Ким Жон Ун Палестинд дэмжлэг үзүүлэхийг тушаажээ

Ким Жон Ун Палестинд дэмжлэг үзүүлэхийг тушаажээ

Ким Жон Ун Палестинд дэмжлэг үзүүлэхийг тушаажээ

Израиль-Хамасын хооронд мөргөлдөөн үргэлжилж байгаа энэ үед Палестинд  дэмжлэг үзүүлэхийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун албаныхандаа тушаажээ. 

Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албаны захирал Ким Кёу-хён 2023 оны Үндэсний Ассамблейн аудитын үеэр хэлсэн үгэндээ, Пёньяны удирдагч Ким Жон Ун өөрийн албаны хүмүүст “Палестиныг иж бүрэн дэмжих” арга замыг бий болгохыг даалгасныг онцолжээ. 

Ассамблейн тагнуулын хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ёо Санг Бум аудитын үеэр "Израиль-ХАМАС-ын дайны үед зэвсэгт бүлэглэлүүдтэй Хойд Солонгос зэвсгийн наймаа хийж магадгүй" гэж хэлсэн байна.

Палестины тусгаар тогтнолын төлөөх Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израилийн эсрэг хуурай газар, агаар, тэнгисээр гэнэтийн дайралт хийж, 1400 гаруй хүний ​​аминд хүрсэн нь голдуу энгийн иргэд. Израиль дараа нь Палестин дахь Хамас байгууллагын эсрэг довтолгоог эхлүүлсэн бөгөөд энэ нь Ням гаригийн байдлаар 9,770 гаруй хүний ​​аминд хүрсэн гэж Газын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Улсаас санхүүжүүлдэг Солонгосын үндэсний нэгдлийн хүрээлэнгийн ахлах шинжээч О Гён Сеоб "Korea Times" сонинд хэлэхдээ, Хойд Солонгос "АНУ-ын эсрэг олон улсын бодлогоо удаан хугацаанд баримталж ирсэн. Палестин эсвэл Хамас нь "энэхүү хүчин чармайлтын өөр нэг түнш юм. Израиль-Хамсын дайнд Палестинд цэрэг, зэвсэг, хоол хүнс, эмнэлгийн хэрэгслээр хангахад олон улсын хоригтой Хойд Солонгост  тийм ч их нөөц байхгүй" гэдгийг онцолжээ.

Хамасын дайчид Хойд Солонгост үйлдвэрлэсэн "F-7" пуужингийн гранаттай төстэй хийцтэй  харвах төхөөрөмж ашиглаж байгаа зураг тарсан. Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, халдлагын дараа Израилийн цэргүүд эдгээр зэвсгийн заримыг нь хураан авсан бөгөөд дараа нь хэвлэлд үзүүлсэн байна.

БНАСАУ-аас НҮБ-д суугаа элчин сайд Ким Сонг Мягмар гаригт Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр "Пёньян уг зөрчилд нэгэн байдлаар оролцохгүй" гэдгийг дахин мэдэгдэв. Тэрбээр "Ойрхи Дорнодын хямралыг тусгаар тогтносон улстай хүчээр холбох нь БНАСАУ-ыг гүтгэн доромжлох кампанит ажил"-аас өөр зүйл биш гэж мэдэгджээ.

Үүнээс гадна Украинтай хийж буй дайны үеэр Орос руу өнгөрсөн наймдугаар сараас хойш Хойд Солонгос  нь нэг сая гаруй их бууны сум илгээж, Орост дэмжлэг үзүүлсээр ирсэн гэж Ёо Санг Бум онцолсон байна. Оросын зэвсгийн хэрэгцээг хангахын тулд Хойд Солонгос үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд зэвсгийн үйлдвэрүүдээ бүрэн хүчин чадлаараа ажиллуулах тушаал өгсөн гэв.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иван Кузьмич 2023-11-07 66.181.161.164

Америкууд их алцагнаж байж түүхийн тавцангаас арчигдах вий арамандаа яажигнаарай ацнуудаа миний монгол нэг уурлахаараа аймаар шүү та нар мэ:дэхгүй л байна газартай нь тэгшилж толгойтныг бөхийлгөж тойгтныг сөхрүүлж явсан их гүрний гарууд шүү

Avatar

Айийй 2023-11-07 66.181.167.164

аа тэгээд америк болохоор өөрсдөө өгё болоод бусад улс өгөхөөр хууль зөрчсөн болдог юм уу хуцна биз

Avatar

Иван 2023-11-07 103.57.95.195

Оросод өгсөн сум нь хоосон, дэлбэрэхгүй байна гэсэн хөөрхий

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-07 172.58.167.1

tsumiin zebsegee palestind niiluulbwl dain zogsono usa dainiig oirh dornodod debreeh sonirholtoi isreals
d 14terbum zebseg ugch ba

Avatar

Зочин 2023-11-07 202.9.46.166

Пуужингийн гранат, Хамсын ч гэх шиг яг солиотой хүний өдрийн тэмдэглэл.

Avatar

Нэргүй 2023-11-07 122.201.23.84

Муу нь сайнаасаа илүү болсоор…

Avatar

Нэргүй 2023-11-07 202.126.90.71

ӨӨРСДӨӨ ОРОС ХЯТАДЫН ТУСЛАМЖААР АМЬДАРЧ БАЙЖ УУ

Avatar

Нэргүй 2023-11-07 103.229.176.132

odoo uyed tegeed Hollywood, Bollywood, Mollywood het hugjuud yund itgeh, itgehguigee ch medhee blaa daa. yamartai ch nuhtsul bdal ih hurtsadmal bna. Hoid solongos hurtel orood irlee. delhiin haa saigui l bldchih geed. argagui hun amiin usult het undur bolchihloo l doo. tomoohon dain hiih ni tom gurnuudiin sonirhol ch bj magadgui yumdaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж