Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Өмгөөлөгчийн шалгалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Өмгөөлөгчийн шалгалтын бүртгэлийг 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийг хүртэл https://shalgalt.ama.org.mn/ цахим хуудсаар явуулна.
Өмгөөлөгчийн шалгалтын хэлбэр:
- Тохиолдол шинжлэх шалгалт
- Үндсэн хууль, захиргааны эрх зүй
- Иргэний эрх зүй
- Эрүүгийн эрх зүй
- Өмгөөлөгчийн ёс зүй
- Мэтгэлцэх ур чадвар эзэмшсэнийг тогтоох эссэ бичлэг.
Тохиолдол шинжлэх шалгалтын үргэлжлэх хугацаа төрөл тус бүр 120 минут, Эссэ нь 800-1200 үгтэй байх бөгөөд бичлэгийн хугацаа 120 минут байна.
Бүртгэлийн хураамж 200,000 төгрөг
Холбоо барих: 70126861-4 Сургалт, шалгалт хариуцсан мэргэжилтэн
Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журмыг ӨМГӨӨЛӨГЧИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ | Монголын Өмгөөлөгчдийн Холбоо (ama.org.mn) эндээс харна уу.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
Холбоотой мэдээ