Токио пуужингаас хамгаалах сургуулилалт хийв

Токио пуужингаас хамгаалах сургуулилалт хийв

Токио пуужингаас хамгаалах сургуулилалт хийв

Японы нийслэл Токиод 2018 оноос хойш анх удаа пуужингийн цохилтоос хамгаалах сургуулилалт хийлээ. Хойд Солонгосын зүгээс ирж буй аюул заналхийлэлд эрх баригчид санаа зовж буй тул уг сургуулилалтыг зохион байгуулж байна. Тодруулбал, сүүлийн үед Хойд Солонгос улс ойрын тусгалын болон далавчит пуужингаас эхлээд АНУ-д цохилт өгөх хэмжээний тив хоорондын баллистик пуужин хэд хэдэн удаа хөөргөсөн. Японы өмнөд арлуудын дээгүүр өнгөрсөн энэ пуужингуудын зарим нь тус улсын "J-Alert" системийг идэвхжүүлсэн юм. 

Гамшгаас урьдчилан сэргийлэх албаны ажилтан Мүцүми Такахашигийн хэлснээр "J-Alert" дохио унтарсан тохиолдолд иргэд хэрхэхээ сайн мэдэхгүй хэвээр байгаа тул сургуулилалтыг илүү ойр давтамжтай хийх шаардлагатай аж. "Бид пуужин унасан эсвэл дээгүүр нисч өнгөрсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар сургуулилалтыг оршин суугчдад үргэлжлүүлэн орох хэрэгтэй гэж бодож байна" гэв. 

Япон улс энэ онд 10 гаруй удаа энэ төрлийн сургуулилалт хийсэн. Гэхдээ Токио хотын тухайд 2018 оноос хойших анхны тохиолдол ажээ.

Сургуулилалтад Токио хотын 60 орчим оршин суугч оролцлоо. Гэвч олон дунд пуужингийн сургуулилалтыг эсэргүүцэгсэд ч байжээ. Галт тэрэгний буудлын өмнө цугларсан хэдэн арван эсэргүүцэгч "Пуужингийн сургуулилалт бол дайны бэлтгэл", "Пуужингийн сургуулилалт биш дипломат яриа хэлэлцээр хэрэгтэй" гэж уриалжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж