"Хилийн таван гарцыг нээснээр уул уурхайн экспорт эрс өснө"

"Хилийн таван гарцыг нээснээр уул уурхайн экспорт эрс өснө"

"Хилийн таван гарцыг нээснээр уул уурхайн экспорт эрс өснө"

Бүсийн тээвэр логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт "Тээврийн долоо хоног0" энэ долоо хоногт болж буй. Өнөөдөр /2023.11.07/ төмөр замын тээврийн асуудал, шинэ боломж, гарц шийдлийг хэлэлцэж байна. Экспортын тээвэр, төмөр замын салбарт ямар асуудал тулгамдаж байгаа талаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн замын орлогч дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. 


-Өнөөдрийн форумаар хэлэлцэж байгаа гол асуудлууд юу байна вэ. Төмөр замын экспорт бүрэн сэргэж чадсан уу?

-Бүс нутгийн логистикийг бэхжүүлэх сэдэвт тээврийн долоо хоногийн хүрээнд болж байгаа олон улсын форум Монголд анх удаа зохион байгуулагдаж байна. Энэ форум цаг үеэ олсон үр дүнтэй арга хэмжээ болж байгаагаар онцлог. Учир нь 2-3 жил тээвэр логистикийн гинжин хэлхээ маш их хямарсан. Ачаа тээвэр, зорчигч тээвэр тэг зогссон. Энэ хугацаанд зөвхөн төмөр замын тээвэр үйл ажиллагаа явуулж байсан.

Цар тахлын дараах гинжин хэлхээний хямарлаас гараад үйл ажиллагаа харьцангуй сэргэж байна. Дамжин өнгөрөх болоод Монгол Улсын экспорт, импортын хэмжээ нэмэгдсан.

2021 онд Улаанбаатар төмөр зам ХНН 31,2 сая тонн ачааг тээвэрлэж түүхэн дээд амжилтыг тогтоож байсан бол одоо бид эхний аравдугаар сарын байдлаар 28 тонн ачаа тээвэрлээд байна. 2023 онд нийт 32 сая тонн ачаа тээвэрлэх зорилттой ажиллаж байна.

-Covid-19-ийн дараах ачаа тээвэр болон зорчигч тээврийн сэргэлт хэр эрчимжиж байна вэ?

-Цар тахлын дараа тээврийн хэмжээ илт өсөн нэмэгдэж байна. Яагаад гэвэл Монголоос экспортод гарах бүтээгдэхүүн, Монгол руу импортоор орж ирэх бараа болоод улс доторх орон нутгийн тээвэр, дамжин өнгөрөх ачаа тээвэр бол өсөлттэй байгаа. Тээвэр логистикийн гинжин хэлхээ хямралд орсноос хойш ачааг тээвэрлэх зорилго, зорилт бүх улсад л бий болсон. Тэгэхээр өсөлтийн хувьд өндрөөр харах нь зүйтэй.

-Одоо тэгвэл төмөр замын салбарт тулгамдаж байгаа гол зүйл нь?

-Тээврийн хэмжээ нэмэгдэж, ачаа тээврийн үйлчилгээг бүх нийтээр шаардах болсноор Улаанбаатарын төмөр замын болон Монгол Улсын төмөр замын тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага үүсч байна.

Зам тээврийн сайд С.Бямбацогтын илтгэлд дурдсанаар хилийн таван гарцыг нээнэ гэлээ. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд-Эрээн гэдэг ганцхан гарцаар бүх ачаагаа хүлээж авч, хүргэж өгч байна. Тэгэхээр олон гарцыг нээж ачаа дамжин өнгөрдөг болсноор экспортын тэр дундаа уул уурхай бүтээгдэхүүн эрс нэмэгдэнэ.

Ингэснээр эдийн засагт үзүүлэх олон эерэг нөлөө гарна гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.178.193

нүүрс тэргүүлсэн уул уурхайн бүтээгдэхүүний хулгай тэр хэмжээгээр их болно.

Avatar

Зочин 2023-11-07 66.181.180.44

Энэ хар мөртэй хар авгайг шалгах болоогүй юу.

Avatar

Нэргүй 2023-11-07 139.5.217.135

дөлийн ард сугарч үлдсэн эмээ дээ.базарваань хум пад.их но гарна даа.

Avatar

Нэргүй 2023-11-07 216.38.195.74

ONg

Avatar

Нэргүй 2023-11-07 216.38.195.74

@ pr ?

Avatar

Нэргүй 2023-11-07 216.38.195.74

Wby ?

Avatar

NZ_XT cjyxse; 2023-11-07 216.38.195.74

tagtaa barilt _#

Avatar

Нэргүй 2023-11-07 202.55.188.35

нөгөө 7 тэрбумын гол хулгайч нь энэ авгай гэмэн биздээ

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-07 103.57.93.122

Энэ новшийн авилгач авгай болимоор юм …

Avatar

ЗОЧИН 2023-11-07 202.70.44.46

Энэ бас Төмөр замын тээврийг будилуулж байгаа бохир авгай шүү, САйхан худалч, вагон маш майг байгаа гэсэн чинь бүгд авилгаар яьж байсныг нууж худлаа ярьж байсан

Avatar

Нэргүй 2023-11-07 112.72.6.138

Орлого байхгүй хэмжээний өсөлтөөр яахав дээ. Яагаад орлого ярихгүй байна. ОХУ-тай хийсэн хөнгөлөлтийг та нар Дарваан хар хамтарч хийсэн. Монгол Улсад хохиролтой гэрээ хийсэн энэ мэтийн амьтад хаана байх ёстой бол

Avatar

иргэн 2023-11-07 89.113.147.7

ОХУд тээвэрлэлтийн хөнгөлөлт гэдгийг хэлэлцээр хийхдээ өгчихөөд Улаанбаатар төмөр зам ХНН алдагдалд ороод ашиг олохын тул иргэдийн билетны үнийг нэмсэн гэж яригдаад байгаа юм үүнийг мэргэжлийнхэн болон сэтгүүлч нар ил болгооч ээ бас нэг нүүрсний хулгай шиг эх орноо хохироосон өөр улсын барааг үнэгүй шахуу тээвэрлэж өөрийн улсын бараагаа саатуулж орхигдуулсан тийм гэрээ байгаа бол түүнийг хийсэн нөхдүүд ялгаагүй эх орноо хохироож олон тэрбумын алдагдал оруулж том хүчирхэг гүрний эрх ашигт үйлчилж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж