Т.Мэндбаяр Хүлэгүүдийн эсрэг өрсөлдөгчийн дүрээр эргэн ирнэ

The League

Т.Мэндбаяр Хүлэгүүдийн эсрэг өрсөлдөгчийн дүрээр эргэн ирнэ

Т.Мэндбаяр Хүлэгүүдийн эсрэг өрсөлдөгчийн дүрээр эргэн ирнэ

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн ээлжит тоглолтууд өнөөдөр/2023.11.07/ “UG” аренад болно. Энэ өдрийн оргил тоглолт 20.40 цагаас Хасын Хүлэгүүд болон IHC Apes багуудын хооронд болох учиртай.

Монголын сагсан бөмбөгт “Apes” гэх шинэ дүр орж ирснээр өрсөлдөөнийг улам чимж буй. Анхны улирлаасаа л Хүлэгүүдтэй плей-оффд учраа таарч, тэр цагаас өдийг хүртэл ривалууд гэж хэлэх хэмжээний өрсөлдөгчид болжээ. Хоёр багийн учраа таарсан тоглолт бүр гал гарч, эцсийн баззер дуугартал үзэгчдийг уйдаадаггүй уламжлалтай. Өнөөдөр ч тийм зүйл болох нь тодорхой.

Мэдээж өнөө оройн гол дүр Т.Мэндбаяр байх нь гарцаагүй. Хүлэгүүдийн хайртай хамгаалагч улирлын өмнөхөн “Apes”-тэй нэгдэж, сагсан бөмбөг сонирхогчдод гэнэтийн бэлэг барьсан. Угтаа өнгөрсөн улирал “Apes”-ийн фэнүүдийн хамгийн их үзэн ядсан хүмүүсийн нэг нь тэр байв. Гэтэл одоо байдал өөрчлөгджээ.

Өдгөө 28 настай Т.Мэндбаяр “Төв Ургац”-аас Хүлэгүүдэд нэгдсэн цагаасаа хойш лигт хамгаалалтаараа гайхагдаж, өнгөрсөн улирал шилдэг хамгаалан тоглогчоор шалгарсан юм.

Өнөөдөр Хүлэгүүдийн хувьд таагүй мэдээ байгаа нь багийн ахлагч А.Ананд болон гол лидер Б.Билгүүн нар тоглолтод оролцохгүй гэнэ. Харин “Apes” баг легионер тамирчдаа ашиглах эсэх нь тодорхойгүй байна. Тэд улирлын нээлтийн тоглолтод хоёр тамирчнаа ашиглаагүй билээ.

Бусад тоглолтуудын хуваарь
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж