Транзит тээвэр шинэ дээд амжилт тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2023.11.07-нд нийтлэгдсэн

Транзит тээвэр шинэ дээд амжилт тогтоожээ

Транзит тээвэр шинэ дээд амжилт тогтоожээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Транзит Монгол” орон болох зорилт, “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд “УБТЗ” ХНН дамжин өнгөрөх чингэлгийн буухиа галт тэрэгний тээвэрлэлтийг эрчимтэй нэмэгдүүлж байна.

Тус ажлын хүрээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар 2526 дамжин өнгөрөх буухиа чингэлгийн галт тэргээр 310,938 TEU чингэлэг тээвэрлэж өнгөрсөн жилээс 609 чингэлгийн галт тэрэг илүү аялуулж, 131.7 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.

Энэ ажил нь 2021 онд бүтэн жилийн турш тээвэрлэсэн 2513 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялуулсан амжилтыг шинэчлэн тогтоосон чухал үзүүлэлт юм.  “УБТЗ” ХНН 2023 оны төгсгөлд 2900 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж Евроази тивийн бараа бүтээгдэхүүн солилцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийн гүүр болж, шинэ түүхэн амжилт тогтоохоор ажиллаж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж