Израиль-Хамасын хооронд мөргөлдөөн үргэлжилж байгаа энэ үед Палестинд дэмжлэг үзүүлэхийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун албаныхандаа тушаажээ.
Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албаны захирал Ким Кёу-хён 2023 оны Үндэсний Ассамблейн аудитын үеэр хэлсэн үгэндээ, Пёньяны удирдагч Ким Жон Ун өөрийн албаны хүмүүст “Палестиныг иж бүрэн дэмжих” арга замыг бий болгохыг даалгасныг онцолжээ.
Ассамблейн тагнуулын хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ёо Санг Бум аудитын үеэр "Израиль-ХАМАС-ын дайны үед зэвсэгт бүлэглэлүүдтэй Хойд Солонгос зэвсгийн наймаа хийж магадгүй" гэж хэлсэн байна.
Палестины тусгаар тогтнолын төлөөх Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израилийн эсрэг хуурай газар, агаар, тэнгисээр гэнэтийн дайралт хийж, 1400 гаруй хүний аминд хүрсэн нь голдуу энгийн иргэд. Израиль дараа нь Палестин дахь Хамас байгууллагын эсрэг довтолгоог эхлүүлсэн бөгөөд энэ нь Ням гаригийн байдлаар 9,770 гаруй хүний аминд хүрсэн гэж Газын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Улсаас санхүүжүүлдэг Солонгосын үндэсний нэгдлийн хүрээлэнгийн ахлах шинжээч О Гён Сеоб "Korea Times" сонинд хэлэхдээ, Хойд Солонгос "АНУ-ын эсрэг олон улсын бодлогоо удаан хугацаанд баримталж ирсэн. Палестин эсвэл Хамас нь "энэхүү хүчин чармайлтын өөр нэг түнш юм. Израиль-Хамсын дайнд Палестинд цэрэг, зэвсэг, хоол хүнс, эмнэлгийн хэрэгслээр хангахад олон улсын хоригтой Хойд Солонгост тийм ч их нөөц байхгүй" гэдгийг онцолжээ.
Хамасын дайчид Хойд Солонгост үйлдвэрлэсэн "F-7" пуужингийн гранаттай төстэй хийцтэй харвах төхөөрөмж ашиглаж байгаа зураг тарсан. Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, халдлагын дараа Израилийн цэргүүд эдгээр зэвсгийн заримыг нь хураан авсан бөгөөд дараа нь хэвлэлд үзүүлсэн байна.
БНАСАУ-аас НҮБ-д суугаа элчин сайд Ким Сонг Мягмар гаригт Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр "Пёньян уг зөрчилд нэгэн байдлаар оролцохгүй" гэдгийг дахин мэдэгдэв. Тэрбээр "Ойрхи Дорнодын хямралыг тусгаар тогтносон улстай хүчээр холбох нь БНАСАУ-ыг гүтгэн доромжлох кампанит ажил"-аас өөр зүйл биш гэж мэдэгджээ.
Үүнээс гадна Украинтай хийж буй дайны үеэр Орос руу өнгөрсөн наймдугаар сараас хойш Хойд Солонгос нь нэг сая гаруй их бууны сум илгээж, Орост дэмжлэг үзүүлсээр ирсэн гэж Ёо Санг Бум онцолсон байна. Оросын зэвсгийн хэрэгцээг хангахын тулд Хойд Солонгос үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд зэвсгийн үйлдвэрүүдээ бүрэн хүчин чадлаараа ажиллуулах тушаал өгсөн гэв.
ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK
Холбоотой мэдээ