Канад улс мина устгах роботуудыг Украинд хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2023.11.07-нд нийтлэгдсэн

Канад улс мина устгах роботуудыг Украинд хандивлажээ

Канад улс мина устгах роботуудыг Украинд хандивлажээ

Украины Онцгой байдлын алба арваннэгдүгээр сарын 6-нд Канад улсаас алсын зайнаас мина устгах ажиллагаанд зориулан хандивласан зургаан ширхэг "Digital Vanguard-S" роботыг  хүлээн авчээ. Роботууд хүн ам суурьшсан газруудад аюултай тэсрэх бодисыг устгахад Украины саперуудад туслах болно.

"Digital Vanguard-S" робот системийг Николайв, Запорожжя муж дахь саперын ангиуд, одоо Херсон мужид ажиллаж байгаа Луганскийн гарнизоны саперууд, түүнчлэн Онцгой байдлын албаны шуурхай хариу арга хэмжээний хэд хэдэн төвд хуваарилсан байна.

Онцгой байдлын албаны мэдээлснээр одоогийн байдлаар тус улсын нийт газар нутгийн 30 хувь (174,000 хавтгай дөрвөлжин км) минажсан, аюултай байж болзошгүй байна. "Ийм өргөн цар хүрээтэй учраас шинэ төхөөрөмж нь хайгуул хийж, тэдгээрийг хүний эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл багатайгаар түргэн шуурхай, саармагжуулахад тусална" гэж мэдэгдэлд дурджээ.

Утасгүй болон утастай холболтын ачаар роботууд таван цаг хүртэл хугацаагаар ажиллаж, тэсрэх бодисыг алсаас устгах, байгаа газар нутгийг илрүүлэх зэрэг янз бүрийн ажлыг гүйцэтгэх боломжтой.

Гурван камераар тоноглогдсон "Digital Vanguard-S" нь операторт  өндөр чанартай дүрсийг авах боломж олгодог.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж