Оросын пуужингийн цохилтод өртөж нас барсан цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаа зохион байгуулсан офицеруудыг Украины эрх баригчид даваа гаригт мөрдөн шалгаж эхэлжээ. Закарпатийн 128 дугаар бригадын 19 цэрэг амиа алдсаныг зайлсхийж болох байсан тохиолдол гэж ерөнхийлөгч Зеленский үзэж байна.
Ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт Запорожье орчимд болсон. Тус байрлалд олон хүн бужигнасан тохиолдолд Оросын тагнуулын нисгэгчгүй онгоцны овоо хараанд өртөх боломжтой юм. Тиймээс уг арга хэмжээг зохион байгуулсан Пуужингийн хүчний албан тушаалтнуудад хариуцлага тооцох болсныг тус улсын мөрдөн байцаах товчоо мэдэгдлээ. Арга хэмжээ тулааны талбартай дэндүү ойрхон байсан гэж украинчууд шүүмжлэлтэй хандаж байсан.
Нэмж дурдахад, Украины хошууч Хеннадий Частьяков гэр бүлийнхэнтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэж байгаад бэлгэн дотор нуусан байсан тэсрэх бөмбөгөнд өртөж амиа алджээ. Орон нутгийн хэвлэлд түүнийг гар гранаттай буруу харьцсан гэж мэдээлсэн байна. Украины армийн ерөнхий командлагч, генерал Валерий Залужный дотны нөхрийнхөө талаар мэдэгдэл хийсний дараахан офицеруудыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ