АТГ: Ногоон автобусны хэрэгт шалгаж буй 25 хүний нэрийг хэлэхгүй

АТГ: Ногоон автобусны хэрэгт шалгаж буй 25 хүний нэрийг хэлэхгүй

АТГ: Ногоон автобусны хэрэгт шалгаж буй 25 хүний нэрийг хэлэхгүй

Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны хэргээр 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна гэдэг мэдээлэл өглөө. Нийслэлийн прокурорын газраас "Одоогоор нэр зааж мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэдэг хариултыг өгсөн юм. Өнөөдрийн байдлаар 25 хүн татсанаас дөрөв нь гадаад улсын иргэн гэнэ.

АТГ-аас өнгөрсөн сард дээрх автобусны хэрэгтэй холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ “Нэр бүхий компани хуулийн этгээдэд эдийн засгийн давуу байдал олгосон гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор 11 иргэн, албан тушаалтны 16 обьектод нэгжлэг хийн, 25 хүнийг эрүүгийн хэрэг яллагдагчаар татсан.
Нэр бүхий яллагдагч нарын 31 үл хөдлөх хөрөнгө, арилжааны банкинд дахь 3.4 сая ам.долларын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ дөрвөн хүний хоёрыг цагдан хорьсон, хоёр хүнд нь хилийн хориг тавьсан" гэж тодотгож байв.

Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх хүрээнд “Тэнүүн огоо” компани нь Вьетнам улсад угсарсан 100 ширхэг автобусыг нууцад оруулан, тендер зарлалгүйгээр оруулж ирсэн нь хууль зөрчсөн төдийгүй хуудуутай худалдан авалт хийсэн болох нь батлагдаж, өнгөрсөн сараас эхлэн АТГ тус асуудлаар холбогдох албаны хүмүүсийг саатуулан шалгах болсон. Худалдан авалтад холбогдох хүмүүсийг шалгаж байгаа ч нөгөө талд ногоон автобусыг буцаасан эсэхийг иргэд сонирхож байна. Тэгвэл энэ талаар нийслэлээс өгсөн мэдээллээр, “Тэнүүн огоо” компаниас автобус авахгүй гэдгээ мэдэгдсэн. Автобуснуудыг буцаах эсэхийг тус байгууллага шийднэ гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-07 66.181.161.242

Тэнүүн-Огоогоос алга болсон 80 тэрбум төгрөг эргээд Сумъяагийн данс руу орох ёстой байсан шүү. Гэхдээ тэр бэлнээр авахаар төлөвлөж байсан.

Avatar

Зочин: 2023-11-07 124.158.71.143

Яг гол авилгачидаа шалгаж шийтгээч ээ.

Avatar

Зочин 2023-11-07 66.181.161.84

Хулгай нь нууц. Шүүх нь нууц. Бүр төрийн нууц шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-07 202.131.253.155

Зариг дээр зарласан байна лээ ккк
https://zarig.mn/17eh

Avatar

Бат инженер 2023-11-07 202.9.40.49

Яагаад

Avatar

Нэргүй 2023-11-07 202.9.40.83

ХОГ БОЛСОН АВТОБУС НЬ ЯАХАВ, МӨНГӨӨ БҮРЭН ГҮЙЦЭД ОЛЖ АВСАН УУ?????????? ШИЙДЭГДЧИХ БАЙСАН НЭГ АЖИЛ ИНГЭЭД НУРЖ БАЙГАА ЮМ ДАА, ХАР ГАЙНУУДЫГ ХАТУУ ШИЙТГЭ

Avatar

Нэргүй 2023-11-07 192.82.92.249

Таа л даа. ккк

Avatar

21 2023-11-07 202.131.225.197

ODOO INGEJ BAIGAAD MARTUULNA DOO

Avatar

Нэргүй 2023-11-07 112.72.6.174

hehe haha

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.187.238

Данх,Нянгар,Сумъяабазар нар нэг фракц болчихсон. Амарсайхан, Амарбаясгалан нар нэг фракц болчихсон үзэлцээд байна. Гэхдээ хоёулангийнх ард Хулгар бөх байгаа гэхийн. Юу ч болоод байгаа юм. Дээрх хулгайч нарыг бүгдийг зайлуулж байж Монгол хөгжлийн тухай ярина. Данх бол ёстой хэрэггүй н**ш байж

Avatar

Зочин 2023-11-07 59.153.115.117

энэ дарга нэртэй хулгайч нар бие бие рүүгээ чихээд замхарна зарим бүүр том дарга болоод дуусдаг хэрэгтэн доошилж ял авдаг бол Монголд шагнуулдаг гаж хуультай

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.182.20

ногоон атуус явна шугаманд

Avatar

Нэргүй 2023-11-07 202.126.88.215

Sumiya bolohoor Amarbayasgalan shuu geed buusan

Avatar

zochin 2023-11-07 74.12.112.176

ЮУН 25 XҮН. ТЭГЖ 2 ГОЛ ЛУЙВАРЧИНГ XААЦАЙЛАXГҮЙ ШҮҮ.
БАРИВЧЛАX ЁСТОЙ СУМЬЯАБАЗАР СҮXБААТАР XОЁРЫГ БОЛ ШАЛГАX XЭРЭГГҮЙ ШУУД ГАВЛАX XЭРЭГТЭЙ !!!

Avatar

Нэргүй 2023-11-07 103.229.176.132

Sukhbaatar, Sumiyabazar nar bhgui bol Namiin darga uuruu l hariutslaga huleeh bhdaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж