“Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцох эсэхийг одоо шийдэхгүй”

Хуучирсан мэдээ: 2023.11.07-нд нийтлэгдсэн

“Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцох эсэхийг одоо шийдэхгүй”

“Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцох эсэхийг одоо шийдэхгүй”

Нүүрсний сонсголын түр хорооны хурал өнөөдөр /2023.11.07/  12.00 цагаас эхлэлээ. Хурал 11.00 цагт эхлэх товтой байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн шалтгаанаар хуралдаан ийн хойшилсон гэх. Тэгвэл гишүүдийн зүгээс нүүрсний сонсголд “Эрдэнэс-ТавантолгойХК-ийн захирал Б.Ганхуягийг оролцуулах ёстойг хэлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ковидын сонсгол хуулийн гацаанд орчхоод байгаа. Нүүрсний түр хороонд арав гаруй шинжээч цаашлаад дахиад шинжээч томилогдох нь байна. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Ковидын сонсголд гурван шинжээчийг 14 хоногийн хугацаатай ажиллуулах төсөв, мөнгийг шийдэж өгөөч гэхэд цаашаа явах боломжгүй боллоо. Энд 12 шинжээч тавигдсан байна. Харьцуулж маргаж байгаа юм биш. Гэхдээ нөгөө талдаа сөрөг хүчний ахалж байгаа сонсгол явуулах орчин нөхцөлийг эрх баригчид биелүүлэх ёстой. “Эрдэнэс-ТавантолгойХК-ийн захирал Б.Ганхуяг сонсголд оролцох уу. Шүүхээр хэрэг нь шийдэгдээгүй учраас сонсголд тодорхой мэдээллээ хэлэх ёстой байх. Арванхоёрдугаар сарын 4-нд сонсгол болох юм байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Тухайн үед ажиллаж байсан удирдлагуудыг дуудаж сонсголд оролцуулах нь зөв. Нүүрс тээврийн бодитой тоо тооцооллыг гаргахын тулд урд хөршөөс тодорхой мэдээллийг авах хэрэгтэй. Мэдээлэл баримт дутуугаас болж хэн нэгнийг гүтгэж, буруутгаж болохгүй” гэв. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар гишүүдийг цагтаа суухыг сануулж, камерын өмнө "тодрохгүй" байхыг сануулав.

Түр хорооны дарга Б.Энхбаяр “Б.Ганхуяг захирал нүүрсний сонсголд гэрчээр оролцох эсэхийг бид одоо шийдэхгүй. Хяналт шалгалтын даалгаврыг эрчимжүүлэх тогтоол ярьж байгаа. Сонсгол болохоос өмнө гэрч, оролцох хүмүүсийг шийднэ. Тэр үед яригдана” гэх мэдээллийг өглөө.

Нүүрсний сонсголын тов, хугацааг ирэх сарын 4-ны өдөр байхаар тогтсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж