Нобелийн энх тайвны шагналтан өлсгөлөн зарлажээ

Нобелийн энх тайвны шагналтан өлсгөлөн зарлажээ

Нобелийн энх тайвны шагналтан өлсгөлөн зарлажээ

Нобелийн энх тайвны шагналт Наргес Мохаммадиг бусад хоригдлуудтай адил эмнэлгийн тусламж авахыг хориглосны улмаас өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлажээ. Тэрбээр зүрх, уушигны тусламж үйлчилгээ авах зорилгоор тусгай эмнэлэгт шилжүүлэхийг хүсч байгаагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан олон долоо хоногийн турш албаныханд мэдэгдсэн аж.

Түүнчлэн тэрбээр Иран улсад эмэгтэйчүүд заавал алчуур зүүхийг эсэргүүцэж байгаагаа мөн илэрхийлжээ. 51 настай Наргес  нь засгийн газраас түүнийг нугачин дарах гэсэн олон арван жилийн кампанит ажлыг үл харгалзан хүний эрхийн төлөө тэмцсэн идэвх зүтгэлээрээ өнгөрсөн сард Нобелийн шагнал хүртсэн юм.

Үүний зэрэгцээ шоронд хоригдож буй өөр нэг идэвхтэн, өмгөөлөгч Насрин Сотудех эмнэлгийн тусламж авах шаардлагатай байгаа гэж мэдэгджээ. Тегеран хотын метронд хижаб өмсөөгүй гэх шалтгаанаар цагдаа нарт зодуулснаас нас барсан өсвөр насны охины оршуулгад оролцож байхад нь түүнийг баривчилжээ.

“Наргес өнөөдөр өлсгөлөн зарлалаа … Хоёр зүйлийг эсэргүүцэж байна. Исламын Бүгд Найрамдах Улс өвчтэй хоригдлуудад үзүүлэх эмнэлгийн тусламжийг хойшлуулж, үл тоомсорлож, улмаар хувь хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг хохироосон бодлого барьж байна. Нөгөө нэг нь  Иран эмэгтэйчүүдийн хувьд "цаазын ял" болчихоод байгаа "заавал хижаб" өмсөх бодлогыг эсэргүүцэж байна" гэж мэдэгдэлд дурджээ.

Мусульман эмэгтэйчүүдийн хувьд толгойн алчуур нь Бурханы өмнө сүсэг бишрэл, гэр бүлээсээ гадуур эрчүүдийн өмнө даруу байдлын шинж тэмдэг юм. Иранд хижаб нь улс төрийн бэлгэдэл байсаар ирсэн. Ялангуяа 1979 оны Исламын хувьсгалын дараах жилүүдэд заавал дагаж мөрдөх хууль болжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2023-11-07 92.88.170.134

Iran ulsad emegteichuud busguichuud ni alchuur zuuxgui boloxoor burxan ni xilegnedeg gesen shuu kkk

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

зочин 2023-11-07 192.82.65.103

исламын ертөнц аймшигтай шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж