ОХУ: Ростов-на-Донугаас Крым хүрэх төмөр замын ажлыг эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.07-нд нийтлэгдсэн

ОХУ: Ростов-на-Донугаас Крым хүрэх төмөр замын ажлыг эхлүүлжээ

ОХУ: Ростов-на-Донугаас Крым хүрэх төмөр замын ажлыг эхлүүлжээ

ОХУ Ростов-на-Донугаас Крым хүрэх төмөр замын барилгын ажлыг эхлүүлжээ. Уг төмөр зам Запорожье мужийг дайран өнгөрнө. 

"Донецкийн талд баригдаж эхэлсэн хоёр дахь төсөл бол Якымивка тосгоноос Ростов хүрэх төмөр зам юм. Энэ нь Бердианск, Мариуполь хотуудаар дайрч өнгөрнө. Якымивка нь нутгийн баруун өмнөд хэсэгт Мелитополийн өмнө зүгт байрлах тосгон юм. Энэ бол барилгын ажил эхлэх цэг. Төмөр замын бүтээн байгуулалт хийснээр бид цэргийн асуудлаа шийдэж чадна. Хамгийн гол нь эх газар руу үр тариа, төмрийн хүдэр, хаягдал төмөр, нүүрс зэргийг тээвэрлэх асуудал шийдэгдэнэ. Крымийн гүүр одоогийн нөхцөлд өндөр эрсдэлтэй газар" гэж Запорожье мужид томилогдсон дарга Евгений Балицк хэлжээ. 

Дашрамд дурдахад, Запорожье муж дахь фронтын шугамын дагуу юу болж байгаа талаар өнгөрсөн амралтын өдрөөр Орос, Украины талууд ялгаатай мэдээлэл өгсөн. Оросын арми Украины сөрөг довтолгоог зогсоосон гэж мэдээлсэн бол Украины арми өөрсдийгөө үргэлжлүүлэн давшсаар байгаа гэж мэдээлжээ. Зургадугаар сард сөрөг довтолгоо эхэлснээс хойш Украины арми Запорожье мужийн цөөн хэдэн жижиг тосгоныг эргүүлэн авсан. Гэвч ахиц дэвшил бага, фронтын шугамд өөрчлөгдсөн зүйл бараг алга байна. 

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж