Асрамжийн газар гарсан галын шалтгааныг хэлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Асрамжийн газар гарсан галын шалтгааныг хэлэв

Оросын Тверь мужийн ахмадуудын асрамжийн газар гарсан галын шалтгаан нь нэгэн үйлчлүүлэгч өөрийгөө шатаах гэснээс үүдэлтэй болов. Тийм хувилбарыг бүсийн хууль хяналтынхан тогтоожээ.

“Үйлчлүүлэгч байрны дараалалд урт хугацаанд байсан нь түүнийг зүгээс ийм эсэргүүцэл гаргахад хүрсэн бололтой” гэж нэг эх сурвалж мэдээлээд тэндээс бензины канистр олдсон гэв.

Вышний Волочек хотын ахмадуудын асрамжийн газар даваа гаригийн өглөөний таван цагийн үеэр гал гарсан ба есөн хүний амь үрэгдэж, гал сөнөөгчид тэндээс 480 хүнийг аварсан байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж