ОХУ: Ростов-на-Донугаас Крым хүрэх төмөр замын ажлыг эхлүүлжээ

ОХУ: Ростов-на-Донугаас Крым хүрэх төмөр замын ажлыг эхлүүлжээ

ОХУ: Ростов-на-Донугаас Крым хүрэх төмөр замын ажлыг эхлүүлжээ

ОХУ Ростов-на-Донугаас Крым хүрэх төмөр замын барилгын ажлыг эхлүүлжээ. Уг төмөр зам Запорожье мужийг дайран өнгөрнө. 

"Донецкийн талд баригдаж эхэлсэн хоёр дахь төсөл бол Якымивка тосгоноос Ростов хүрэх төмөр зам юм. Энэ нь Бердианск, Мариуполь хотуудаар дайрч өнгөрнө. Якымивка нь нутгийн баруун өмнөд хэсэгт Мелитополийн өмнө зүгт байрлах тосгон юм. Энэ бол барилгын ажил эхлэх цэг. Төмөр замын бүтээн байгуулалт хийснээр бид цэргийн асуудлаа шийдэж чадна. Хамгийн гол нь эх газар руу үр тариа, төмрийн хүдэр, хаягдал төмөр, нүүрс зэргийг тээвэрлэх асуудал шийдэгдэнэ. Крымийн гүүр одоогийн нөхцөлд өндөр эрсдэлтэй газар" гэж Запорожье мужид томилогдсон дарга Евгений Балицк хэлжээ. 

Дашрамд дурдахад, Запорожье муж дахь фронтын шугамын дагуу юу болж байгаа талаар өнгөрсөн амралтын өдрөөр Орос, Украины талууд ялгаатай мэдээлэл өгсөн. Оросын арми Украины сөрөг довтолгоог зогсоосон гэж мэдээлсэн бол Украины арми өөрсдийгөө үргэлжлүүлэн давшсаар байгаа гэж мэдээлжээ. Зургадугаар сард сөрөг довтолгоо эхэлснээс хойш Украины арми Запорожье мужийн цөөн хэдэн жижиг тосгоныг эргүүлэн авсан. Гэвч ахиц дэвшил бага, фронтын шугамд өөрчлөгдсөн зүйл бараг алга байна. 

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-07 103.212.117.29

Увайгүйн туйл!!!

Avatar

Нэргүй 2023-11-07 203.23.49.69

Орос цэргүүд ах дүү нар луугаа дайрах давших сэтгэлгүй байгаа тул ялалт байгуулж чадахгүй Путин түүний улс төрийн дарамтанд л тэд з****г барьж байгаа.Яг үзэн ядааад алалцаж байлдах юм бол Оросууд ялах байсан Даан ч орчин цагийн улс үндэстэний ухамсар хөгжил дэлхийн нийтийн чиг хандлагыг Путин ойлгож ухааралгүй дайн зарласан нь асар их зовлон гамшигт хүргэлээ дээ хөөрхий Одоо цагт шашны хоорондын дайн л үзэн ядалцах байх бусад эдийн засгийн дайн гэж б** з****г агсахгүй байх даа

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-07 202.126.88.226

Оросын арми 3 алхам урагшаа 1 алхам ухрах тактик барьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж