Энэ жилийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл төсөвт ачаалал өгч байна

Энэ жилийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл төсөвт ачаалал өгч байна

Энэ жилийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл төсөвт ачаалал өгч байна

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа. 


-Ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхлүүлье. Ирэх оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг өрнөж байна. Бусад намын бүлгээс төсвийн зарлагыг өсгөсөн, гишүүдийн хүслийг биелүүлсэн төсөв орж ирлээ гэдэг асуудлыг хөндөж байна. Та төсвийн төсөлтэй танилцсан байх. Ирэх оны төсвийг та юу гэж дүгнэж байна вэ?

-Нүүрс улсын төсвийн гол орлогын гол хэсэг болж байна. Ахиу үнээр худалдаалдаг болсонтой холбогдуулж улсын төсвийн орлого нэмэгдэж байна. Энэ жил 50 сая тонн нүүрс экспортолно гэсэн бол одоогийн байдлаар 52-53 сая тонн гарчхаад явж байна. Ирэх жил 60 саяыг экспортолно гэж байна. Зөвхөн ирэх жилд зориулж төсвийг тэлээд, тэр хэрээр зарлага нь нэмэгдээд байгаа биш шүү дээ. Эдийн засаг маань өөрөө цар тахлын нөхцөл байдал хүндрэлээс салаад, эдийн засгаа тогтворжуулах, цаашлаад цар тахлын өмнөх хэвийн байдалдаа орох тал руугаа явж байна. Тиймээс сонгуулийн урьд жил болохоор төсвийг зориудаар тэлж, орлого, зарлагыг нэмэгдүүлээд байгаа гэдэгтэй санал нийлэхгүй. Эдийн засгийн чиглэлээр авсан ажлын үр дүнд боомтын сэргэлт сайжирч байгаа. Нэг, хоёр боомтоор гардаг байсан бол хэд хэдэн боомтоор гардаг нөхцөл бүрдсэн. Төмөр замуудаа холбох эхний шатны гэрээ, хэлэлцээр хийгдэж амжилттай явж байгаа. Товчхондоо эдийн засаг сэргэж байна. Энэ болгон чинь улсын төсвийг тэлэх суурь шалтгаан болж байна. Эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай гарсан. Тоо худлаа хэлэхгүй байх. Хоёр жилийн өмнө бид ямар байдалтай байлаа. Эдийн засгийн өсөлт гэж ярихаас илүүтэй цалин, тэтгэвэр, тэтгэмжээ яаж цагтаа тавих вэ гэдэг асуудалтай тулж байсан. Харьцангуй богино хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарч байна. Энэ нь нэг талаар сайн биз дээ. Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн хувьд 9.7 хувийн уналттай байна. Бусад салбарын хувьд үйлчилгээ, худалдааны салбар, нийтийн аж ахуй, тээвэр, уул уурхай, аялал жуулчлалын салбарууд дээр өсөлтүүд гарч байгаа. Энэ бол Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүн.

Тиймээс ирэх жил 25 их наядын орлоготой, 27 их наядын зардалтай, 2.1 их наядын алдагдалтай төсөв батлаад явж байна.

АРД ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВЭР ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ БАЙГАА

-Сонгуульд зориулсан төсөв гэдэгтэй та санал нийлэхгүй байгаа юм байна. Эдийн засагчдын зүгээс ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс цалин тэтгэврийг нэмэхээр инфляцыг хөөргөдөх сөрөг талтайг хэлж байгаа. Ер нь цалин тэтгэврийг сонгуулийн өмнө нэмэгдүүлэх нь санал худалдаж авах гэсэн оролдлого юм биш үү? 

-Амьдрал хэцүү байна, эдийн засаг хүндрэлтэй байна гэж зөндөө ярьдаг. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ард иргэдийг дэмжсэн бодлого ерөөсөө л цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодлого шүү дээ. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг яаж ард иргэдэд ойртуулах юм гэхээр цалин тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд төсвийн орлого 1.8 их наядаар давсны 90 хувь нь цалин, тэтгэвэр, тэтгэмждээ зориулсан. Энэ 90 хувийн нэмэгдлийн зөрүү ирэх 2024 оны төсөв дээр ачаалал болж ирж байгаа. Энэ оны долдугаар сарын 1-нээс цалин тэтгэврийг нэмэгдүүлчхээд ахиад зургаан сарын дараа буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цалин тэтгэврийг шууд нэмэгдүүлэх нь таны хэлдгээр инфляцид нөлөөлнө. Хэдийгээр Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан ч гэсэн хэрэгцээ байгаа учраас ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлье гэдэг шийдвэрийг гаргаад явж байна. Нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх, дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх тэнгэр газар шиг ялгаатай. Ард иргэдийн зүгээс болдог сон бол өнөөдөр ч магадгүй тодотгол хийгээд оны өмнө нэмэгдүүл гэдэг хэрэгцээ шаардлагыг тавьж магадгүй.

Засгийн газар өөрийнхөө орлогын бололцоотой эс үүсвэрээ тооцоолж, инфляцийг хөөрөгдөх нөхцөл байдлаа судалж үзсэний үндсэн дээр арван сарын дараа цалин тэтгэвэр нэмэгдүүлэх бодлого арга хэмжээг авч байна.

Нэг талаасаа сонгууль гэж харах нэг нь бий. Нөгөө талаасаа үнэхээр ард иргэдийн амьдрал ахуй хүнд, хэрэглээний үнэ өсөөд байдаг. Ард иргэдийн авдаг цалин мөнгө хаанаа ч хүрэхгүй байна. Тиймээс бололцоо боломж гарч буй тохиолдолд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг чадлынхаа хэрээр авч байна. Үүнийг улс төр болгож ойлгоод, сонгуультай нэгтгэж тайлбарлах нэг хэсэг байгаа. Боломж нь ингэж таарч байна.

-Гуя дагаж хүзүү гэдэг шиг төсвийн тухай хуулийг дагалдуулан 21 хуульд өөрчлөлт оруулахаар орж ирлээ. Ялангуяа Биржийн тухай хуульд өөрчлөлт оруулж, шууд худалдан авалт гэдэг асуудлыг оруулж ирж байгаа юм байна. Нэг талаас харахад нүүрсний хулгайн асуудлыг шийдэж чадахгүй юм шиг санагдаад байна?

-Биржийн хуулиар зарим уурхайн олборлолтыг шууд худалдан авалтаар борлуулна гэж байна. Зарим уул уурхайн олборлолтод олон улсын тендер зарлаад явахад цаг хугацаа алдах зөндөө асуудал байна. Жишээ нь Хотын дарга Х.Нямбаатар ярьж байсан. “Өвлийн улиралд дулааны шугам хагарвал яах вэ” гэж. Тэгвэл одоогийн худалдан авалтын хуулиар тендер зарлана. Тендер зарлаад дор хаяж 30 хоног. Тендер будилаантай, аж ахуй нэгж орохгүй бол яах вэ. Гэх мэтчилэн түүнтэй адилхан яаралтай горимоор хэрэгжих асуудалд худалдан авалтын хуулийг бариад тэр дундаа олон улсын худалдан авалтыг хийвэл хугацаа их орно. Тиймээс бид нарт хугацаа хүлээгээд суухаас илүүтэй хуульдаа өөрчлөлт оруулаад энэ мэтийн ажлуудад яаралтай худалдан авалт хийх нь зөв. Нөгөө талаасаа харвал дараагийн нүүрсний хулгай гарах вий, хэн нэгэнд давуу байдал бий болгочих вий гэдэг юм яригдаж байна. Аливаа зүйл хоёр талтай шүү дээ.

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ ХУРДАН ШИЙДЭГДЭХ АСУУДАЛ БИШ БАЙХ

-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох асуудал олон нийтийн анхаарлын төвд байлаа. Энэ чиглэлээр Төсвийн байнгын хороо ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүн учраас асуухад одоо процесс нь яаж үргэлжлэх вэ. Мэдээж төсөв хэлэлцэж байхад НӨАТ-ыг нэмэгдүүлэх боломжгүй байх?

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ороод ажиллаж байна. Цаг хугацааны хувьд боломжгүй байна. Энэ асуудлыг ирэх жилийн төсөвт оруулъя гэвэл төсөв хуулийн хугацаанд энэ сарын 15-нд батлагдаж чадахгүй болно. Засгийн газар 15-ны дотор төсвөө батлуулж чадахгүй бол ямар асуудал үүсэх вэ. Тиймээс арав хоног хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа тохиолдолд ирэх жилийн төсөвт оруулбал Сангийн яамнаас өргөн баригдсан төсвийн хууль, төсвийн орлого, зарлага тэр чигээрээ өөрчлөгдөнө, задрана. Цаг хугацаанд баригдаад боломж тун хомс. Гэхдээ, санаачилсан болоод яриад байгаа хүмүүсийн тооцоо судалгааг авч үзэхэд анхаарч үзэх, авах зүйлс байна. Далд эдийн засгийг ил болгох ёстой юу гэдэгт бүгд л хэрэгтэй байна гэж үзнэ. Тиймээс ажлын хэсэг дээр яриад шууд орхиж болохгүй. Зуун мянга гаруй иргэн саналаа өгчихсөн байна. Иргэдийн саналыг яах уу, тооцоо судалгаа юу байна, сөрөг үр дүн юу байгааг харах ёстой.

УИХ-ын даргын санаачилсан, иргэдийн дэмжлэгийг огт харгалзахгүй байж болохгүй. Тиймээс дундын хувилбарууд юу байгааг судлах ёстой.

Цаашдаа улсын төсөв, татварын бодлогын шинэчлэлийг яаж зөв болгох ёстой вэ. Хажуу хөршид далд эдийн засгийг үндсэндээ байхгүй болгосон байна. Бүх орлого зарлагыг бэлэн бус гүйлгээ “we chat”-аар хянадаг болж. Цаашдаа бэлэн мөнгө өгөөд тоолоод сууж байдаг төлбөр тооцооны хэрэгсэл байхгүй болох гэж байна. Иймд, цаашдаа далд эдийн засгийг ил болгох чиглэлээр бүгд санал нийлээд явж байгаа. 1.3 сая хүн НӨАТ-ын буцаан олголтод хамрагджээ. Тэрний 1.1 сая буюу 90 орчим хувь нь 80 хүртэлх мянган төгрөгийн буцаан олголт авсан байна. Хоёр саяас дээш буцаан олголт авсан 2000 мянган иргэн байна. Тэр иргэдийг өндөр орлоготой гэж харна. Тэгэхээр, энэ хууль олон хүнийг хамруулж чадаж байна уу гэдгийг бодох ёстой. Хурдан шийдэгдэх асуудал биш байх.

-Орон нутгийн сонгуулийн хуулийг та харж амжив уу. Энэ хуулийг эрх баригчд нам өөрсдөө зориулсан хууль гэж дүгнээд байгаа. Та юу гэж харж байна вэ?

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраас өргөн барьсан. Хуулийн төслийг үзсэн. Гол конкепц нь орон нутгийн улстөржилтийг нэг шатаар цөөлөх, аймаг нийслэлийн иргэдийн хурал, сум дүүргийн иргэдийн хурлаас нь зохион байгуулдаг байхаар болж байна. Өөрөөр хэлбэл, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хийхгүйгээр шүү дээ. Шүүмжлэлтэй тал нь аймаг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг ард иргэдээс нь биш сум дүүргийн төлөөлөгч буюу 20-30 хүний дунд шийдэх гэж байна. Энэ бол цоо шинэ заалт биш буюу 1992 онд байсан юм байна лээ. Эерэг тал нь нэг удаагийн сонгууль байхгүй болж, түүнийг дагасан төсөв хэмнэгдээд, орон нутагт нэг улстөржилт багасах юм болов уу. Нөгөө талаас зарим гишүүдийн ярьж байгаагаар улс төржилт багасна гэсэн эсрэгээр орон нутгийн сум дүүргийн ИТХ дээр бөөн зодоон болох юм биш үү. Тиймээс сум, дүүргийн ИТХ-ыг талцал хуваагдал үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Харж байхад нийслэлийн зарим төлөөлөгч нар УИХ-ын гишүүний дайны хэмжээний санал авч гарч ирсэн. Гэхдээ нийслэл, дүүргийн төлөөлөгч нарын уялдаа холбоо сайжрах давуу тал харагдаж байна. Сонгууль ямар ч хэлбэрээр явсан эцсийн үр дүнг ард түмэн тавина. Тиймээс сонгуулийн дараа гарах үр дүнг урьдчилж тооцоолоод өөрсдөө ялах гэж байна гэдэг хоосон байдлаар хардаж болохгүй.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахмад настан 2023-11-07 103.212.116.249

ЭНЭ ХУЛГАЙЧЫН ..САЛТААДДАГ МӨНГӨ НЬ .БАГАДААД БУХИМДАЖ ҮХЛЭЭЛДЭЭ!!…..НАСААРАА ХУРААСАН МӨНГӨНӨӨСӨӨ АВЧ БАЙГААМ..ХАРИНЧ БАГА БАЙНА…..БҮЛЭГ ХУЛГАЙЧУУД ТЭЭГЛЭХГҮЙ…ХАХАЛГҮЙ ..ХУЛГАЙЛЖ ИДЭЭД …ХАНГАЛТТАЙ НЭМЖ ӨГӨХГҮЙ БАЙГААМ ШҮҮ!!!…..ЧИ ТҮНТИИГЭЭД ХАГАРАХ ШАХААД БАЧИМДААД ЯАХАВ ВЭ ДЭ….ИЧИЖ. АМЬДАРАА…БУЗАРУУД….

Avatar

Зочин 2023-11-07 59.153.112.144

их зөв сайхан ярьж байна

Avatar

Хошуу ноён 2023-11-07 202.126.90.133

Их наядаар нь хулгайлахаа больцгоо,хулгайчдаас мөнгөө авч чаддаг төр байх ёстой.

Avatar

Нэргүй 2023-11-07 213.87.144.80

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

З 2023-11-07 103.57.92.246

Ахмадууд өөрсдийн тушаасан мөнгөнөөсөө буцааж авч бгаа шүү. Өөрсдийнх нь мөнгө шүүүүү

Avatar

Хулгайчууд 2023-11-07 202.55.188.82

ш****г муусан пиздаанууд. ш*** мөнгө нь багсах гээд байгаалдаа.

Avatar

иргэн 2023-11-07 202.131.227.82

НӨТ-ИЙН 10% АВЧ БАЙГААГАА Л 5 % БОГОЧИХ Л ДОО. ТЭРЭН ШИГ АМАРХАН ЮМ БХГҮЙ. ХАРИН 10-Г 5 БОЛГОСНООРОО НӨТ- ИЙН ОРЛОГО ЧИНЬ НЭМЭГДЭНЭЭ.

Avatar

Demjinee 2023-11-07 43.242.241.151

Demjij bn. daraa jilees harah heregtei

Avatar

ХУУЛЬЧ 2023-11-07 202.9.47.41

,,,,, БОДУУШТАЙ ЗҮЙЛ БАЙНА ШҮҮ.,,,НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгосноос үр дүнг харж тодорхой бус хугацаагаар хойшлуулж ,,, ХАРИН ТЭТГЭВЭРИЙН ХӨГШЧҮҮДИЙНХЭЭ ТЭТГЭВЭРИЙГ 100,000 ТӨГРӨГРӨӨР НЭМСЭН НЬ ДЭЭР БАЙХ ДАА .,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж