatar

Иргэн 2023-11-07 202.21.104.2

Битгий алиатаад байгаач ээ!! 1 өдөрт 1000 төг төлчөөд хотоор сэлгүүцэж явдаг хэн байдаг юм? тэгсэнээс 500 төгрөгөө хүн бүр төлдөг байцгаая. УБ-т байгаа бүх ИДС-ийн оюутнуудад билетийн хөнгөлөлт өгдөг үү? тэгэх хэрэг байна уу? хар мянга 900 хувийн сургуульд сайн дураараа элссэн мөнгөтэй оюутнууд шүү дээ. Цензуртай баймаар юм. Шоу цэнгээнд гамгүй мөнгө үрдэг.

Avatar

Нэргүй 2023-11-07 202.126.89.235

Өдөртөө 1000 төг харин ч болдог санаа шүү.

Avatar

Нэргүй 2023-11-07 2.27.103.81

Яг үнэн, элдэв хувийн сургуулийн оюутан гэгч залуучуудын ихэнх нь архи тамхи татахаас өөр сурсан юмгүй, зугаа цэнгээн хөөцөлдөж, гуанз баар хэсэхээс өөр хийсэн ажилгүй юмнууд байдаг юм билээ.

Avatar

Нэргүй 2023-11-07 202.9.40.253

Төр оролцохоороо бүтэлгүй болдог. Зах зээлийн зарчмаар нь явуулж өгөөч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж