Далай лам шинэ хамбад баяр хүргэв

Далай лам шинэ хамбад баяр хүргэв

Далай лам шинэ хамбад баяр хүргэв

Дээрхийн гэгээнтэн XIV далай лам Монголын Гандантэгчэнлин хийдийн шинээр сонгогдсон хамба лам, гэвш Д.Жавзандоржид хандан шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж захидал илгээжээ. Дээрхийн Гэгээнтэн захидалдаа Дарма буюу дээдийн ном нь хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүйд үндэслэсэн учраас хүн төрөлхтний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах асар их нөөц бололцоотой гэж тэмдэглэсэн байна. Гэвч судалж, дадлага болгох замаар энэ нь бодит болно гэдгийг онцолсон байна. Мөн буддын шашны сургаалыг номлохдоо сонсож буй хүмүүсийн авъяас чадвар, хандлагыг анхаарч үзэх нь чухал гэж нэмж тэмдэглэжээ. Мөн тэрбээр насан өндөр болж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй гавж Д.Чойжамцад хандан илгээсэн захидалдаа, "Таны бурхан багшийн сургаалыг судлах арга барил, сурсан зүйлийнхээ талаар эргэцүүлэн тунгааж бясалгах, түүнийгээ сурталчлан таниулдаг арга замыг биширч байна" гэжээ. Дээрхийн гэгээнтэн хамба лам Д.Чойжамцыг утга учиртай амьдарч ирсэн бөгөөд олон жилийн турш өөрийн дотны найз хэмээн үзэж ирснээ бичсэн байна. Төгсгөлд нь далай лам хоёр хамба лам хоёуланд нь залбирч, сайн сайхныг хүсэн ерөөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-07 59.153.115.22

yag zuv buddiin surgaaliig olon niited zaadag boloh heregtei tegeghgui bol zadgairal zavharal es surtahuungui baidal deed tsegdee hurlee

Avatar

Нэргүй 2023-11-07 139.5.218.45

suuldee mongoliin hamba gedeg oilgolttoi bolohiin bn l daa

Avatar

Нэргүй 2023-11-07 202.9.46.241

сайхан мэдээ байна, Монгол орон амар амгалан хөгжлийн манлайд хүрэх болтугай!

Avatar

Нэргүй 2023-11-07 66.181.183.49

Ум сайн амгалан болтугай !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж