Л.Чинбатын хэргийг шийдэлгүй хагас жил болов

Хуучирсан мэдээ: 2023.11.07-нд нийтлэгдсэн

Л.Чинбатын хэргийг шийдэлгүй хагас жил болов

Л.Чинбатын хэргийг шийдэлгүй хагас жил болов

Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат /2023.06.15/ Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ хэргийг прокурорын байгууллагаас мөрдөн шалгаж байна гэдэг мэдээллийг албаныхан өгч буй. Хагас жил өнгөрсөн хэдий ч шийдэгдэж, шүүхийн шатанд шилжсэнгүй.

Өнгөрсөн долдугаар сард хоёр хавтаст хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, /2023.07.24/ прокурор руу шилжүүлсэн гэж мэдээлж байсан. Тэгвэл хэргийг наймдугаар сарын сүүлчээр нэмэлт мөрдөн байцаалтад цагдаагийн байгууллага руу буцаасан байдаг.

Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг "Л.Чинбат бид хоёроос гадна машинд мөргүүлсэн гэх хоёр залуу, сумын орлогч Засаг дарга нарыг яллагдагчаар татаад байна. Машинд мөргүүлсэн хоёр залуу анх мөргүүлсэн гэж үнэнээ хэлж байсан. Гэвч хэд хоногийн дараа "Бид машинд мөргүүлээгүй, бидний буруу" гэж мэдүүлгээ өөрчилснөөр яллагдагчаар татагдсан. Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын орлогч Б.Ууганбаяр анх болсон үйл явдлыг нүдээрээ харсан гэрч.

Тэр үедээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цагдаагийн байгууллагад хоёр иргэнийг машинаар мөргөсөн гэж хэлж ярьсан байдаг. Дараа нь мэдүүлгээ өөрчилсөн учраас яллагдагчаар татсан" тухай ярьж байсан юм.

  • Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/,
  • Яллагдагч Б.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/
  • Яллагдагч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/ яллагдагч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж