Эрх баригчид иргэдийн саналыг ээж, ааваар нь “барьцаалав”!

Эрх баригчид иргэдийн саналыг ээж, ааваар нь “барьцаалав”!

Эрх баригчид иргэдийн саналыг ээж, ааваар нь “барьцаалав”!

Арваннэгдүгээр сарын 15-наас өмнө улсын төсвийг батлах ёстой.  Үлдсэн найман хоногт эрх баригчид төсвийн ус, шүүсийг шахна гэдэг бараг худлаа. Уг нь, төрийн авлигатай тэмцэх ажил төсвөөс эхлэх ёстой юм. Гэвчиг тоон дотор нуугдсан авлига, хулгайг “точный” олж хардаг нь цөөн. Ихэнх нь инээд алдасхийж яваад л кноп дарчихдаг нь гэм биш.  Иймээс Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг УИХ ухаж, төнхөхгүйгээр батлах нь бараг тодорхой болов.

Төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй зэрэгцээд УИХ-ын дарга Г.Занданшатарын  гаргасан НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг 100 гаруй мянган хүн дэмжсэн. “D өргөдөл”-д аливаа асуудлаар зуун мянган хүн саналаа өгвөл УИХ-ын холбогдох байнгын хороод уг асуудлыг авч хэлэлцэхээр заасан. Гэвчиг, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх асуудал нь УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нарын зөрчилдөх гол сэдэв болсон юм. НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох УИХ-ын даргын санаачилга намын бодлого, улс төрийн босго давахгүй унах нь мөн ойлгомжтой болсон.  Учир нь,  НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох иргэдийн хүсэлтийг хүлээж авахгүй болохоо мэдэгдсэн эрх баригч намын бүлэг  бүлэг тэтгэвэр, тэтгэмжийг 100 мянгаар тэгшитгэж нэмэх Засгийн газрын саналыг дэмжиж байгаагаа мэдээлжээ.  Товчхондоо, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоход шаардлагатай 600 тэрбум төгрөг төсөвт байхгүй гэж томорч суусан Б.Жавхлан ахмад настны тэтгэврийг 100 мянгаар нэмэхэд шаардлагатай 500 тэрбумыг “авдараасаа” яаж ийгээд олсон бололтой.

УИХ-ын дарга Г.Занданшатарын НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санаачилгыг хэдий 100 мянган иргэн дэмжсэн ч эсрэгээрээ эрх баригчид дэмжээгүй. Иймээс УИХ-ын дарга Г.Занданшатар ууртай байгаа агаад чуулганы хуралдаан дээр үүнийг Засгийн сайд нарт гаргах болсон билээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Ямар ч боломжгүй. Энэ бол татварын тогтолцооны асуудал бөгөөд гэнэт шийддэг зүйл биш. Бүх талын нөлөөллийг сайтар судалж байж ярих учиртай. Татварын асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийдэх нь зөв үү, буруу юу гэдгийг бодолцох хэрэгтэй. НӨАТ бол төсвийн орлого бүрдүүлэх, далд эдийн засгийг ил болгох үндсэн хоёр зорилготой. Хамрагдалт нь одоо 69 хувь байгаа. Олон улсын үнэлгээгээр бол хангалтгүй үзүүлэлт бөгөөд 90 хувь хүрч байж, далд эдийн засаг ил боллоо гэж үзнэ. НӨАТ бол манай төсвийн хамгийн тогтвортой хэсэг. Ирэх онд буцаан олголтод 400 тэрбум төгрөг оногдоно. Харин таван хувь болговол нэмж 600 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Энэ бол маш өндөр дүн" гэж байсан юм.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Төсөвтэй холбоотой ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Нийт 17 гишүүний бүрэлдэхүүнтэй. Хэд хэдэн зарчмын чиглэлийн зарчмын өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. Орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг сайжруулах ёстой. 2024 оны төсвийн алдагдлыг Засгийн газар өргөн барихдаа дотоодын нийт бүтээгдэхүүний 2,8 хувийн алдагдалтай байхаар орж ирсэн. Ажлын хэсэг дээр ярьж байгаад нийт 590 тэрбум төгрөг байхаар буюу төсвийн алдагдлыг хоёр хувь болгож бууруулах боломжтой гэж үзсэн. 2024 оны төсвийг өргөн барихдаа Засгийн газар нийгмийн даатгалын сан буюу тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 10 хувь нэмэгдүүлэх төсөл орж ирсэн. Бага тэтгэвэр авагчдын хувьд 10 хувь гэдэг 55 мянган төгрөг. Тиймээс нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Бүлэг хэлэлцээд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхийг дэмжлээ” гэж суугаа нь МАН ахмадуудыг авлигадаж буй арга заль юм. Ардын намын арга зальд орох нь ахмадууд гэж тэд тоочиглож, тооцож.

Сонгууль болохоор МАН-ынхан ахмад настнуудад хайр найргүй хайр зарладаг. Мал, малчин хоёрыг халамжилж, угждаг. Харамсалтай нь, МАН-ын урхинд  орж саналаа худалддаг ахмадуудын амьдрал “улнаасаа” дээшилсэнгүй. Угаасаа ч дээшлүүлэх сонирхол МАН-д байхгүй.

2020 оны сонгуулийн өмнө МАН тэтгэврийн зээлийг тэглэж ахмад настнуудаа алагчилсан шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлтэй нь баярлаж, зээлгүй нь уйлсан уг шийдвэрийг үр дагавар өнөөдөр ч эдийн засгийн илэрсээр байгаа. Энэ мэт сонгууль болгоноор ахмад настнуудын нэг халаасанд нь зуун мянган төгрөг хавчуулаад сонгуулийн дараа түүнийгээ хэд дахин үржүүлээд хулгайлдаг нь МАН-ын амьдрах арга тактик болжээ. Энэ удаад ч иргэдийн саналыг ээж, аавынх нь тэтгэврээр барьцаалсан улс төрийг эрх баригчид хийж байна.  Эцсийн хожигч нь мэдээж, эрх баригч МАН байх биз.  500 мянган ахмадын саналыг авна гэсэн үг шүү дээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.187.200

Монгол ардын намын бодлого чинь тэгээд ард иргэдийнхээ төлөө биш, тэдний хүсэл санал хамаагүй хэрэг үү?!

Avatar

иргэн 2023-11-07 103.57.95.195

Тэтгэвэр нэмэгдвэл сайн байна, Сэтгүүлч арай өөр сэдвээр бич дээ

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-07 202.9.40.83

АВЛИГАДУУЛЖ, БАРЬЦААЛАГДСАН ЮМ ОГТ БАЙХГҮЙ, ТЭТГЭВЭР ЦАЛИН ЧИНЬ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА. БҮР ИХЭЭР НЭМЭХ ХЭРЭГТЭЙ. ХУЛГАЙН МӨНГӨӨРӨӨ НЭМЖ БОЛНО ДОО

Avatar

Зочин 2023-11-07 66.181.187.161

Сонгууль ойртож харгисууд Монголын залуучуудыг эцэг эхтэй нь хамт гүжирдэж эхэллээ. Манай залуучууд хэн нь хэн болохыг мэддэг нь сонгуулиудаар харагдсан. Анархиуд мөнгө тараагаад ч нэмэр болоогүй. Эцэг эхийн амьдралын туршлагад хүрэхгүйг далимдуулж ашиглахыг оролддог нь нууц биш. АН саяхан тэтгэврийг бага нэмлээ гэж жагсаал зохиогоод байсан даа. НӨАТ бол далдыг илрүүлэхэд нэмэртэй ч бараг хагас нь татвараас зугтваг хэвээр байгаа. НӨАТ гол үүрэг нь төсөвт дэм үзуулэх юм. Мөнгөөөр санал асуудгүй

Avatar

ташуурдагч 2023-11-07 139.5.217.235

СЭТГҮҮЛЧИД ГЭГЧИД СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР ХЭДЭН ЯНЧААН ХАРМААЛДАГ БОЛЖДЭЭ ХӨӨРХИЙС ДЭЭ гэж. УГ нь эх орны тулгамдсан асуудлаар талаар гарц гаргалгаа,т үйл явдлын халуун эх сурвалжтай мэдээ ггээд л зөндөө сэдэв бн даа. ДААНЧ мөнгөнд оосорлогдоод даший шоог болох нь дээ. харамсмаар юм даа хайран мэргэжлийн нэр хүнд алдарваа гэж.

Avatar

зочин 2023-11-07 202.21.120.66

4 сарын1-с 100,0м₮-р нэмснээс 1/01-с 10%-р нэмээд явбал ахмадуудад нэмэртэй 4/01-н гэхэд юмны үнэ өсөөд мөнгөний ханш унасан бна тиймээс хөгчүүлийг битгий хуураасай Жавхлан сайдаа та арай дэндүү харалган байна шүү

Avatar

Нэргүй 2023-11-07 202.21.107.116

Huuli sanaachlah erh buhii subject bish baij huuli eerchlelt oruulah asuudlaar dur meden sanal asuulga yavuulsniig 100000 irgen demjsen geed"shuurvh avch" helelltseh ni ih hurling tuhai huulid herhen tusgagdsan be? Ug ni heleltseh asuudlaa tulevledeg bus uu

Avatar

Нэргүй 2023-11-07 122.201.23.84

НӨАТ бол улс төрчдийн иддэг мөнгө

Avatar

Нэргүй 2023-11-07 122.201.23.84

НӨАТ бол юунд зарцуулагддаг вэ гэдгээ бага багаар илчилсээр

Avatar

Z 2023-11-07 66.181.182.164

elbegdorjiin arga iadsan gaslan

Avatar

Нэргүй 2023-11-07 202.55.191.130

хөгшчүүл гайгүй болж байвал залуус ч яахав, гадаад руугаа л явна биз kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж