Усан доорх галт уул дэлбэрснээр шинэ арал үүсчээ

Хуучирсан мэдээ: 2023.11.07-нд нийтлэгдсэн

Усан доорх галт уул дэлбэрснээр шинэ арал үүсчээ

Усан доорх галт уул дэлбэрснээр шинэ арал үүсчээ

Японы эргийн ойролцоо усан доорх галт уул хүчтэй дэлбэрснээр шинэ арал үүсчээ. Асахи Шинбүн хэвлэлд мэдээлснээр, тус арал нь Токиогоос өмнө зүгт 1000 гаруй км зайд орших Огасавара арлын хэлхээн дунд үүсчээ. 

Японы Далайн өөрийгөө хамгаалах хүчний Ивото арал дахь агаарын баазны ажилтнууд өнгөрсөн долоо хоногт хүчтэй дэлбэрэлт болох чимээ сонссон байна. Мөн тухайн хэсгээс элс, үнс цацарч, улмаар шинэ арал үүссэн гэж баталжээ. Ивото арал нь дэлхийн хоёрдугаар дайны үед тулааны томоохон төв байсан. Японы Цаг уурын агентлаг аравдугаар сарын дунд үеэс хойш Ивото арал дээрх чичиргээг тогтмол илрүүлсэн байна. Далайн ёроолд байрлах тогооноос урссан их хэмжээний чулуулаг хуримтлагдсаар арал бий болсон байх магадлалтай гэж Цаг уурын агентлаг мэдээлжээ. 

Огасавара арлын хэлхээ хамгийн сүүлд 2013 онд шинэ арлаар бүл нэмсэн. Тодруулбал, 2013 онд мөн галт уулын дэлбэрэлтийн улмаас 200 метрийн диаметртэй шинэ арал үүсчээ. Үүнээс өмнө 1986 онд ийм тохиолдол болсон. Харин сүүлийн үед галт уулын дэлбэрэлт идэвхжсээр байгаа тул Японы эрх баригчид утаа, их хэмжээний үнс тортогоос сэрэмжлүүлжээ. 

Шинэ арлын оршин тогтнол хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Энэ төрлийн ихэнх арал далайн хатуу ширүүн нөхцлөөс болж долоо хоног, эсвэл сарын дотор усанд живж, элэгдэлд ордог.

Японы эргийн хамгаалалтын албанаас 1987 онд тооцоолохдоо тус улс 6000 орчим аралтай гэжээ. Гэвч энэ оны эхээр дэвшилтэт технолгоиор дахин тодорхойлоод 14 мянга гаруй аралтай гэж тоолсон байна.  

Эх сурвалж: GLOBAL NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж