Ну погоди: Нүүрсний хулгай

Ну погоди: Нүүрсний хулгай

Ну погоди: Нүүрсний хулгай

Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй, ДНБ-ийн хэмжээтэй дүйх мөнгө нүүрсний хулгайчид завшсан талаар эрх баригчид анх зарласан. Үүнтэй холбоотойгоор 17 чингэлэг спиртийг сануулах гэсэн шиг 17 улстөрч ард нь бий тухай баахан цуурсан. Аргаа бараад АТГ-аас хэлсэн тоотой ойртуулсан тоотой УИХ-ын гишүүдийг нэрийг зарласан нь нүүрсний хулгайч биш тойргоо булаалгасан “доожоогүй” гишүүд болж таарсан билээ. Хөгжлийн банкны сонсголоос багцаа аван нүүрсний хулгайн сонсголыг хийхээр төлөвлөсөн байх өндөр магадлалтай эрх баригчдын үйлдэл эхнээсээ уншигдаад эхэлжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр чөлөөт цагаараа сайдын ажлаа хийж бүх анхаарлаа энэ хэрэгт хандуулж гэдгээ зарлаад байгаа. Гэтэл өөрсдийнх нь хэлдгээр нүүрсний мафийн энэ хэрэг их л жигтэй, жогтой болоод явчихлаа.

Учир нь сайдтан энэ талаар өөрийн албан ёсны сошиал хуудсууддаа бичлэг хийн байршуулсан бөгөөд түүнд хэлж буй санаа нь ихэд цочоов.

Б.Энхбаяр:

-"Нүүрсний хулгай”-н талаар өөрийн мэдэх мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг sonsgol.mn хаягаар ирүүлж УИХ-ын хянан шалгах Түр хороотой хамтарч ажиллахыг хүсье. Таны ирүүлсэн мэдээллийг бид хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж Түр хорооны сонсголд олруулах боломжтой. Sonsgol.mn нь дэд бүтцийн хувьд “төөрдөг байшин” хэлбэрээр хийгдсэн, халдлагаас бүрэн хамгаалагдсан бөгөөд мэдээлэгчийн эх сурвалжийг заавал шаардахгүй.

Өөрсдөө сүржигнэн жил тойрон шоудсан хэр нь сонсголдоо иргэдээс мэдээлэл авах гэнэ. Нэг ёсондоо матаач хийгээдэхээч гэснээр ялгаагүй. “Үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж” гэсэн нь эцэстээ таныг гэрч болгох бололтой. Амьд хүний гэрч болон Ардын намын матаач болсноос мөрөөрөө явсан нь дээр гэдгийг иргэд ойлгохгүй гэж бодсон бололтой. Хэрэвзээ иргэдэд нүүрсний хулгайн мэдээлэл байсан бол МАН өдий хүртэл юугаа хийж нуух вэ?! Дээр нь мэдээлэл цуглуулж буй сайтаа зориуд төөрдөг байшины зохион байгуулалтаар хийсэн төдийгүй найдвартай гэнэ. Өөрөөр хэлбэл, хийлгэсэн хүн түүнээс үзэмжээрээ, хэрэгтэй гэснээ сонсголд ашиглах бөгөөд ирэх сонгуульд рейтинг өндөр нэр дэвшигчдийг харлуулах пропаганда  болох нь тодорхой болчих шиг. Харин өөрсдийгөө нууна, өөд нь гаргахгүй гэснээ золино. Нүүрсний сонсгол гээч үнэн хэрэгтэй “Чамайг даа” л болоод дуусах нь.

Хуучин цагт ногоон малгайтнууд хэн нэгнийг зайлуулахдаа мэдээлэгчээс авсан мэдээллээрээ зандалчилдаг байсан бол өнөө цагт энэ технологи ийнхүү техникийн дэвшлээр дахин ирэх нь.

Л.ХАЛИУ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-07 103.57.94.11

Түмний нүд хурц чих урт байдаг гэдэг яагаад ард түмнээс мэдээлэл авч болохгүй гэж мэдээлэл өгвөл матаач болох уу? Нэг их нэр цэвэр хүн хүн болох гэж хулгайчуудаар эх орноо самруулсаар байх уу?Энхбаяр сайдаа зоригтой бай ард түмэн нэмэр болж мэднэ шүү

Avatar

зочин 2023-11-07 124.158.111.72

Мэдээлэл авах нь маш зөв шүү.Энэ бичсэн нөхөр гөлөг төөрүүлэх зорилгоор бичсэн бололтой .Өндөр рейтингтэй хүнийг унагах ч гэх шиг худал зүйл рүү төөрүүлж бичжээ.Хулгай л хийсэн бол рейтинг ямар байх нь хамаагүй шүү ,сайн шалгана гэж Энхбаяр гишүүн итгэж байна даа.

Avatar

123 2023-11-07 202.179.15.130

Нүүрсчдээс авсан мөнгөөр мэдээллийг үнэлж авах нь зөв

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.178.224

SEKSXNO0O55877

Avatar

иргэн 2023-11-07 89.113.147.7

Нүүрсний хулгайчдыг илрээсэй хулгайлсан мөнгийг нь буцааж төрд авна гэж нийгэм хүсч байхад энэ Халиу гэгч нөхөр матаач болно битгий илрүүлэхэд тусал гэж уриалаад байгаа нь нүүрсний хулгайчдын санаа нь биш үү. Ийм нийтлэл бичиж эх орноо гэсэн зориг гаргая гэснийг матаач болгож мохоох улмаар хулгайг нуух гэсэнд яагаад энэ new.mn туслаад байна вэ гайхчихлаа

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

zochin 2023-11-07 74.12.112.176

Монголоо гэж, xойшлуулсан, xаалттай нууц , өвчтэй, цус xарвасан ккк ккк ккк

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.183.49

За даа, эрхэм хүндэт НЬЮС.МН гуай та өөрөө нүүрсчдийн эсрэг хийх тэмцлийг сулруулах талруу дуугараад явчиж бна уу даа ?!
Ингэхээр л НҮҮРСЧИД ХҮЧТЭЙ бна аа, бурхан минь !!!
Хуулийн сайд хүчээ зөв хуваарлиж, тактикаа сайн боловс руулаарай !!!
Цагдаа, Шүүх, Тагнуулын чинь 60-70 хувийг нүүрсчид рудалдаад авчихсан байгаа шүү дээ ! Энийг сайн тооцоо рой доо !!! Амжилт хүсье !

Avatar

Нэргүй 2023-11-07 59.153.114.177

Манай сургуульд байсан нэг муу новшийн хулгайч Аюурсайхантай нийлж байсан гэхээр бодох юмгүй шоронд хийх нь зөв. Одоо хулгайч нарт шоронямар байдгийг мэдрүүлж, дарамталж, зовоож, шар махыг нь тарчилгаан шийтгэх цаг ирсэн. а**х хэрэггүй зүгээр л хүний нүднээс далд газар шоронд суулгах цаг ирсэн.

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.183.49

Манай Цагдаа, шүүхийхэн хэдэн үеэрээ өмчгүй явж ирсэн хүмүүс хичнээн шударга царайлаад нэмэргүй хэдхэн сая төгрөгний барйй хараад л хормойгоо дэвсдэг гуйлагачин, хахуульчингууд ш дээ, хөөрхий зайлуул…..

Avatar

Нэргүй 2023-11-07 203.98.76.69

Халиу гэгч нүүрсний хулгайчийн тролл бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж