“Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцох эсэхийг одоо шийдэхгүй”

“Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцох эсэхийг одоо шийдэхгүй”

“Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцох эсэхийг одоо шийдэхгүй”

Нүүрсний сонсголын түр хорооны хурал өнөөдөр /2023.11.07/  12.00 цагаас эхлэлээ. Хурал 11.00 цагт эхлэх товтой байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн шалтгаанаар хуралдаан ийн хойшилсон гэх. Тэгвэл гишүүдийн зүгээс нүүрсний сонсголд “Эрдэнэс-ТавантолгойХК-ийн захирал Б.Ганхуягийг оролцуулах ёстойг хэлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ковидын сонсгол хуулийн гацаанд орчхоод байгаа. Нүүрсний түр хороонд арав гаруй шинжээч цаашлаад дахиад шинжээч томилогдох нь байна. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Ковидын сонсголд гурван шинжээчийг 14 хоногийн хугацаатай ажиллуулах төсөв, мөнгийг шийдэж өгөөч гэхэд цаашаа явах боломжгүй боллоо. Энд 12 шинжээч тавигдсан байна. Харьцуулж маргаж байгаа юм биш. Гэхдээ нөгөө талдаа сөрөг хүчний ахалж байгаа сонсгол явуулах орчин нөхцөлийг эрх баригчид биелүүлэх ёстой. “Эрдэнэс-ТавантолгойХК-ийн захирал Б.Ганхуяг сонсголд оролцох уу. Шүүхээр хэрэг нь шийдэгдээгүй учраас сонсголд тодорхой мэдээллээ хэлэх ёстой байх. Арванхоёрдугаар сарын 4-нд сонсгол болох юм байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Тухайн үед ажиллаж байсан удирдлагуудыг дуудаж сонсголд оролцуулах нь зөв. Нүүрс тээврийн бодитой тоо тооцооллыг гаргахын тулд урд хөршөөс тодорхой мэдээллийг авах хэрэгтэй. Мэдээлэл баримт дутуугаас болж хэн нэгнийг гүтгэж, буруутгаж болохгүй” гэв. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар гишүүдийг цагтаа суухыг сануулж, камерын өмнө "тодрохгүй" байхыг сануулав.

Түр хорооны дарга Б.Энхбаяр “Б.Ганхуяг захирал нүүрсний сонсголд гэрчээр оролцох эсэхийг бид одоо шийдэхгүй. Хяналт шалгалтын даалгаврыг эрчимжүүлэх тогтоол ярьж байгаа. Сонсгол болохоос өмнө гэрч, оролцох хүмүүсийг шийднэ. Тэр үед яригдана” гэх мэдээллийг өглөө.

Нүүрсний сонсголын тов, хугацааг ирэх сарын 4-ны өдөр байхаар тогтсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-07 202.126.88.228

оролцуулахгүй бол шал худлаа юм болно. Ганхуяг хулгайчуудыг, булхайг бүгдийг нь мэдэж байгаа болохоор МАН-ынхан оролцуулахгүй дээ.

Avatar

Эрдэнэ 2023-11-07 43.242.243.159

сонсгол юу юм бэ шүүх эцсийн шийдвэр гаргана МАН.ы шоу

Avatar

Irgen 2023-11-07 73.221.48.82

Sonsgol hiih juram baigaa bizdee, huuli togtoogch, zasaglagch naraa.
Tuunees bish turiin hungululttei zeel, nuursnii, kovidiin uyiin geed yalgavartaigaar shinjeech tomilno, heregjuulsen baiguullagyn udrirdlagyg oroltsuulna, ugui geed baih yum duremgui togloom baij bolohgui.
Erh bish Huuli zuin yam/said medmeer yum!

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

zochin 2023-11-07 74.12.112.176

Монголоо гэж, xойшлуулсан, xаалттай нууц , өвчтэй, цус xарвасан ккк ккк ккк

Avatar

иргэн 2023-11-07 202.131.227.82

ШИНЖЭЭЧЭЭР ОЛОН УЛСЫН АУДИТЫН КОМПАНИ ОРУУЛААЧ.

Avatar

Бат инженер 2023-11-07 202.9.40.49

Ганхуягийг заавал оролцуул МАН айж байгаа байх л даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж