Б.Энхбаяр хуралд суудаггүй гишүүдээ хөөв

Б.Энхбаяр хуралд суудаггүй гишүүдээ хөөв

Б.Энхбаяр хуралд суудаггүй гишүүдээ хөөв

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нүүрсний сонсголын түр хороог ахалж, энэ сар нүүрсний сонсголын зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Үүнээс ч гадна завсар зайгаараа Хууль зүйн сайдынхаа ажлыг хийнэ гэж ам гарсан. Тэгвэл өнөөдрийн /2023.11.07/  нүүрсний түр хорооны хурал гишүүдийн ирц хүрээгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй байна. Тэрбээр хуралдаа суугаагүй гишүүдийг дууд, хуралдаа суухгүй юм бол яах гэж түр хорооны гишүүн болсон юм бэ хэмээн уурлав. Тухайлбал, С.Ганбаатар гишүүн камерын өмнө ярьдаг шигээ, Т.Доржханд нүүрсний хулгайтай тэмц гэж шаарддаг шигээ хуралдаа суумаар байна. Т.Доржханд хуралдаа суухгүй атал нүүрсний хулгайтай тэмц гэж худал, үнэн тоо ярьж явдаг. Гэтэл энэ хэргийг шалгах гэхээр саад болж байна. Сөрөг хүчний гишүүдээс нэг нь ч хуралдаа алга. Хуралдаа суу. Аль эсвэл хуралдаа ирэхгүй байгаа бүлгийн гишүүдээ сольж өг гэдгийг хоёр намын бүлгийн дарга, УИХ-ын даргад мэдэгдэнэ” гэлээ. Мөн нүүрсний хэргийг шалгах ажил удааширч байгаа нь УИХ-ын гишүүд санаатай хойшлуулж саад болж байгааг салбарын сайд шүүмжиллээ. Тиймээс хуралдаа суухгүй гишүүдийг түр хорооноос гаргах санал гаргана гэдгээ мэдэгдсэн нь энэ юм.

Түр хорооны хурал УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын ирцтэйгээр үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.160.62

ер н бол яах гэж гишүүн бдгын хуралдаа суухгүй бол маш хурдан эргүүлэн татдаг болмоор бн

Avatar

Зочин 2023-11-07 66.181.161.160

Сонсгол хийх чадамж байхгүй л болов уу

Avatar

123 2023-11-07 202.179.15.130

Сайн юманд садаа мундахгүй юм даа

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.191.201

1 удаа хуралдаа эс сууваас торгоод, 2 дах удаагаас нь ял шийтгэх, эсвэл гишүүнээс эргүүлэн татах нь зүйтэй, хаха. Наргиа байлаа. Ер нь бол ажил тасалсан хүнд хөдөлмөрийн хуулиар хариуцлага тооцдог, уг механизмыг УИХ-д хэрэглэх нь зүйтэй. Хариуцлага тооцох механизм байхгүй болохоор хурлаа хэдэн ч удаа тасалж болоод байна.

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.191.201

Гишүүд нь угаасаа хуралдаа суудаггүй, иймээс тоог нь 126 болгож нэмэгдүүлэх ямар хэрэг байсан бэ…

Avatar

Нэргүй 2023-11-07 188.162.254.127

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.183.49

Сайнхүүгийн Ганбаатар садаа болохоос цаашгүй дээ !!!
Нүүрсчтин ГИШҮҮДИЙН "гарыг хараад" л гөлөн гөлөн хийж яваа доо !

Avatar

Зочинш 2023-11-07 103.212.117.223

зев хуралд суудаг жирийн иргэдийг суулга

Avatar

Нэргүй 2023-11-07 43.228.130.118

Б.Энхбаяр шиг 10 гишүүн байхад МОНГОЛ УЛСАД ШУДАРГА ЁС ТОГТОНО

Avatar

Zochin 2023-11-07 202.21.111.170

Энхбаярын энэ зарчим маш зөв. УИХ-ын гишүүний үндсэн ажил нь нэгдсэн, байнгын хороо, ажлын хэсгийн хуралд сууж, сонгогдсон тойргын иргэдийг төлөөлж санал бодлоо илэрхийлж үг хэлэх, шийдвэр гарах.
ӨнөөгийнУИХ-ын дийлэнх гишүүд энэ үүргээ мартсан эсвэл ойлгоогүй. Тиймээс сонгосон тойргын иргэд "гишүүн"-ээ эргүүлэн татдаг болмоор байна.

Avatar

Эмээ 2023-11-07 202.21.108.4

С.ганбаатар. Х. Доржханд 2 сонсгооыг саатуулаад микрофоны өмнө түр хороо удаагаад байна гэж ярьдаг 2 шүүдээ. Ждаах.ж хойш татах даалгавар авсан юм шиг л

Avatar

Иргэн 2023-11-07 66.181.161.226

Их хурлын гишүүдийн ихэнх нь худлаа дүр эсгэж шударгын дүрд тоглолт хийж байгаад дахин дахин сонгогдож улс орноо тонон дээрэмдэх ард иргэд сонгогчид оо молигдох арга хайгаад нойр хоолгүй гүйж яваа учир ганц нэг гайгүй гишүүн байвал солиоч сайдаа

Avatar

Нэргүй 2023-11-07 43.242.242.59

Ганбаатар, Цогтгэрэл нар камерийн өмнө маш идэвхитэй ажил хэрэгч байдаг. мөн чанартаа ийм л улсууд даа

Avatar

Нэргүй 2023-11-07 202.179.11.230

ue ueiin 76 ulsiig maani ballaj hayalaa daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж